16/06/2026
🎉 Соёлын салбарын цахим шилжилтийн шинэ үе албан ёсоор эхэллээ
Өнөөдөр "Гэрэгэ Системс" ХХК болон Монголын Үндэсний Музей хамтран “Соёлын салбарын нийслэл, орон нутгийн музейн төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлж, бэлэн мөнгөний гүйлгээнээс чөлөөлөх” нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр нээлтийн тууз хайчлах ёслолыг:
Ж. Алдаржавхлан – Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд
Ж. Отгонбат – Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Цахим хөгжил, статистикийн хэлтсийн дарга
Д. Отгонсүрэн – Монголын Үндэсний Музейн дарга
Гэрэгэ Киоск ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл
нар хамтран хийж, төслийн албан ёсны нээлтийг эхлүүллээ.
Үүний дараа "Гэрэгэ Системс" ХХК болон Монголын Үндэсний Музей хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, музейн тасалбар болон үйлчилгээний төлбөр тооцоог цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Төслийн хүрээнд нийслэл болон орон нутгийн музейнүүдэд Гэрэгэ Киоск болон Гэрэгэ ПОС төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, иргэд болон жуулчдад илүү хурдан, хялбар, аюулгүй төлбөрийн үйлчилгээ хүргэх нөхцөл бүрдэж байна.
Мөн арга хэмжээний үеэр Гэрэгэ Системсийн цахим төлбөрийн шийдэл болон киоск төхөөрөмжийн танилцуулга хийгдэж, соёлын салбарын дижитал шилжилтийн бодит шийдлүүдийг оролцогчдод танилцууллаа.
Соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, технологид суурилсан шинэчлэлийг нэвтрүүлж буй энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын дижитал шилжилтийн чухал алхам болж байна.
#гэрэгэсистемс #монголынүндэсниймузей #ЦахимШилжилт #ГэрэгэКиоск #ГэрэгэПос #соёлынсалбар