Core computers

Core computers Америкаас бүх төрлийн компьютер, нөтбүүк, электрон барааг захиалгаар болон бэлнээр нийлүүлж байна.

GIVEAWAY  #5 😍Энэ удаад та бүхэндээ Control Resonant хэмээх галзуу тоглоомыг бэлэглэх гэж байна. Үнэхээр хөөрхөн гэсэн н...
04/09/2026

GIVEAWAY #5 😍

Энэ удаад та бүхэндээ Control Resonant хэмээх галзуу тоглоомыг бэлэглэх гэж байна. Үнэхээр хөөрхөн гэсэн найзаа tag хийгээд оролцоорой 👇

1️⃣ Пэйжээ Follow хийнэ.
2️⃣ Энэхүү постыг Like & Share❤️
🏆 Шагнал: Control Resoant [STEAM CODE]
📅 Дуусах хугацаа: [2026.09.11]


https://www.youtube.com/watch?v=VwOJuJRCLGk

Хямд, чанартай РС хайж байна уу? Багц: IntelCpu: i5 14400FMobo: Asus H610M-KGPU: RTX 3060 12GBRAM: 16GB DDR4 3200PSU: 75...
03/09/2026

Хямд, чанартай РС хайж байна уу?

Багц: Intel
Cpu: i5 14400FMobo:
Asus H610M-K
GPU: RTX 3060 12GB
RAM: 16GB DDR4 3200
PSU: 750W BronzeMonitor:
Asus tuf 24” 240Hz
Keyboard: Attack Shark R82HE
Mouse: Attack Shark X3

Үнэ: 3,3сая (Бэлгэнд Monitor Arm)

Багц: AMD
Cpu: Ryzen 5 7500F
Mobo: Asus Prime B650M
GPU: RTX 3060 12GB
RAM: 16GB DDR5 6000
PSU: 750W Bronze
Monitor: Asus tuf 24” 240Hz
Keyboard: Royal Klutch R87
Mouse: Attack Shark X3

Үнэ: 3,8сая (Бэлгэнд Monitor Arm)

☎️ 6999-6066, 9188-2260
🏠 Компьютер молл
1-р давхар 1004
2-р давхар 2031

Phanteks g400a кэйсний нүүрэн талын шүүлтүүр ингэж шүүдэг.
03/09/2026

Phanteks g400a кэйсний нүүрэн талын шүүлтүүр ингэж шүүдэг.

Гуниг мэдээ: Zotac RTX 5080 6.5 сая 😨
31/08/2026

Гуниг мэдээ: Zotac RTX 5080 6.5 сая 😨

Netflix-ээр цацагдсан 30 минутын GTA 6 танилцуулгаар олон шинэ тоглолтын систем ил боллоо. Харин бид анх удаа трейлер үз...
28/08/2026

Netflix-ээр цацагдсан 30 минутын GTA 6 танилцуулгаар олон шинэ тоглолтын систем ил боллоо. Харин бид анх удаа трейлер үзэхийн тулд мөнгө төлж үзлээ.

Гэмт хэрэгтний профайл
Wanted Level-ээс тусдаа шинэ систем. Тоглогчийн хийсэн үйлдлүүд Criminal Profile-д нөлөөлж, Хотын иргэдийн хандлага болон зарим үйл явдалд өөрчлөлт оруулна.

Илүү ухаалаг иргэд (NPC)
NPC-үүд тоглогчийн үйлдэлд өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлнэ. Өдвөл зодолдох, буу тулгавал зугтах эсвэл эсэргүүцэх боломжтой. Мөн ойр байгаа хүмүүс зодоонд оролцож болно. Зэвсэг гаргалгүйгээр L2 ашиглан NPC-тэй ярилцах, өдөөн хатгах боломжтой. Энэ нь Red Dead Redemption 2-ийн харилцааны (interaction) системийг хөгжүүлсэн хувилбар юм.

Машин хулгайлах шинэ систем (Key cloner, GPS)
Бүх машиныг шууд хулгайлах боломжгүй. Зарим машинууд тусгай хэрэгсэл шаарддаг бөгөөд luxury машин электрон цоожтой болсон. Зарим машиныг түлхүүр хувилан онгойлгох шаардлагатай. Зарим машин байршил тогтоогчтой ч болсон байна. Jason, Lucia хоёрын утасны бүртгэлийн апликейшныг ашиглан машины хамгаалалт, борлуулах үнэ болон өөртөө бүртгүүлэх зардлыг шалгаж болно.

Илүү нарийн эрэн сурвалжилах систем
Цагдаа зөвхөн машиныг танихгүй. Таны хувцас, гадаад төрх, машин болон Jason, Lucia хоёр хамт явж байсан эсэхийг тогтоох боломжтой. Машинаа солих, хувцсаа өөрчлөх, явганаар зугтах нь мөрдлөгөөс салахад тусална.

Jason & Lucia-ийн харилцаа
Хамтдаа цаг өнгөрөөх, гэмт хэрэг үйлдэх, дэлгүүр хэсэх зэрэг нь тэдний харилцаанд нөлөөлнө. Гэхдээ романтик харилцаа нь заавал байх шаардлагагүй бөгөөд тоглогч өөрөө шийднэ.

