Gerege Systems

Gerege Systems "Гэрэгэ Системс" ХХК нь 2017 онд байгуулагдсан үндэсний технологийн компани юм.

18/09/2026
Gerege Systems "VOYAGE" арга хэмжээнд оролцлооГэрэгэ Системс компанийн удирдлагууд стратегийн түнш SUNMI компанийн урилг...
18/09/2026

Gerege Systems "VOYAGE" арга хэмжээнд оролцлоо

Гэрэгэ Системс компанийн удирдлагууд стратегийн түнш SUNMI компанийн урилгаар Ant International (Ant Group, Alibaba Group, AliPay)-аас жил бүр зохион байгуулдаг "VOYAGE" арга хэмжээнд оролцлоо.

Бидний түнш SUNMI компани нь Ant Group-ийн хөрөнгө оруулалттай бөгөөд ухаалаг ПОС, кассын төхөөрөмжийн (BiOT) үйлдвэрлэл, борлуулалт, инновациар салбартаа дэлхийд тэргүүлэгч (No.1) компани юм.

Энэхүү арга хэмжээний үеэр бид Ant International-ийн хөрөнгө оруулалттай финтек (fintech) болон эрүүл мэндийн технологийн (health tech) чиглэлийн олон компаниудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх яриа хэлэлцээрүүдийг амжилттай өрнүүллээ.

Бид олон улсын дэвшилтэт технологиудыг эх орондоо нутагшуулж, хэрэглэгчдэдээ илүү олон шинэ үйлчилгээ, шийдлүүдийг хүргэхээр ажиллаж байна.

Gerege Systems ХХК-н Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал болон ТУЗ-н дарга, үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат нар дэлхийн технолог...
17/09/2026

Gerege Systems ХХК-н Гүйцэтгэх захирал Н.Энхжаргал болон ТУЗ-н дарга, үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат нар дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлогч "Ant International" болон салбар компаниудаар зочилж, хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээх амжилттай яриа хэлэлцээрүүдийг өрнүүлэв.

Бидний хувьд аливаа хамтын ажиллагааны хамгийн бат бөх суурь нь үнэт зүйлийн нэгдмэл байдал байдаг. Технологи бол цөөн хүний хэрэгсэл бус, нийт иргэдэд үйлчилж, өдөр тутмын амьдралыг нь хялбарчилдаг гүүр байх ёстой. Тиймдээ ч "Технологийн шийдлээр ард иргэдийнхээ амьдралыг хөнгөвчлөх" Гэрэгэ Системсийн эрхэм зорилго нь, бизнесийг хаана ч хялбар болгож, дэлхийд "жижиг атлаа үзэсгэлэнтэй эерэг өөрчлөлтүүдийг" авчрах Ant-ийн шинэчлэгдсэн зорилготой уялдаж байгаад туйлын баяртай байна.

Энэхүү аяллын үр дүнд, илүү олон шинэлэг үйлчилгээ, дэвшилтэт шийдлүүдийг Gerege App-д тун удахгүй нэмэхээр манай баг зорин ажиллаж байна.

Gerege Kiosk хэрэглэгчийн зөвлөхүүд маань цэнхэр хантаазаар гоёлоо 💙Та хэрэглэгчийн зөвлөхтэй салбаруудаар үйлчлүүлэхдээ...
16/09/2026

Gerege Kiosk хэрэглэгчийн зөвлөхүүд маань цэнхэр хантаазаар гоёлоо 💙
Та хэрэглэгчийн зөвлөхтэй салбаруудаар үйлчлүүлэхдээ ямар нэг зүйл ойлгомжгүй байвал — цэнхэр хантаазтай хүнээс асуугаарай.

#харилцагчийнзөвлөх #хурдан

Gerege Systems болон Gerege POS компанийн удирдлагууд стратегийн тэргүүлэх түнш SUNMI брэндийн Хонг Конг, Шанхай дахь тө...
15/09/2026

Gerege Systems болон Gerege POS компанийн удирдлагууд стратегийн тэргүүлэх түнш SUNMI брэндийн Хонг Конг, Шанхай дахь төв оффисуудад албан ёсны айлчлал хийж, цаашдын хамтын ажиллагааны өргөтгөсөн яриа хэлэлцээрүүдийг амжилттай өрнүүллээ.

Бидний хамтын ажиллагаа 2018 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдөр Монгол улсын төлбөр тооцоо, төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд энэхүү технологийн шийдлийг амжилттай нэвтрүүлээд байна.

Цар тахлын хүнд үед бид SUNMI төхөөрөмжийг зөвхөн төлбөр тооцоонд бус, эрүүл мэндийн салбарт бүртгэл, тандалтын цогц систем болгон програмчилж чадсан юм. Иргэний үнэмлэхний QR унших, шинжилгээний сорьц кодлох зэрэгт ашигласан энэхүү шийдэл нь SUNMI компанийн тухайн жилийн “Онцлох шийдэл”-ээр шалгарч, бид Монгол дахь борлуулалтын эрхээ албан ёсоор авч байлаа.
Бид ложистикийн сорилттой үед төхөөрөмжүүдийг тасалдалгүй нийлүүлж, олон мянган хэрэглэгчийг сургаж, амжилттай нэвтрүүлсний үр дүнд 2024 онд SUNMI брэндийн Монгол дахь Албан ёсны дистрибьютор болж өргөжсөн ба энэ оны 8-р сард төхөөрөмжийн бүрэн шийдэл, загваруудыг танилцуулах "SUNMI Home"-ийг Гэрэгэ ПОС компани амжилттайгаар нээсэн билээ.

