09/07/2026
Ухаалаг хотын хөгжил зөвхөн өндөр технологиос бус, харин хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй, аюулгүй, хялбар шийдлүүдээс эхэлдэг.
Digital Power LLC нь #МанайСӨХгАвраач зорилтот цуврал нэвтрүүлгийн II улиралд хамтран ажиллаж, төслийн хүрээнд сонгогдсон хотхонуудын оршин суугчдын аюулгүй байдлыг сайжруулахад хувь нэмрээ орууллаа.
Эрэл хотхоны 47А байрны давхар бүрд камерын хяналтын систем суурилуулах, мөн Эрэл болон Кёкүшю хотхонд галын аюулгүй байдлын дүгнэлт гаргах ажлуудаар дамжуулан бид бодит хэрэгцээнд суурилсан, үнэ цэн бүтээх шийдлийг хүргэхийг зорилоо.
Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлсэн Манай СӨХ-г Авраач Manai SOH-g Avraach болон нийт баг хамт олондоо баярлалаа.
Илүү аюулгүй, ухаалаг, тав тухтай амьдрах орчныг хамтдаа бүтээцгээе.
🙌 Баярлалаа, Digital Power LLC, Hoome, UB parking/УБ паркинг
🤝 #МанайСӨХгАвраач зорилтот цуврал нэвтрүүлгийн II улирлын нийт 8 дугаарт Mogul Group / Могул Групп-ийн Digital Power LLC, Hoome, UB parking/УБ паркинг компаниуд хамтран ажиллаж, төсөлд сонгогдсон байрнуудад ухаалаг, хялбар, аюулгүй үйлчилгээг нэвтрүүлэн, хөрөнгийн менежментийн салбарыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье.
Төслийн хүрээнд Эрэл хотхонд:
✅47а байрны давхар бүрд камер суурилуулалт. Digital Power LLC
✅Автомашин нэвтрэх ухаалаг систем. UB parking/УБ паркинг
✅СӨХ-ийн ухаалаг шийдэл Hoome аппликэйшн.
✅ Эрэл болон Кёкүшю хотхонд галын аюулгүй байдлын дүгнэлт гарган хамтран ажиллалаа. Digital Power LLC
🤩Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
________________________________________________
#МанайСӨХгАвраач #Аясгал
#ОронСууцныМенежмент #УхаалагХот #СӨХ