Smart Logic LLC

Smart Logic LLC 4000+ харилцагч байгууллагатай, 10+ жилийн туршлагатай, бүх төрлийн бизнесийн байгууллагуудад зориулсан ERP систем хөгжүүлэгч програм хангамжийн компани

Смарт Ложик ХХК нь програм хангамжийн компани бөгөөд 2014 оноос бизнесийн байгууллагад зориулсан ERP, BI, CRM, HR, Accounting - системийг хөгжүүлэн, 2021 оны 3 сарын байдлаар 1200 гаруй бизнесийн байгууллагад амжилттай нэвтрүүлсэн байна. Smart ERP - дэд системүүд :
Smart Accounting - Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн систем
Smart BI - Удирдлагын тайлангийн систем
Smart Distribution - Борлуулалт, т

үгээлтийн систем
Smart Retail - Дэлгүүрийн цогц систем
Smart Restaurant - Рестораны удирдлагын систем
Smart HR - Хүний нөөцийн систем
Smart Time Attendance - Цаг бүртгэлийн систем
Smart Loyalty - Харилцагчийн удирдлагын систем B2C
Smart CRM - Харилцагчийн удирдлагын систем
Smart Hotel - Зочид буудлийн систем
Smart Pharmacy - Эмийн сангийн систем
Smart MRP - Барааны нөөцийн удирдлагын систем
Smart Group - Групп компаний нэгтгэлийн систем
Smart Utility Billing - Конторын систем
Smart Construction Sales - Барилгын борлуулалтын систем
Smart Construction Budget - Барилгын төсвийн систем

Жижиг дундад зориулсан програм :
Smart Balance Pro - Санхүүгийн програм
Smart Balance Lite - Санхүүгийн програм
Smart POS - Кассын програм

Platforms:
Smart Order - Захиалгын нэгдсэн платформ
Smart Loyalty Platform - Үнэгүй лояалти програм

📢 Эрхэм харилцагчдын анхааралдМанай 7701-9090 дуудлагын төвийн утасны цэс шинэчлэгдсэн тул дараах сонголтоор холбогдоно ...
31/07/2026

📢 Эрхэм харилцагчдын анхааралд
Манай 7701-9090 дуудлагын төвийн утасны цэс шинэчлэгдсэн тул дараах сонголтоор холбогдоно уу.

☎️ 7701-9090
1️⃣ Харилцагчийн тусламж үйлчилгээ
2️⃣ Борлуулалт болон лиценз сунгалт
3️⃣ Группийн компаниуд
4️⃣ Хаяг, байршил, ажиллах цагийн мэдээлэл
5️⃣ Санал хүсэлт
6️⃣ Оффистой холбогдох

💙 Бид та бүхэнд илүү хурдан, шуурхай мэдээлэл хүргэж, хэрэгцээт үйлчилгээтэй тань хамгийн богино хугацаанд холбохын төлөө ажиллаж байна.
Та бүхэнд баярлалаа.

30/07/2026

🌟Миний өсөлтийн түүх- Смарттай хамт өнгөрүүлсэн 9 жил

Сайн байна уу. Намайг Чулуунбаатарын Отгончулуун гэдэг.
Би 2017 онд Смарт Софтвэйр группт анх ажилд орсон. Өнөөдөр Смарт Дистро Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Эргээд харахад Смартын гэр бүлийн нэг хэсэг болоод 9 жил өнгөрчээ.

Би 2011 онд Монгол Улсын Их Сургуулийн Математик, Компьютерийн сургуулийг Мэдээллийн системийн инженер мэргэжлээр төгссөн. 2017 онд Смарттай нэгдсэн ба тэр үед байгууллагын алсын хараа, хөгжүүлэх бүтээгдэхүүн, хамт олон нь надад маш их таалагдсан. Үнэнийг хэлэхэд тухайн үед би цалингаа ч асуулгүйгээр хамт ажиллахаар шийдэж байсан. Учир нь миний хувьд ажлын байрнаас илүү хамтдаа үнэ цэнтэй зүйл бүтээх боломж хамгийн чухал байсан. Ингэж Смарт Ложик ХХК-д Төслийн захирлаар ажлын гараагаа эхэлсэн.

