Санхүүгийн мэдээллийн технологийн төв

Санхүүгийн мэдээллийн технологийн төв Улсын төсөвт үйлдвэрийн газар

27/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 8...
11/07/2026

Тулгар төрийн 2235 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ардын хувьсгалын 105 жил түүхт тэгш ой тохиосон Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай!

Үндэсний их баяр наадмын босгон дээр байгууллагынхаа 2026 оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийж, ажлын үр дүнгээ...
09/07/2026

Үндэсний их баяр наадмын босгон дээр байгууллагынхаа 2026 оны эхний хагас жилийн тайлангийн хурлаа хийж, ажлын үр дүнгээр хамт олноо манлайлан ажилласан шилдэг албан хаагчдад шагнал гардууллаа. Төрийн болон салбарын хөгжилд оруулж буй хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлэн шагнагдсан нийт албан хаагчдадаа халуун баяр хүргэе.
🎖 Шагнал хүртсэн албан хаагчид:
• Ц.Урангуа — Төслийн удирдлагын газрын дарга
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан”
• П.Энхзаяа — Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын систем аналист
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Мэдээлэл технологийн тэргүүний ажилтан”
• А.Үржинханд — Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын програм хангамжийн ахлах инженер
Сангийн яамны “Жуух бичиг”
• Э.Хөгжилсайхан — Гааль, татварын инновац хөгжүүлэлтийн газрын систем аналист
Сангийн яамны “Жуух бичиг”
• М.Мөнхжин — Төслийн удирдлагын газрын дижитал контент бүтээгч
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Жуух бичиг”
• Э.Энэрэл — Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын систем аналист
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны “Жуух бичиг”
• А.Мандах — Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын програм хангамжийн ахлах инженер
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Жуух бичиг”
• Э.Дөлгөөн — Төсөв, санхүүгийн инновац хөгжүүлэлтийн газрын програм хангамжийн ахлах инженер
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны “Жуух бичиг”
• Ц.Хувьтөгөлдөр — Их өгөгдөл, дэд бүтцийн газрын системийн инженер
Татварын ерөнхий газрын “Жуух бичиг”
• Б.Бямбацэцэг — Гааль, татварын инновац хөгжүүлэлтийн газрын програм хангамжийн инженер
Татварын ерөнхий газрын “Жуух бичиг”
• Ц.Сүхбат — Төслийн удирдлагын газрын процесс автоматжуулалт, техникийн инженер
Татварын ерөнхий газрын “Жуух бичиг”
Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
Дэнж хотойтол сайхан наадаарай!

09/07/2026

📢 739 бизнес зөвшөөрлөө цахимаар авч, үйл ажиллагаагаа эхлүүллээ.
License.e-business.mn, license.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногийн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын нэг нь бизнес эрхлэгчдийг зөвшөөрлийн шат дамжлагаас чөлөөлж, үйл ажиллагаагаа цахимаар мэдэгдээд эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.
Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, бизнесийн орчныг дэмжих “Мэдэгдээд эхэл” арга хэмжээний хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн үйлчилгээг цахимжуулснаар 739 бизнес Зөвшөөрлийн цахим системээр дамжуулан зөвшөөрөл, мэдэгдлээ авч, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрлийн мэдээллээ нэг дороос авч, хүсэлтээ цахимаар илгээх, төрийн байгууллагууд иргэнээс баримт нэхэх бус мэдээллээ системээр солилцон, шуурхай үйлчлэх боломж бүрдэж байна.
✅ Бизнесээ цахимаар мэдэгдэнэ
✅ Зөвшөөрөл, мэдэгдлийн үйлчилгээ илүү хялбар болно
✅ Төр иргэн, аж ахуйн нэгжид ойр, шуурхай үйлчилнэ
#ЗасгийнГазрын100Хоног #МэдэгдээдЭхэл #Чөлөөлье #ЗөвшөөрлийнЦахимСистем #ЦахимҮйлчилгээ .mn

Манай байгууллага нь Монгол Улсын санхүүгийн салбарын мэдээллийн систем, програм хангамжийн аюулгүй, найдвартай, тасралт...
09/07/2026

Манай байгууллага нь Монгол Улсын санхүүгийн салбарын мэдээллийн систем, програм хангамжийн аюулгүй, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиг үүргийнхээ хүрээнд ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны дахин баталгаажуулалтын аудитыг амжилттай хамгаалж, олон улсын гэрчилгээгээ гардан авлаа.

Бид тус стандартыг 2021 оноос хойш зургаа дахь жилдээ баталгаажуулж байгаа бөгөөд энэ хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулан, жил бүрийн хяналтын болон дахин баталгаажуулалтын аудитуудад тухай бүр үл тохиролгүйгээр амжилттай дүгнэгдэж санхүүгийн салбарын мэдээллийн системийн найдвартай ажиллагааг хангах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. https://www.iafcertsearch.org/certification/2m86zWjXGdk1DslfcXJWhHvE

📢 Цахим санхүүгийн тайлангийн системийн нүүр хуудас шинэчлэгдлээ.https://ebalance.mof.gov.mn; Байгууллагын санхүүгийн та...
07/07/2026

📢 Цахим санхүүгийн тайлангийн системийн нүүр хуудас шинэчлэгдлээ.
https://ebalance.mof.gov.mn;

