Хүний Нөөцийн Академи

Хүний Нөөцийн Академи Good to Great 👍 БОДЛОГОД суурилсан хөгжлийн төлөө

29/12/2021

#ЭМГЭНЭЛ

Гонгоржавын ГАНТӨГС /1980-2021/

Бидний хамтран зүтгэгч, анд нөхөр, хайрт багш Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Дэд профессор, Монголын Хүний нөөцийн академийн захирал, доктор /Ph.D/ Хэрсүү овогт Гонгоржавын ГАНТӨГС 2021 оны 12-р сарын 25-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж Монголын боловсрол, хүний нөөцийн салбар, гэр бүл, ахан дүүс, мянган мянган шавь, анд нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Тэрээр орчин цагийн хүнийн нөөцийн менежментийн суурийг тавигч, хөгжүүлэгч, түгээгчдийн нэг, менежментийн тогтолцоог бүрэлдэн тогтоход жинтэй хувь нэмрээ оруулсан бүтээлч, манлайлагч, сургагч, зөвлөх, судлаач, эрдэмтэн, багш, энэ цагийн Монголын сор болсон залуусын нэг, ирээдүйн Монголд сайн сайхан зүйлүүдийг хийж бүтээх итгэл найдваруудын нэг байлаа.

Г.Гантөгс нь 1980 оны 9-р сарын 20-нд Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төржээ. 1998 онд Завхан аймгийн Улиастай хотод Элдэв-Oчирын нэрэмжит 10 жилийн сургуулийг төгсөж, улмаар ШУТИС-ийн Компьютер Техник Менежментийн Сургууль /КТМС/-д элсэн орж 2002 онд тус сургуулийг Төрийн удирдлагын бакалавр зэрэг, 2004 онд төрийн удирдлагын магистр, 2013 онд Өмнөд Африкийн бүгд Найрамдах Улсын MANCOSA “Бизнесийн байгууллага дахь Хүний нөөцийн мэдээллийн системийн асуудал” сэдвээр Бизнесийн удирдлагын магистр, 2017 онд “Хүний нөөцийн менежментийн үр дүнгийн шинжилгээний асуудал” сэдвээр докторын зэрэг тус тус хамгаалжээ. Мөн тэрээр 2002 онд Швейцарийн Холбооны Улсын Ореброгийн их сургуульд “Судалгааны арга зүй” сургалт семинар, 2005 онд АНУ-ын Каплан хэл бэлтгэлийн төв, 2012 онд АНУ-ын Мичиганы их сургуульд “Бизнесс плас” хөтөлбөр, 2013 онд Азийн бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төвийн “Хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх нь” сургалт семинар, 2015 онд ОХУ-ын Буриадын Их Сургууль, Эдийн засаг, менежментийн институтэд “International Summer School for Young Scientist хөтөлбөр, 2016 онд Бүгд Найрамдах Польш Улсын Warsaw School of Economics-д Европын Холбооны Irusmus Mundus төсөл, “Swap and Transper program”-д, 2018 онд AFNOR Groupe, “ISO sdantarts for human resource management” хөталбөрт тус тус хамрагдаж мэргэжлээ дээшлүүлжээ.

2002-2004 онд Цэцээ Гүн менежментийн дээд сургуульд багш, 2004-2014 онд ШУТИС-ийн КТМС-д багш, 2012-2015 онд Монголын хүний нөөцийн академийн гүйцэтгэх захирал, 2018 оноос ШУТИС-ийн БУХС-д ахлах багш, профессороор тус тус ажиллаж байлаа.

