09/07/2026
Хотхоны амьдралын тав тух зөвхөн орон сууцны дотор орчноор хязгаарлагдахгүй. Өдөр тутмын хөдөлгөөн, автомашины нэвтрэлт, зогсоолын зохион байгуулалт хүртэл оршин суугчдын амьдралын чанарт шууд нөлөөлдөг.
UB Parking нь #МанайСӨХгАвраач зорилтот цуврал нэвтрүүлгийн II улиралд хамтран ажиллаж, төслийн хүрээнд сонгогдсон хотхонд автомашин нэвтрэх ухаалаг системийг нэвтрүүлэн, оршин суугчдад илүү хялбар, зохион байгуулалттай, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.
Ухаалаг хотын хөгжил нь зөвхөн өндөр технологи бус, харин хүний өдөр тутмын бодит хэрэгцээнд нийцсэн шийдлүүдээс эхэлдэг. Бид зогсоолын үйлчилгээг илүү ойлгомжтой, хүртээмжтэй, амар болгох шийдлээрээ хотхоны менежментийн шинэ жишгийг хамтдаа бүтээж байна.
Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлсэн Манай СӨХ-г Авраач Manai SOH-g Avraach болон нийт баг хамт олондоо баярлалаа.
UB Parking — Амар зогсоол.
🙌 Баярлалаа, Digital Power LLC, Hoome, UB parking/УБ паркинг
🤝 #МанайСӨХгАвраач зорилтот цуврал нэвтрүүлгийн II улирлын нийт 8 дугаарт Mogul Group / Могул Групп-ийн Digital Power LLC, Hoome, UB parking/УБ паркинг компаниуд хамтран ажиллаж, төсөлд сонгогдсон байрнуудад ухаалаг, хялбар, аюулгүй үйлчилгээг нэвтрүүлэн, хөрөнгийн менежментийн салбарыг таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье.
Төслийн хүрээнд Эрэл хотхонд:
✅47а байрны давхар бүрд камер суурилуулалт. Digital Power LLC
✅Автомашин нэвтрэх ухаалаг систем. UB parking/УБ паркинг
✅СӨХ-ийн ухаалаг шийдэл Hoome аппликэйшн.
✅ Эрэл болон Кёкүшю хотхонд галын аюулгүй байдлын дүгнэлт гарган хамтран ажиллалаа. Digital Power LLC
🤩Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.
________________________________________________
#МанайСӨХгАвраач #Аясгал
#ОронСууцныМенежмент #УхаалагХот #СӨХ