Мак үйлчилгээ - Mac service

Мак үйлчилгээ - Mac service MacBook, iMac, Mac Pro гэх мэт Mac OS X-тэй бүх төрлийн төхөөрөмжүүд?

Сая шөнө (Монголын цагаар) macOS Sierra албан ёсоор цацагдлаа. Хэрвээ шаардах үзүүлэлтэд хүрч байвал App Store-оосоо үнэ...
21/09/2016

Сая шөнө (Монголын цагаар) macOS Sierra албан ёсоор цацагдлаа. Хэрвээ шаардах үзүүлэлтэд хүрч байвал App Store-оосоо үнэгүй татаад аваарай.
System requirements: https://en.m.wikipedia.org/wiki/MacOS_Sierra

Заримдаа Mac-ууд асч байгаа боловч систем нь уншдаггүй, уншаад гацах тохиолдол байдаг. Иймэрхүү төрлийн зарим тохиолдолд...
12/09/2016

Заримдаа Mac-ууд асч байгаа боловч систем нь уншдаггүй, уншаад гацах тохиолдол байдаг. Иймэрхүү төрлийн зарим тохиолдолд шууд Mac-аа форматлах гэж яарахаасаа өмнө NVRAM-аа reset хийгээд үзэхэд гэмгүй.

NVRAM гэж юу вэ?
Компьютерийн санах ойн NVRAM "non-volatile random-access memory" гэж нэрлэгдэх жижиг хэсэг. Энэ нь OS X-г хурдан ашиглах зориулалттай тохиргоог хадгалдаг.

NVRAM-д хадгалагддаг мэдээллүүд:
- Speaker-н хэмжээ
- Дэлгэцний нягтрал
- Эхлэх диск (Startup disk selection)
- kernel panic-н мэдээлэл

Эдгээртэй холбоотой асуудлаас үүсэн Mac-н чинь систем ачаалахгүй байгаа тохиолдолд NVRAM reset хийдэг.
NVRAM reset хийсний дараа та харин Speaker, Дэлгэцний нягтрал гэх мэт дээрх тохиргоонуудыг дахиж тохируулах шаардлагатай.

NVRAM reset хийхдээ:
1. Mac-аа унтраана
2. Mac-аа асаана
3. Эхлэх дуу сонсогдмогц Command (⌘) + Option + P + R товчуудыг дарна. Эдгээр товчийг Mac-г дахин Restart хийгдэх хүртэл дараастай байлгана.

Хуучин/Хэрэглэж байсан Mac-н системтэй төхөөрөмж худалдан авах гэж байгаа хүмүүсийн анхааралдБүх хүмүүс хүнээс суурин бо...
09/09/2016

Хуучин/Хэрэглэж байсан Mac-н системтэй төхөөрөмж худалдан авах гэж байгаа хүмүүсийн анхааралд

Бүх хүмүүс хүнээс суурин болон зөөврийн компьютер худалдан авахдаа гаднах үзэмж болон hardware буюу эд ангийн бүрэн байдлыг шалгаж авдаг. Тэгэхдээ төхөөрөмж дээрээ өөрөө түр хугацаанд ажиллаж, цөөн хэдэн програм ажиллуулах зэргээр шалгадаг. Харин Mac-н төхөөрөмжүүдэд Apple Diagnostics гэж зүйл байдаг. Энэ нь таны төхөөрөмжийн эд ангийг оношилж, эд ангийн асуудалтай эсэхийг, асуудалтай бол яг аль эд анги нь болохгүй байгааг харуулдаг.

Apple Diagnostics-г ашиглахдаа:
- Mac-аа restart/shutdown хийж асахад нь "D" товчийг удаан дарж test эхэлтэл хүлээнэ.
- Энэ нь таны Mac-г ойролцоогоор 2-3 минут шалгаж дэлгэцэнд кодыг харуулдаг ба кодууд нь эд ангийн гэмтэлтэй эсэхээс хамаарч олон янз байна (Кодуудын тайлбарыг доор холбоосоор оруулсан)
Жишээ нь ямар ч асуудалгүй бол "ADP000" гэсэн кодыг харуулна. Энэ нь "No issues found" буюу асуудалгүй гэсэн үг юм.

Apple Diagnostics-н кодуудын тайлбар (Англи хэл дээр): https://support.apple.com/en-us/HT203747

ингэснээр та авах гэж байгаа Mac-аа илүү сайн шалгаж авах боломжтой.

CleanMyMac 3 - За энэ ёстой нэг есөн шид нь бүрэлдсэн сайхан апп байна аа. Мак ашигладаг хүмүүс бараг мэднэ дээ. MacKeep...
06/07/2016