Г.Гантөгс нь боловсролын салбарт ажиллахдаа хүний нөөцийн менежмент, төлөвлөлт бүрдүүлэлт, хүний нөөцийн сургалт хөгжил, цалин урамшууллын систем, гүйцэтгэлийн менежмент, хүний нөөцийн стратеги, хүний нөөцийн хэмжил зүй, аудит зэрэг хичээлүүдийг зааж, хүний нөөцийн менежментийн мэргэжлийн 200 орчим бакалавр, 250 гаруй магистр оюутан бэлтгэн гаргасны зэрэгцээ 10 орчим ном сурах бичиг, 18 эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, 14 төсөл, судалгаа, гэрээт ажлуудыг хийж гүйцэтгэж Монголын хүний нөөцийн академи, Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо, Бүсийн хөгжлийн санаачилга зэрэг холбоо, ТББ-ын удирдах баг, удирдах зөвлөлийн гишүүн, судлаачаар үр бүтээлтэй ажиллаж байсан чадварлаг менежер, судлаач, сургагч багш байлаа.

Г.Гантөгс нь 2012-2015 онд манай Хүний нөөцийн академийн захирлаар ажиллаж 500 орчим залуусыг хүний нөөцийн мэргэжлээр мэргэшүүлж, 20 гаруй төрийн болон бизнесийн байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллажээ.

Түүний амжилт бүтээлийг төрийн болон төрийн бус байгууллагууд үнэлж, заримаас нь цухас дурдвал 2009 онд МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” медаль, 2012 онд Нийгмийн ардчилал МЗХ-ны медаль, 2013 онд Нийслэлийн хүндэт тэмдэг, 2014 онд Нийслэлийн 375 жилийн ойн медаль, 2017 онд Боловсрол, Шинжлэх ухаан үйлдвэрчний эвлэлийн “Хүндэт өргөмжлөл”, Нийслэлийн тэргүүний ажилтан, 2017 онд БСШУС-ын яамны “Боловсролын жуух”, 2019 онд БСШУС-ын яамны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнажээ.

Таны эгэл даруу төрх, хүнлэг, нөхөрсөг зан чанар, хичээнгүй, бүтээлч хөдөлмөрч зарчим, гэгээн хүсэл мөрөөдөл тань бидний сэтгэл зүрхэнд үүрд хүндлэгдэн дурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, ажлын хамт олон, анд нөхөд, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

22/06/2020

Өнөөдрөөс эхлэн гурав хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааг худалдах, түүгээр үйлчлүүлэхийг хориглосон шийдвэрийн талаар мэдээлэл хийнэ. Мэдээллийг НЗДТГ...

22/06/2020

Сонгуулийн өдөр болоход долоо хоног хүрэхгүй хугацаа үлджээ. Уншигч та бүхэн сонгуулиа өгчхөөд хаа нэгтээ амттан идэнгээ тухлан суух төлөвлөгөө гаргаагүй бол яг о...

14/06/2020

Иргэн та 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах Монгол Улсын Их Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхийг шалгахдаа зөвхөн ө...

27/09/2018
Захирлууд ажилтнуудаа өглөө цагтаа ирэхийг шаарддаг шигээ орой цагтаа явахыг нь хүлээн зөвшөөрөх,бүр шаардах хэрэгтэй.Ял...
14/12/2017

Захирлууд ажилтнуудаа өглөө цагтаа ирэхийг шаарддаг шигээ орой цагтаа явахыг нь хүлээн зөвшөөрөх,бүр шаардах хэрэгтэй.

Ялангуяа хүүхэдтэй, гэр бүлтэй ажилчидаа.Ажлын цагийг сунгаж биш нэгж цагт хийх бүтээмж нэмэгдүүлэхийг шаардаарай.

Сүү компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

24/10/2017

Зөвхөн ардчилсан төр засагтай, зах зээлийн эдийн засагтай улс орон л хүний нөөцөө оновчтой хөгжүүлж, иргэдээ аз жаргалтай болгож чаддаг. Дарангуйлагчийн засаглалтай оронд чөлөөт эдийн засаг ч байдаггүй учир тийм боломж хязгаартай. Тэгвэл яагаад ардчилсан төр засагтай, зах зээлийн эдийн засагтай гэх…

Address

Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Хүний Нөөцийн Академи posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хүний Нөөцийн Академи:

Share