Байгууллагын санхүүгийн тайланг цахимаар бүртгэх, удирдах, илгээх үйл явцыг илүү ойлгомжтой, хялбар болгох зорилгоор “Цахим санхүүгийн тайлан” системийн нүүр хуудасны загвар, дизайныг шинэчиллээ.
Шинэчилсэн нүүр хуудас нь хэрэглэгчдэд системийн үндсэн мэдээлэл, заавар, нэвтрэх хэсгийг илүү цэгцтэй, ойлгомжтой хүргэхээс гадна санхүүгийн тайлан илгээх үйл ажиллагааг хурдан, хүртээмжтэй болгоход чиглэсэн.
✅ Санхүүгийн тайлан өгөх үйл явц илүү хялбар
✅ Системийн мэдээлэл, заавар нэг дор
✅ Орчин үеийн, хэрэглэгчдэд ээлтэй дизайн
✅ Байгууллагын санхүүгийн мэдээллийг цахимаар бүртгэх, удирдах нэгдсэн платформ
Цахим санхүүгийн тайлангийн систем нь төрийн өгөгдлийн аюулгүй байдлыг ханган, шинэ технологид суурилсан цахим үйлчилгээг байгууллагуудад хүргэж байна.

#ЦахимСанхүүгийнТайлан #ЦахимҮйлчилгээ #СанхүүгийнТайлан #СМТТ #СангийнЯам

📢 Зөвшөөрлийн цахим системийн нүүр хуудас шинэчлэгдлээLicense.e-business.mn, license.mnМонгол Улсын Засгийн газрын 2026 ...
03/07/2026

📢 Зөвшөөрлийн цахим системийн нүүр хуудас шинэчлэгдлээ
License.e-business.mn, license.mn
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 127 дугаар тогтоол, бизнесийн орчныг дэмжих “Мэдэгдээд эхэл” арга хэмжээний хүрээнд зөвшөөрөл, мэдэгдлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжид илүү ойлгомжтой, хялбар хүргэх зорилгоор Зөвшөөрлийн цахим системийн нүүр хуудасны загвар, дизайныг шинэчилж, худалдаа, үйлчилгээ эрхлэх 9 бүлгийн 83 төрлийн мэдэгдэл, зөвшөөрлийг цахимаар иргэд, аж ахуйн нэгжээс хүлээн авах, төрийн байгууллагууд иргэндээ очиж үйлчлэх боломжийг бүрдүүллээ.
Шинэчилсэн нүүр хуудсаар дамжуулан хэрэглэгчид төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрлийн мэдээллийг нэг дороос авч, хүсэлтээ цахимаар илгээх боломжтой.
✅ Зөвшөөрлийн мэдээлэл илүү ойлгомжтой
✅ Хүсэлт гаргах үйл явц илүү хялбар
✅ Үйлчилгээ цахим, шуурхай, нээлттэй
#МэдэгдээдЭхэл #Чөлөөлье #ЗөвшөөрлийнЦахимСистем #ЦахимҮйлчилгээ .mn #СангийнЯам #ЭдийнЗасагХөгжлийнЯам

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын татварын албаны төлөөлөгчид өнөөдөр “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ...
02/07/2026

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын татварын албаны төлөөлөгчид өнөөдөр “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНАЛАУ-ын Сангийн яамны Татварын ерөнхий газрын дэд дарга, ноён Сайманолинх Синбандхит болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Уулзалтыг нээж Санхүүгийн мэдээллийн технологийн төв УТҮГ-ын захирал Б.Наранбаатар үг хэлж, БНАЛАУ-ын татварын албаны төлөөлөгчид Монгол Улсын татварын албаны үйл ажиллагаа, татварын системийн хөгжүүлэлтийн туршлагатай танилцахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэн, байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулав.
Мөн Гааль, татварын инновац хөгжүүлэлтийн газрын дарга М.Цолмон, Их өгөгдөл дэд бүтцийн газрын дарга Д.Лхагва-Өлзий нар татварын системийн хөгжүүлэлт, хэрэгжилтийн үе шат, төрийн нэгдсэн системүүдтэй холбогдох үйл ажиллагаа болон цахим төлбөрийн баримтын системийн талаар танилцуулж, төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Уулзалтын төгсгөлд БНАЛАУ-ын төлөөлөгчид Монгол Улсын татварын системийн цахимжилт, цахим төлбөрийн баримтын систем болон урамшууллын зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагаандаа туршлага болгон судалж ашиглахаа тэмдэглэв.

“Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай хөрөнгийн зах зээлийн д...
01/07/2026

“Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-тай хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан тус санамж бичигт “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын захирал Б.Наранбаатар болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Тавинжил нар гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд программ хангамж, мэдээллийн системийн өгөгдөл солилцоо, API интеграци, мэдээллийн аюулгүй байдал болон системийн дэд бүтцийн чиглэлээр технологийн зөвлөгөө, техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажиллах юм.

10/06/2026

Address

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил/17011/, Махатма ганди гудамж 31/1 байр, NM Тауэр, 16 дугаар давхар
Ulaanbaatar
15160

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:00 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+97675777507

Alerts

Be the first to know and let us send you an email when Санхүүгийн мэдээллийн технологийн төв posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Санхүүгийн мэдээллийн технологийн төв:

Shortcuts

Share