CleanMyMac 3 - За энэ ёстой нэг есөн шид нь бүрэлдсэн сайхан апп байна аа. Мак ашигладаг хүмүүс бараг мэднэ дээ. MacKeeper гэж балай юмыг нь худалдаж авахгүй л бол хамаг дургүй хүргэдэг. Ер нь тэрний оронд ашигладаг апп байгаа юм. Үүрэг нь төстэй гэх үү дээ. Уул нь өөрөө адилхан paid, заавал төлбөр төлж худалдаж авах ёстой. Гэхдээ сайтуудаад кракдсан хувилбарууд нь явж байдаг тул бүрэн чадлаараа ажиллачихдаг. Ихэнхдээ RAM (Random Access Memory), Store (HDD, SSD) багатай макуудад бүр их хэрэгтэй эд. Цөөн үгээр бол RAM, Storage-г чинь суллаж, хэрэггүй аппуудыг нь хааж, элдэв янзын temp, junk файлуудыг чинь устгаж өгөхөөс гадна, хэтэрхий том, хуучин файлуудыг хүртэл эрэмбэлээд устгах боломжтой. Дээрээс нь хэт их ачааллаж байгаа аппуудыг чинь өөрөө олоод учрыг нь олох боломжийг өгдөг аятайхан апп байгаа. Кракдсан хувилбарыг нь ашиглах ганц дутагдалтай тал нь update хийх л юм бол license verification failed болно. Гэхдээ санаа зовох асуудалгүй, дахиад сүүлийн хувилбарыг татаад суулгахад л боллоо гэсэн үг. Яг одоогоор хамгийн сүүлийн хувилбар нь CleanMyMac 3.4.0 дээр явж байна лээ.

30/06/2016

Эд анги солих бичлэг - 1

За анхны бичлэгээрээ MacBook-н HDD-г сольж үзүүллээ. Бараг амьдралдаа анх удаа ийм бичлэг хийж байгаа болохоор тэр хэл яриа энэ тэр орооцолдоод алж байна өө. Гэхдээ ойлгомжтой бичлэг болсон гэж найдаж байна.

29/05/2016

За өнөөдөртөө ингээд болоо. Маргааш нөгөөдрөөс бага багаар шинэ юм оруулна аа. Нээрэн миний оруулж байгаа зүйлүүд зарим хүмүүст энгийн санагдаж магадгүй. Гэхдээ хүмүүсийн mac-ы software асуудлыг шийдээд явахдаа иймэрхүү мэдээллүүд ер нь мак хэрэглэгчдийн ихэнхд нь хэрэг болохыг анзаараад оруулж байгаам шүү :v

VLC Media Player - Ер нь Windows дээр ч Mac дээр ч өөрийнх нь media player дээр татаж авсан кино, клип, бичлэг үзэх нь х...
29/05/2016

VLC Media Player - Ер нь Windows дээр ч Mac дээр ч өөрийнх нь media player дээр татаж авсан кино, клип, бичлэг үзэх нь ховор байдаг. Миний хувьд хамгийн аятайхан media player нь энэ VLC байна. QuickTime-н уншиж чадахгүй маш олон форматтай бичлэгийн асуудалгүй тоглуулахаас гадна, хадмал орчуулга гаднаас оруулж үзэх, мөн хадмал орчуулга нь киноноосоо түрүүлэх, эсхүл хоцрох тохиолдолд миллсекундын нарийвчлалтай урагш ба хойш нь гүйлгэх гэх мэт олон талын давуу талтай. Эдгээр нь зөвхөн миний ашиглаж үзсэн нь л юм.

Доорх холбоосоор одоогоор байгаа хамгийн сүүлийн хувилбар болох 2.2.3-г татаж болно.
http://mirror.macomnet.net/pub/videolan/vlc/2.2.3/macosx/vlc-2.2.3.dmg

Microsoft Office 2016 - Оффис 2016 маань доторх функцээрээ ч загвараараа ч 2011-ээс илүү болсон байгаа. Үүнд Word, Excel...
29/05/2016

Microsoft Office 2016 - Оффис 2016 маань доторх функцээрээ ч загвараараа ч 2011-ээс илүү болсон байгаа. Үүнд Word, Excel, PowerPoint, OneNote, Outlook гэсэн аппликейшнүүд багтаж байгаа. Загварын хувьд илүү flat болсон ба windows-нхтэй нэлээд ойролцоо болж өгснөөр windows-өөс гэнэт mac руу шилжсэн, mac дээр нэг их ажилладаггүй хүмүүст тийм ч хэцүү биш болсон. Гэхдээ энэ нь зөвхөн OS X 10.10 (Yosemite)-ээс дээш үйлдлийн системтэй Mac-д суух боломжтой юм.

Mac OS X үйлдлийн системд миний ашигладаг хэрэглээний болон мэргэжлийн програмуудын товч танилцуулга ба тайлбар.
29/05/2016

Mac OS X үйлдлийн системд миний ашигладаг хэрэглээний болон мэргэжлийн програмуудын товч танилцуулга ба тайлбар.

Adobe-н одоогоор хамгийн сүүлд гаргасан хувилбар болох Master Collection Creative Cloud 2015-н Splash Screen-үүд. Өмнөх ...
28/05/2016

Adobe-н одоогоор хамгийн сүүлд гаргасан хувилбар болох Master Collection Creative Cloud 2015-н Splash Screen-үүд. Өмнөх хувилбаруудаасаа илүү сонирхолтой, өвөрмөц болжээ.

Address

Ulaanbaatar
97006

Opening Hours

Monday 09:00 - 00:00
Tuesday 09:00 - 00:00
Wednesday 09:00 - 00:00
Thursday 09:00 - 00:00
Friday 09:00 - 00:00
Saturday 09:00 - 00:00
Sunday 09:00 - 00:00

Telephone

+97680089308

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Мак үйлчилгээ - Mac service posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share