Hitech Computer Store

Hitech Computer Store Компьютерын дэлгүүр

07/08/2026

50000DPI-тай Viper V4 Pro 🖱️🐍

Коммент хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу. ➡️

CLEANValve CS2 дээр цэвэрлэгээ өрнүүлээд байна. ⚡🔨Ингэхдээ case, playtime болон xp/star ферм хийдэг бот, холбоотой үйл а...
07/08/2026

CLEAN

Valve CS2 дээр цэвэрлэгээ өрнүүлээд байна. ⚡🔨

Ингэхдээ case, playtime болон xp/star ферм хийдэг бот, холбоотой үйл ажиллагааг хариуцсан жинхэнэ гэх хэрэглэгчдийн аккаунтыг илрүүлэн зохих шийтгэлийг оноосон аж.

Тодруулбал Casual, Deathmatch, Arms Race, Retake горимууд дээр тоглогчдын тоо ойролцоогоор 2500-аас 18000-аар буурсан гэж dataminer aqua гуай онцолсон. 📉🔻

Мөн CSSTATS сайтын жагсаалтад өнгөрсөн 07-р сарын 25-аас өнөөдрийг хүртэл нийт 25312 аккаунт бандуулаад байгаа үзүүлэлт бүртгэгджээ.

Ухаалаг гэх AI ботуудын эсрэг Valve ийн арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай юм. Гэвч үр дүнтэй алхам эсэхийг тодорхойлшгүй.

Ямартаа ч ботнуудаас хэсэг хугацааны турш ангижрах нь тааламжтай билээ. ⏳✅

🌐We have tested!

05/08/2026

Сургууль, оффист тохирох өдөр тутмын хэрэглээнд хангалттай лаптоп! 💻✨

04/08/2026

Hitech апп-тай боллоо! 📱✨

Манай апп-ыг утсандаа суулгаад хүссэн gaming gear, компьютерын эд ангиа амар хялбараар захиалж хүргүүлэн авах нөхцөл бүрдлээ.

Биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч танд баярлалаа. 😊

5070 = 4090?GeForce RTX 5070 график карт зонхилох төлөвтэй байна!07-р сарын Steam Hardware & Software Survey дээр хэд хэ...
04/08/2026

5070 = 4090?

GeForce RTX 5070 график карт зонхилох төлөвтэй байна!

07-р сарын Steam Hardware & Software Survey дээр хэд хэдэн сонирхолтой зүйлс ажиглагджээ. 📊🔍

Юуны өмнө хэрэглэгчид 6 Core-той CPU-нээс татгалзаад эхэлсэн бололтой 8 Core-той CPU-ний хэрэглээ 27.85%-д хүрч тэргүүлсэн. Өөрөөр бол өдөр тутмын хэрэглээнд хангалттай, олон программ нээхэд гацахгүй хурдан ажиллагааг эрэлхийлж эхэлсний илрэл мөн.

Цаашлаад график картын хэрэглээнд сонирхолтой зүйл ажиглагдсаныг онцлох нь зүйтэй.

Өмнөх үеийн GeForce RTX 3060 хэрэглээгээрээ тэргүүлсэн хэвээр байгаа боловч RTX 5070 удаах байрыг эзлээд байна. RTX 5070-ийн хэрэглээ 3.40%-д хүрсэн нь гайхалтай юм. ✅

Учир нь шинээр гарсан тоглоомуудыг өндөр FPS-тэй гацахгүй тоглох сонирхол байхын зэрэгцээ технологийн дэвшлийг эрэлхийлж байгаа болов уу. Ямартаа ч steam дээр 4-өөс 8GB VRAM-аас татгалзаж 16GB VRAM-ийн үзүүлэлт 25.90%-тай байгаа нь хэрэглэгчид график карт авахдаа одоо биш ирээдүйг бодолцож эхэлсний дохио мөн.

Хиймэл оюун ухаанаас улбаатай санах ойн чипийн хомсдол үүсээд байгаа үед хэн бүхэн мөнгөө хэмнэхээр ухаалаг сонголт хийхээр хичээж байгаа нь сайшаалтай билээ. 👍

🌐We have tested!