Орогнох байр илүү сонирхолтой
Safehouse нь өмнөх GTA тоглоомуудаас илүү Red Dead Redemption 2-ийн кэймптэй төстэй. Хоол, ундаа авах, үс засуулах зэрэг өдөр тутмын үйлдэл хийх боломжтой.

Биеийн жингийн систем (Muscle)
GTA: San Andreas-с хойш анх удаа дүрийн жин, булчин өөрчлөх боломжтой болно. Хооллолт болон биеийн хүчний дасгал нь дүрийн үзүүлэлтэд нөлөөлнө.

Илүү нээлттэй хот (OpenWorld)
Леонида хотын гудамж иргэд, машин, дэлгүүр, ломбард болон олон төрлийн үйл ажиллагаагаар дүүрэн байна. Үндсэн түүхээс гадна ертөнцийг өөрийнхөөрөө судлах нь тоглоомын чухал хэсэг болно.

Нийгмийн сүлжээ (Social Media)
Jason, Lucia хоёр өөрсдөө идэвхтэй пост хийхгүй ч бусдын контент үзэх, шинэ мэдээ гүйлгэх, цагийг үр бүтээлгүй өнгөрөөх боломжтой болжээ.

Дуусгах хугацаа (All Mission completed)
🎯 Main Story: ~30–40 цаг
🗺️ Story + гол side mission: ~50–70 цаг
💯 100% completion: ~80–100+ цаг

GTA 6 2026 оны 11-р сарын 19-нд PlayStation 5 болон Xbox Series XS дээр гарна.

Source:

20 cая 🔥 График картны хаан   🤩
21/08/2026

20 cая 🔥 График картны хаан 🤩

Ээж, хүү хоёрын бүтээсэн “хамгийн муу” 3D анимейшн 😍Энэ 2 маань 5 жилийн хугацаанд бүтээсэн Хятадын Niu Lai  анимейшн эх...
20/08/2026

Ээж, хүү хоёрын бүтээсэн “хамгийн муу” 3D анимейшн 😍

Энэ 2 маань 5 жилийн хугацаанд бүтээсэн Хятадын Niu Lai анимейшн эхний 10 хоногтоо 300 хүрэхгүй тасалбар борлуулж, ердөө ¥7,700 орчим орлого олжээ.

Гэвч нийгмийн сүлжээнд шүүмжлэл, meme болж тархсанаар хүмүүс “яг хэр муу юм бол?” гэж сонирхон кино театрыг зорьж эхэлсэн байна. Ингэснээр орлого нь огцом өсөж, хамгийн сүүлийн мэдээллээр ¥29 сая буюу $4.3 саяыг давжээ.

Сонирхолтой нь зарим үзэгч Niu Lai-г AI-аар төгс хийсэн контентоос илүү хүний гараар бүтсэн, алдаа дутагдалтай ч “амьтай” бүтээл хэмээн хамгаалж эхэлжээ.

Заримдаа төгс бүтээлээс илүү, төгс бус ч хүний гараар бүтсэн зүйл хүмүүсийн анхаарлыг татах нь зүй ёсны хэрэг биз ээ :)

Rog Maximus z890: 1.8 сая 👑
20/08/2026

Rog Maximus z890: 1.8 сая 👑

🟤 Noctua: RGB, дэлгэц, цагаан өнгө бидний зорилго бишNoctua компани RGB гэрэлтүүлэг, LCD дэлгэц болон цагаан өнгийн хөрг...
19/08/2026

🟤 Noctua: RGB, дэлгэц, цагаан өнгө бидний зорилго биш

Noctua компани RGB гэрэлтүүлэг, LCD дэлгэц болон цагаан өнгийн хөргүүр гаргахад инженерийн нөөцөө зарцуулах төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдлээ.

Компанийн хувьд бүтээгдэхүүнийг илүү гоё харагдуулахын оронд **хөргөлтийн гүйцэтгэл, дуу чимээ болон чанарыг сайжруулах** нь илүү чухал аж.

Цагаан өнгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ч энгийн өнгө солих асуудал биш бөгөөд материалын агшилт, үйлдвэрлэлийн нарийвчлалаас шалтгаалан тусдаа хөгжүүлэлт шаарддаг байна.

Товчхондоо Noctua өөрийн алдарт **бор өнгө + өндөр гүйцэтгэл + нам гүм ажиллагаа** гэсэн философидоо үнэнч үлдэх нь. 🦉

Эх сурвалж: VideoCardz

Таны хуучин кэйс дотор угсарч өгнө 😎
17/08/2026

Таны хуучин кэйс дотор угсарч өгнө 😎

Address

Computer Mall Худалдааны төв 2 давхарт 2031 тоот. (Баянбүрдийн тойргын зүүн талд
Ulaanbaatar
14182

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00

Telephone

+97699099630

Alerts

Be the first to know and let us send you an email when Core computers posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Core computers:

Shortcuts

Share

Category