👩‍💻Энэ хугацаанд би зөвхөн албан тушаалаараа бус, мэргэжлийн хувьд ч тасралтгүй өссөн байна. Төслийн удирдлагаас эхлээд өнөөдрийн охин компанийн Гүйцэтгэх захирлын түвшинд хүртэл ажиллаж, компанитайгаа хамт хөгжсөн гэж боддог. Миний хөдөлмөр, үр дүнг байгууллага үргэлж үнэлж ирсэн. Үүний нэг илэрхийлэл нь өнгөрсөн хугацаанд миний цалин 15-аас дээш удаа нэмэгдсэн явдал юм.

Намайг ажилд ороход манай компани 10 ч хүрэхгүй ажилтантай байлаа. Би компанийн анхны төслийн менежер байсан учраас шинэ төсөл бүрийг жижигхэн самбарын өмнө бүгдээрээ ярилцаж, нэг ойлголттой болж эхлүүлдэг байсан.

Харин хамгийн тод үлдсэн дурсамж бол ажилд орсон эхний өдөр харилцагч дээр очоод:
"Нэг сарын дараа шинэ системээ танилцуулна." гэж амлаад гарсан явдал. Тэр амлалтаа бид яг нэг сарын дараа биелүүлж, системээ амжилттай танилцуулсан.

Тэр үеэс нэг зүйлийг би маш сайн ойлгосон.
📌Амжилтыг зөвхөн том баг бий болгодоггүй. Харин нэг зорилготой, бие биедээ итгэдэг, хурдтай хамт олон бүтээдэг.

Өнгөрсөн 9 жилийн хугацаанд би олон төрлийн ERP болон бизнесийн системийг хөгжүүлэх, бүтээгдэхүүн болгох, байгууллагуудад нэвтрүүлэх ажилд оролцсон. Энэ хугацаанд зөвхөн программ хөгжүүлээгүй. Харин олон байгууллагын бизнесийн арга барил, шилдэг туршлага, амжилт, алдаанаас суралцсан. Мэдээж алдаа гаргаж байсан. Гэхдээ тэр бүх алдаа дараагийн төслүүдийн хамгийн том сургамж, давуу тал болсон гэж боддог.
Өнөөдөр миний ажиллах зарчим дараах зүйлс дээр тулгуурладаг:

-Бизнесийн процессыг гүнзгий ойлгож шийдэл боловсруулах.
-Харилцагчийн бодит хэрэгцээнээс бүтээгдэхүүнээ хөгжүүлэх.
-Алдааг засахаас илүү урьдчилан сэргийлэх шийдэл бүтээх.
-Стандартчилал, автоматжуулалтыг тасралтгүй сайжруулах.
-Нэг төслийн туршлагыг бүх бүтээгдэхүүндээ шингээх.
-Харилцагчийн санал хүсэлт бүрийг хөгжүүлэлтийн үндэс болгох.

🤗Эдгээр зарчмаа ажил хэрэг болгохын тулд:
-Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх.
-Байгууллагын бизнес процессыг газар дээр нь судлах.
-Харилцагчийн шаардлагыг системийн шийдэл болгон хөрвүүлэх.
-ERP-ийн шинэ модуль, бүтээгдэхүүний концепц боловсруулах.
-Хөгжүүлэлт, тест, нэвтрүүлэлт бүрт идэвхтэй оролцох.
-Хөгжүүлэлтийн болон хэрэгжүүлэлтийн багийг нэг зорилгын дор уялдуулах.
-Хэрэглэгчийн санал хүсэлтэд тулгуурлан бүтээгдэхүүнээ байнга сайжруулах.
-Шилдэг туршлагыг нэг байгууллагаас нөгөөд түгээх.
-Чанар, стандарт, автоматжуулалтыг бүтээгдэхүүний салшгүй хэсэг болгох байсан.

🌟Смарт Софтвэйр групп надад зөвхөн ажил биш, өөрийгөө хөгжүүлэх маш том боломжийг олгосон. Би жил бүр дунджаар 2–3 мэргэжлийн сургалтад хамрагдаж, Harvard ManageMentor, Монгол–Японы төвийн Бизнесийн хөтөлбөр, CEO College, ISO 9001, ISO 27001, ISO 22301 Lead Auditor зэрэг олон улсын болон дотоодын сургалтуудыг амжилттай төгссөн.

