ManageWall LLC

ManageWall LLC Утас: 9590-0955

Odoo ERP нэвтрүүлэгч, хөгжүүлэгч, зөвлөгч компани

🌟🌟🌟Баярт мэдээ🌟🌟🌟Odoo Best Partner APAC 2026 шагналд ManageWall LLC гурав дахь жилдээ нэр дэвшлээ! 🏆🌏Энэ нэр дэвшлийн ца...
03/08/2026

🌟🌟🌟Баярт мэдээ🌟🌟🌟

Odoo Best Partner APAC 2026 шагналд ManageWall LLC гурав дахь жилдээ нэр дэвшлээ! 🏆🌏

Энэ нэр дэвшлийн цаана:
✅ Зуу гаруй амжилттай төсөл
✅ Байнга өсөн нэмэгдэж буй хэрэглэгчдийн итгэл
✅ Шаргуу хөдөлмөрлөсөн манай баг
✅ Бидэнд найдсан та бүхний дэмжлэг

Одoo APAC-ийн шилдэг харилцагч Азийн тэргүүний компаниудын дунд Монголыг төлөөлж зогсож байгаадаа бахархаж байна. 🇲🇳

Энэ замыг хамт туулсан манай баг, хэрэглэгчид болон түншүүддээ гүн талархал илэрхийлье! 🙏

💙 ManageWall💙

Our nominees have gone above and beyond throughout the year, delivering exceptional results and creating lasting impact. Selected for their excellence in customer retention, new Odoo Enterprise user growth, and Odoo certification achievements, they represent the very best of our partner ecosystem.

🏔 1976–2026Харилцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе!Хагас зуун жилий...
23/07/2026

🏔 1976–2026

Харилцагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ ийн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Хагас зуун жилийн турш эх орныхоо эдийн засгийн тулгуур багана байж, олон мянган гэр бүлийн амьдралын баталгаа болж ирсэн эрин зууны бахархал — танай хамт олонд өсөж дэвжихийн ерөөлийг хүсэн ерөөе.
Хамтын ажиллагаа маань цаашид улам бэхжих болтугай.

— Менежволл ХХК-ийн хамт олон

#ЭрдэнэтҮйлдвэр50 #ЭринЗууныБахархал #Эрдэнэт #Менежволл

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгал...
11/07/2026

🇲🇳 Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр Наадмын мэндийг эрхэм харилцагч, хамтрагч, нийт Монгол түмэндээ өргөн дэвшүүлье.

Эрхэм харилцагч, хамтрагч Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн өндөр амжилт, аз хийморь, элбэг дэлбэг бүхнийг хүсэн ерөөе.

🇲🇳 Сайхан наадаарай!

🌟 Ц.Энхманлай — 5 жилийн ой 🌟Манай мундаг Ц.Энхманлай 5 жилийн өмнө манай хамт олны нэг болсон нь саяхан мэт санагдах ч ...
01/07/2026

🌟 Ц.Энхманлай — 5 жилийн ой 🌟
Манай мундаг Ц.Энхманлай 5 жилийн өмнө манай хамт олны нэг болсон нь саяхан мэт санагдах ч энэ хугацаанд бүтээсэн бүхнээрээ бахархуулсаар ирлээ. 🥰

Ахлах хөгжүүлэгчийн хувьд тэрбээр өнгөрсөн 5 жилд 70+ төсөлд оролцож амжилттай хэрэгжүүлсэн, өндөр бүтээмжтэйгээр хэрэгжүүлсэн нь компанийн амжилтын салшгүй хэсэг болсон.

✨ 2023 оны "Шилдэг ажилтан" цол хүртэж гадаадад аялах эрхээр шагнуулсан
✨ Хариуцсан ажлаа тултал хийдэг, хариуцлагатай
✨ Өндөр бүтээмжээрээ багийн тулгуур чамаараа бахархаж байна.

Чи бол манай бахархал шүү!
Дараагийн 5 жилд ч хамтдаа олон сайхан зүйл бүтээнэ гэдэгт итгэлтэй🎉🙌
Enkhmanlai Tsogtsaikhan
#5жил

Toyota Tavan Bogd Automotive болон Toyota-Munkhada /Мөнххада ХХК/-тай хамтарсан төсөл амжилттай дууслаа!🎉 Toyota Mongoli...
19/06/2026

Toyota Tavan Bogd Automotive болон Toyota-Munkhada /Мөнххада ХХК/-тай хамтарсан төсөл амжилттай дууслаа!🎉

Toyota Mongolia (TMON)-ийн харьяа дилер компаниудын Odoo ERP системийг TMON-ийн дотоод системтэй холбох Middleware интеграцийн ажлыг бүрэн гүйцэтгэж, өнөөдөр гэрээ дүгнэх актаа баталлаа. 🤝

Цаашид дилер компаниудын өдөр тутмын үйл ажиллагааны өгөгдөл автоматаар TMON-д хүрэх болсон — засвар үйлчилгээнээс эхлээд сэлбэг, автомашины борлуулалт хүртэл бүгд нэг урсгалтай боллоо. 🚗

Хамтран ажилласан Toyota Sales Mongolia, Таванбогд Тоёота, Мөнхада МенежВолл ХХК ын 4 талын төслийн багийн гишүүдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлье — итгэл хүлээлгэж, хамтарсанд баяртай байна!💪