SMOKERPC Gamer-үүд цагаан өнгөөр гангарахыг хүсдэг. ⬜🖥️Учир нь цагаан өнгө RGB гэрэлтэй төгс хослохын зэрэгцээ харахад у...
31/07/2026

SMOKER

PC Gamer-үүд цагаан өнгөөр гангарахыг хүсдэг. ⬜🖥️

Учир нь цагаан өнгө RGB гэрэлтэй төгс хослохын зэрэгцээ харахад урамтай байдаг.

Тэгвэл Waste-Quail-1785 нэртэй хэрэглэгч тамхи татдаг бол цагаан өнгөтэй PC битгий аваарай хэмээн зөвлөжээ. Гэвч түүний зөвлөгөө бусад хэрэглэгчдэд хүрсэнгүй харин хурцаар шүүмжлүүлээд байна. ⚖️🗯️

• Залуу минь дээ гэртээ тамхи татахаа л больчих
• Чиний уушги тэгээд гэрийн хана чинь наадахаас чинь долоон дор байгаа
• Цагаан өнгөтэй PC авсан бол нэг мөр тамхинаас гарчихаа
• Ингэж бичихээсээ өмнө тамхинаас гарах талаар бодож байсан уу?
• 2026 он болж байхад тамхи татна гэдэг галзуурал шүү
• Хэн одоо болтол тамхи татдаг юм бэ?
• Хараал ид гэж зүгээр л гадаа гараад тамхиа татаач 😂
• Уушги чинь ямар байгаа бол гээд төсөөлөөд үз дээ
• Би 10 гаруй жил тамхи татаж байна. Миний PC цэвэрхэн цав өнгөтэй хэвээрээ байгаа. Наад балайр гэрээ цэвэрлээд цонхоо онгойлговол ямар вэ?
• Гэртээ тамхи татахаа болиоч, заваан новш минь

Reddit-ийн r/pcmasterrace саб дээр хэрэглэгчид ийн сэтгэгдлээ илэрхийлжээ. 💢🗯️

Хэрвээ тамхи татдаг бол компьютерынхоо хажууд татахаас зайлсхийгээрэй. Шууд биш ч яваандаа тоос тоосонцор, тамхины утаа хураахын хэрээр агаарын урсгалд сөргөөр нөлөөлөх тал бий. Мөн цэвэрлэхэд хүндрэлтэй, бөөлжис хүргэмээр үнэр танартай болдог. 🚭

Тиймээс ганган цагаан PC-гээ тогтмол цэвэрлэж хэвшээрэй.

🌐We have tested!

29/07/2026

Logitech G512 X 75 ⌨️✨

REALДэлгэц үйлдвэрлэгчид технологийн хязгаарыг сорьсоор байна. 🖥️✨Хятадын HKC брэнд 1300Hz-ийн Refresh Rate-тэй Gaming д...
29/07/2026

REAL

Дэлгэц үйлдвэрлэгчид технологийн хязгаарыг сорьсоор байна. 🖥️✨

Хятадын HKC брэнд 1300Hz-ийн Refresh Rate-тэй Gaming дэлгэцийг удахгүй болох Chinajoy 2026 үзэсгэлэнгээр танилцуулна гэжээ.

Хамгаас сонирхолтой нь энэхүү дэлгэц 3 горимтой байх аж. Одоогоор тодорхойгүй байгаа ч 2K, 1080p, 720p нягтаршлаас сонгоод зохих Hz-ийг хэрэглэгч өөрөө тааруулан ашиглах боломжтой байх болов уу.

Мөн 83.4 инчийн хэмжээтэй 12K буюу 11520x2160 нягтаршилтай ultrawide төрлийн дэлгэцийг HKC танилцуулахаар төлөвлөөд байна. ↔️🖥️↔️

Технологийн хөгжил хэмээгээд буй дээрх дэлгэцүүдийг бүтээхийн тулд гүн судалгаа шинжилгээ хийж уйгагүй туршиж боловсруулсны үр дүн гэж HKC-ийн төлөөлөгчид мэдэгджээ. 🔬🧪

🌐We have tested!

Address

Computer Mall, 2020 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+97670000090

Alerts

Be the first to know and let us send you an email when Hitech Computer Store posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Hitech Computer Store:

Shortcuts

Share

Category