Мөн энэ хугацаанд:
-Оны шилдэг ажилтан болсон.
-Оны шилдэг удирдагчаар шалгарсан.
-Хоёр удаа гадаад аяллын эрхээр шагнагдсан.
-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Жуух бичгээр шагнагдсан.
-Салбарын тэргүүний ажилтан цол хүртсэн.
Гэхдээ миний хувьд хамгийн том амжилт эдгээр шагнал биш.
Харин бидний хөгжүүлсэн системүүд өнөөдөр олон байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчилж, олон зуун хэрэглэгчийн ажлыг илүү үр бүтээлтэй болгож байгаа нь хамгийн үнэ цэнтэй үр дүн гэж боддог.

Энэ бүхнийг хамтдаа бүтээсэн хамт олон, удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархаж явдаг. Миний хувьд Смарт бол зүгээр нэг ажлын байр биш. Харин хүн бүр өсөж хөгжих боломжтой, хамтдаа үнэ цэн бүтээдэг орчин юм💙

📢 Эрхэм харилцагчдын анхааралд:⏰ Байгууллагын дотоод ажилтай холбоотойгоор манай дуудлагын төвийн 77019090 дугаарын бүх ...
29/07/2026

📢 Эрхэм харилцагчдын анхааралд:
⏰ Байгууллагын дотоод ажилтай холбоотойгоор манай дуудлагын төвийн 77019090 дугаарын бүх шугам 07/31-ний өдрийн Баасан гарагт 09:00-10:00 цагийн хооронд ажиллахгүй болсныг мэдэгдье.

29/07/2026

☁️ Танай байгууллага серверээ ажиллуулахын тулд жил бүр ямар их зардал, эрсдэл үүрдгийг бодож үзсэн үү?

❓Сервер худалдаж авах, шинэчлэх, засварлах, backup хийх, аюулгүй байдлыг хангах гээд энэ бүхэн зөвхөн зардал биш, цаг хугацаа, хүний нөөцийн асуудал болдог.

Харин Cloud ERP ашигласнаар:

✔️ Серверийн хөрөнгө оруулалтын зардал буурна
✔️ Backup, шинэчлэлт автоматаар хийгдэнэ
✔️ IT багийн ачаалал багасна
✔️ Хаанаас ч аюулгүй нэвтэрч ажиллана
✔️ Өгөгдөл тань олон шатлалт хамгаалалт, шифрлэлтийн технологиор хамгаалагдана

🤗Гэхдээ Cloud-ийн хамгийн том үнэ цэнэ нь зөвхөн серверийн зардал хэмнэх биш.

🚀 Ирээдүйн AI, Automation, Mobile боломжууд бүгд Cloud платформ дээр хөгжиж байна.

🌟Өөрөөр хэлбэл, өнөөдөр Cloud-д шилжих шийдвэр нь зөвхөн одоогийн асуудлаа шийдэх биш, ирээдүйн өсөлт, өрсөлдөх чадварынхаа суурийг тавьж байгаа хэрэг юм.

⏱️Бизнесээ дараагийн шатанд гаргахыг хүсвэл Cloud руу шилжих цаг нь болсон.

📩 Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

📞77019090 /3/
🌐www.smartsoftware.mn
🌐 www.smartapp.mn

Эрхэм харилцагчдын анхааралд:📅 2026 оны 07-р сарын 28-наас 07-р сарын 29-ний шилжих шөнө⏰ 03:00–04:00 цагийн хооронд ман...
28/07/2026

Эрхэм харилцагчдын анхааралд:
📅 2026 оны 07-р сарын 28-наас 07-р сарын 29-ний шилжих шөнө⏰ 03:00–04:00 цагийн хооронд манай Дата төвд сүлжээний өргөтгөлийн төлөвлөгөөт ажил хийгдэх болно.

🔧 Энэ хугацаанд манай серверийн үйлчилгээнд түр хугацааны саатал үүсэж болзошгүйг мэдэгдэж байна.

✅ Төлөвлөгөөт ажил дуусмагц бүх үйлчилгээ хэвийн горимд шилжин ажиллах болно.

Танд учирч болох түр зуурын хүндрэлд хүлцэл өчиж, ойлгон хамтран ажиллаж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. 🙏

📞77019090
www.smartsoftware.mn

📢 Эрхэм харилцагчдын анхааралд:⏰ Хагас жилийн тайлант үеийн хаалттай холбоотойгоор манай дуудлагын төвийн 77019090 дугаа...
27/07/2026

📢 Эрхэм харилцагчдын анхааралд:

⏰ Хагас жилийн тайлант үеийн хаалттай холбоотойгоор манай дуудлагын төвийн 77019090 дугаарын /1,2/-р шугам 👇
📌07/27-ны Даваа гарагт /1/, /2/ шугам 09:00-22:00 цагийн хооронд ажиллана.

