02/10/2026
🎉 Сонгинохайрхан дүүрэгт 24/7 ажиллах "ХУРДАН" цэг нээгдлээ!
Одоо та цаг хугацаа, ажлын өдрөөс үл хамааран өөрт хэрэгтэй үйлчилгээгээ хүссэн үедээ авах боломжтой боллоо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх 24/7 "ХУРДАН" цэг албан ёсоор нээгдлээ. 🏢✨
📝 Юу хийх боломжтой вэ?
Simple, Payon, Omniway, Beep ББСБ-уудтай гэрээгээ өдөр, цагаас үл хамааран өөрөө, хялбархан байгуулах боломжтой. Дараалал хүлээх, ажлын цагт амжих гэж яарах шаардлагагүй! ⏰
♿ Хүн бүрт хүртээмжтэй
Энэхүү цэгийн нэг онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай киоск төхөөрөмжөөр тоноглогдсон явдал юм. Бид үйлчилгээг хүн бүрт ойр, тэгш хүргэхийг зорьж байна. 💙
📍 Хаана: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр
🕐 Хэзээ: 24 цаг, 7 хоног