Өнөөдөр манай нийлүүлж буй SUNMI-н төхөөрөмжүүд нь зөвхөн худалдаа үйлчилгээ төдийгүй төрийн үйлчилгээнд өргөнөөр ашиглагдаж байгаа бөгөөд Татварын ерөнхий газар, АТҮТ, УБЕГ, БЕГ, БОУАӨЯ болон улсын хэмжээний музей, тусгай хамгаалалттай газрууд энэхүү төхөөрөмжөөр дамжуулан татвар, хураамж, тасалбар борлуулалт зэрэг олон төрлийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж байна.

Гэрэгэ ПОС компани нь Монголын зах зээлд SUNMI брэндийн төхөөрөмжүүдийг албан ёсоор нийлүүлэн түгээдэг бөгөөд энэхүү дэд бүтэц дээрээ тулгуурлан 2025 оноос бид M Bank-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ.

Жижиг, дунд бизнес эрхлэгч та бүхэн бизнесийн үйл ажиллагаандаа дэлхийн жишигт нийцсэн SUNMI брэндийн төхөөрөмжийг нэвтрүүлэхийг хүсвэл манай хамтрагч M Bank-д хандан кассын машин, ПОС-ын хүсэлтээ өгөх боломжтой.

Жич: 2019 онд Гуанжоу хотод анхны томоохон захиалгаа өгч байсан хоёр компанийн удирдлагын баг 7 жилийн дараа ийнхүү дахин уулзаж, урт хугацааны, тогтвортой түншлэлээ бататгалаа.

11/09/2026

🚀 Танай бизнес хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уу?

Байршил харгалзахгүйгээр төлбөр тооцоогоо хялбарчлах боломжийг Гэрэгэ ПОС олгож байна!

Монгол улсын нийслэл, сум, аймаг бүрт хүрч ажиллаж буй ТАТВАР.МН ПОС төхөөрөмж хэдийнэ 300+ байршилд суурилагдан, өдөр тутмын тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллаж байна.

✨ Давуу тал:

💳 Бэлэн бус төлбөрийн бүх хэрэгслийг дэмжинэ (Карт, QR)

⚡ Түргэн шуурхай, найдвартай ажиллагаа

📍 Улс даяарх сүлжээ ба техникийн дэмжлэг

💡 Төлбөрийн цогц шийдлээр бизнесээ өнгөлөөрэй!

#төлбөрийнцогцшийдэл #ухаалагпос

10/09/2026

Музейн тасалбараа Гэрэгэ Киоскоор 🖼️
📍 УБ хот болон 21 аймагт 800+ цэгээс өөрт ойр байрлах Гэрэгэ Киоск-оор хүссэн 600+ үйлчилгээнээс сонгон үйлчлүүлээрэй
Гэрэгэ Киоск – Хурдан, Хялбар, Найдвартай

04/09/2026

Цахим даатгал гэж юу вэ? Яагаад сонгох хэрэгтэй вэ? 📱✨

Даатгалаа цахимаар хийлгэснээр:
✔️ Хаанаас ч, хэзээ ч даатгуулах боломжтой
✔️ Цаг хугацаа хэмнэнэ
✔️ Бичиг баримтын ажил багасна
✔️ Даатгалын мэдээллээ нэг дороос хянах боломжтой
✔️ Хурдан, хялбар, найдвартай

Өнөөдөр даатгалаа цахимжуулж, өөрт хэрэгтэй хамгаалалтаа илүү ухаалаг аргаар сонгоорой. 🤍

#ЦахимДаатгал #Даатгал

🚌Гэрэгэ Киоскоор UB smart card- дараах үйлчилгээнүүдийн төлбөрийг төлөх боломжтой 🔹Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картын ...
03/09/2026

🚌Гэрэгэ Киоскоор UB smart card- дараах үйлчилгээнүүдийн төлбөрийг төлөх боломжтой

🔹Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картын төлбөр
🔹 Их, дээд сургуулийн оюутны хөнгөлөлттэй картын төлбөр, сунгалтын төлбөр
🔹 МСҮТ-ийн оюутны картын төлбөр, сунгалтын төлбөр
🔹 Хүндэт донорын картын төлбөр

📍 УБ хот болон 21 аймагт 800+ цэгээс өөрт ойр байрлах Гэрэгэ Киоск-оор хүссэн 600+ үйлчилгээнээс сонгон үйлчлүүлээрэй

#ГэрэгэКиоск #хурдан

🚗 Жолооч бүрийн мэдэх ёстой ТОП 5 үйлчилгээГэрэгэ Киоскоор автомашинтай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос, хэдхэн мину...
13/08/2026

🚗 Жолооч бүрийн мэдэх ёстой ТОП 5 үйлчилгээ

Гэрэгэ Киоскоор автомашинтай холбоотой бүх үйлчилгээг нэг дороос, хэдхэн минутад төлөх боломжтой:

🛡 Тээврийн хэрэгслийн даатгал
🚙 Автомашины татвар
👮 Автомашины торгууль
📋 Авто шилжилт хөдөлгөөн
🛣 Авто зам ашигласны төлбөр

#ГэрэгэКиоск #Автомашин #ТөрийнҮйлчилгээ #хурдан #хялбар

Address

Ayud Tower, 12th Floor, Olympic Street/5
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 17:00
Sunday 09:00 - 17:00

Telephone

+97677773773

Alerts

Be the first to know and let us send you an email when Gerege Systems posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Gerege Systems:

Shortcuts

Share