ManageWall — Монголын Odoo Gold Partner 🏆

APAC Best Partner 2025
#Интеграц #МонголТехнологи

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП 100 ААНэгж байгууллагууддаа баяр хүргэе. 👏👏👏Яг 11 ба...
15/06/2026

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП 100 ААНэгж байгууллагууддаа баяр хүргэе. 👏👏👏
Яг 11 байгууллагад манай компани гардаж OdooERP системээ нэвтрүүлсэн байна. 🎉🎉

- Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр Засгийн газар, МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран танилцууллаа

ManageWall LLC – Зуны зугаалга 2026 ☀️🌲Манай хамт олон энэ жилийн зуны зугаалгаа байгалийн сайханд өнгөрүүлж, инээд хөөр...
13/06/2026

ManageWall LLC – Зуны зугаалга 2026 ☀️🌲

Манай хамт олон энэ жилийн зуны зугаалгаа байгалийн сайханд өнгөрүүлж, инээд хөөр, багийн тоглоом, амттай хоол, дурсамж дүүрэн мөчүүдээр аяллаа. 🏕️

Өдөр бүр харилцагчдынхаа бизнесийг илүү үр ашигтай болгохын төлөө ажилладаг баг маань өнөөдөр хамтдаа амарч, эрч хүчээ сэлбэж, шинэ санаа, шинэ зорилгоор цэнэглэгдлээ.

Хамт олондоо баярлалаа. Бидний хамгийн том хүч бол та бүхэн. ❤️

Хамтын ажиллагааны бас нэгэн амжилттай төслийг дүгнэж байна. 🚀🚀🚀Коннектлайф Даатгал ХХК-тай хамтран байгууллагын үйл ажи...
11/06/2026

Хамтын ажиллагааны бас нэгэн амжилттай төслийг дүгнэж байна. 🚀🚀🚀

Коннектлайф Даатгал ХХК-тай хамтран байгууллагын үйл ажиллагааг илүү уялдаатай, өгөгдөлд суурилсан, үр ашигтай удирдах зорилгын хүрээнд Odoo ERP системийн нэвтрүүлэлтийн төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд CRM болон Санхүүгийн модулиудыг 4 сарын хугацаанд төлөвлөсөн хуваарийн дагуу амжилттай нэвтрүүлж, Коннектлайф даатгалын Mobile App болон бусад үндсэн системүүдтэй интеграцчилал хийснээр мэдээллийн урсгал, бизнесийн процессуудыг нэгтгэсэн цогц удирдлагын орчныг бүрдүүлэн төслийг амжилттай дүгнэлээ.

Энэхүү нэвтрүүлэлтээр харилцагчийн мэдээлэл, борлуулалтын үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл болон тайлангийн процессуудыг нэг системд төвлөрүүлж, мэдээллийн урсгалыг илүү ил тод, шийдвэр гаргалтыг илүү шуурхай болгосноор байгууллагын бүтээмжийг шинэ түвшинд хүргэхийн зэрэгцээ дижитал шилжилтийг хурдасгаж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чухал алхам боллоо.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан Коннектлайф Даатгал ХХК-ийн удирдлага, төслийн баг болон нийт оролцогч талууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье. mobilife

Бид цаашид ч байгууллагуудын дижитал шилжилт, бизнесийн өсөлтийг дэмжсэн ухаалаг шийдлүүдийг хүргэсээр байх болно.

#Коннектлайф

🎈 Хүүхдийн баярын мэнд хүргэе! 🎈Менежволлын УБ болон Өвөрхангай салбарын бяцхан үрс болон бяцхан ажилчид та бүхэндээ Оло...
01/06/2026

🎈 Хүүхдийн баярын мэнд хүргэе! 🎈

Менежволлын УБ болон Өвөрхангай салбарын бяцхан үрс болон бяцхан ажилчид та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе.

Хүүхэд бүр инээмсэглэлээр дүүрэн, эрүүл энх өсөж, хүсэл мөрөөдөл нь биелж байх болтугай. Та бүхний гэр бүлд аз жаргал, баяр хөөр, хайр дүүрэн байхыг хүсэн ерөөе. ❤️

МенежВолл ХХК нь Гялс Анагаах Ухааны Төв-тай хамтран ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг 2 ...
09/05/2026

МенежВолл ХХК нь Гялс Анагаах Ухааны Төв-тай хамтран ажилчдынхаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

Гялс ХХК нь Монголын анхны лабораториудын нэг бөгөөд мэргэшсэн нарийн шинжилгээ, оношлогооны үйлчилгээг үзүүлдэг. Манай байгууллагын хувьд шинжилгээний баг ажлын байран дээр ирж шаардлагатай сорьц авдаг нь ажилчдын цагийг хэмнэж, ажлын үйл ажиллагаанд хүндрэл үүсгэдэггүй давуу талтай. Харин шаардлагатай нэмэлт үзлэг, оношлогоог Гялсын төв дээр хийж гүйцэтгэдэг.

Мөн Гялс ХХК нь МенежВолл ХХК-ийн анхны харилцагч байгууллагуудын нэг бөгөөд ERP системийг Монголд амжилттай нэвтрүүлж байсан харилцагч юм.

Address

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, нарны зам/62, ЮНЕСКО-гийн гудамж, ЮНИОН БЮЛДИНГ С блок 8-р давхарт 803 тоот
Ulaanbaatar
17010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97699081691

Alerts

Be the first to know and let us send you an email when ManageWall LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ManageWall LLC:

Shortcuts

Share