11/09/2026
Apple анхны эвхдэг утсаа iPhone Duo нэрээр танилцууллаа. Үнэ 1,999 ам.доллараас буюу 7.2 сая төгрөгөөс эхэлнэ. Нээхэд 7.6 инчийн дэлгэцтэй, хаахад 5.4 инч болно. Зөвхөн eSIM-тэй гарах тул сим карт хийх суурьгүй. Урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд нээгдэж, худалдаанд 23-нд гарна.