Та бүхэнд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд бид үргэлж анхааран ажиллах болно.

📢 Эрхэм харилцагчдын анхааралд:⏰ Хагас жилийн тайлант үетэй холбоотойгоор манай дуудлагын төвийн 77019090 дугаарын /1,2/...
24/07/2026

📢 Эрхэм харилцагчдын анхааралд:

⏰ Хагас жилийн тайлант үетэй холбоотойгоор манай дуудлагын төвийн 77019090 дугаарын /1,2/-р шугам 👇
📌07/25-ны Бямба гарагт /1/, /2/ шугам 10:00-18:00 цагийн хооронд
📌 7/26-ны Ням гарагт /1/, /2/ шугам 10:00-18:00 цагийн хооронд тус тус ажиллана.

Та бүхэнд илүү хүртээмжтэй, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд бид үргэлж анхааран ажиллах болно.

23/07/2026

💻 Бизнес оффист биш, мэдээлэл дээр ажилладаг болсон цаг үед...

Танай санхүүгийн систем зөвхөн нэг компьютерт суурилсан бол ажилтан эзгүй байх, төхөөрөмж эвдрэх, сервер доголдох зэрэг эрсдэл бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлдөг.

☁️Smart Accounting Cloud нь өгөгдлийг зөвхөн хадгалахаас гадна байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх суурь болдог.
✔️ Хаанаас ч аюулгүй нэвтрэх боломж
✔️ Автомат нөөцлөлтөөр мэдээллээ хамгаалах
✔️ Шинэчлэлтийг тасалдалгүй хүлээн авах
✔️ Ирээдүйн AI, интеграц, өргөтгөлд бэлэн архитектур

☁️Cloud нь зөвхөн мэдээлэл хадгалах технологи биш. Харин байгууллагын тасралтгүй үйл ажиллагаа, эрсдэлгүй өсөлтийн үндэс юм

📞77019090 /3/
www.smartsoftware.mn
www.smartapp.mn

21/07/2026

Олон байгууллага санхүүгээ удирдахдаа зөвхөн бүртгэл хийхэд зориулсан програм ашигладаг.
🤔Харин бизнес өсөхийн хэрээр худалдан авалт, агуулах, борлуулалт, санхүүгийн мэдээлэл тусдаа ажиллаж, давхар шивэлт, алдаа, цаг хугацааны алдагдал үүсдэг.

📊 Smart Accounting ERP нь зөвхөн санхүүгийн бүртгэл хөтлөхөөс илүүгээр байгууллагын бүх үндсэн үйл ажиллагааг нэг системд холбож, мэдээллийг бодит цаг хугацаанд урсган ажиллуулдаг.

✅ ERP системтэй бүрэн интеграц
✅ Худалдан авалт, агуулах, борлуулалттай уялдсан процесс
✅ Нэг эх сурвалжтай, найдвартай өгөгдөл
✅ Илүү хурдан, илүү зөв шийдвэр гаргах боломж

Санхүүгээ бүртгэхээс илүүтэй, бизнесээ бүхэлд нь удирдах цаг болсон. 🚀

Системийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах👇
📞77019090 /3/
📩[email protected]
🌐www.smartsoftware.mn
🌐www.smartapp.mn

21/07/2026

⏱️3 хоногийн ажлыг 30 минутад.
Ажил багасаагүй. Харин хийх арга нь өөрчлөгдсөн✨

Smart Accounting ашиглан нягтлан та давтагддаг ажлаа автоматжуулж, мэдээллээ хурдан боловсруулан, илүү чухал ажилдаа цаг гаргаарай😉

Технологийн зорилго нь хүнийг илүү их ажиллуулах биш, харин ажлыг илүү зөв аргаар хийхэд оршино🚀

Системийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягуудаас аваарай.👇
☎️ 77019090 /3/
🌐 https://smartsoftware.mn/
🌐 www.smartapp.mn

#Бүтээмж #Автоматжуулалт #ДижиталШилжилт

Address

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, UB Tower Plus 1601 тоот
Ulaanbaatar
13374

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 16:00
Sunday 10:00 - 14:00

Telephone

+97677019090

Alerts

Be the first to know and let us send you an email when Smart Logic LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Smart Logic LLC:

Shortcuts

Share