30/05/2026
#Ярилцлага🖌️ #Танилцуулъя
С.Хонгор: Эрчим хүчний салбарт шинэ үеийг ДУУДЪЯ
—---------------------------------
Эрчим хүчний салбарт тэр дундаа дулаан хангамж, нийтийн аж ахуйн салбарт зориулсан DUUDY программ хангамжийн брэнд бүтээгдэхүүн хөгжүүлж буй, эрчим хүчний салбарын залуу мэргэжилтэн, “Балансед ворк” ХХК-ийн Захирал С.Хонгортой “Энержи Инсайт”-ын Б.Баянжавзан ярилцсан.
Онцлох эшлэлүүд:
🔺Одоо хүртэл ус, дулааны төлбөрийн мэдээллийг цаасан дээр хэвлээд хаалган дээр наасаар байна. Тиймээс энэ цаасан суурьтай зүйлсийг энгийн бүртгэлийн программ ашиглаад шийдэх боломжтой гэж тооцоолоод дулаан хангамжийн салбараас технологийн салбар руу шилжиж старт-ап эхлүүлсэн.
🔺Duudy бол эрчим хүчний салбар, тэр дундаа дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа явуулдаг байгууллага буюу эцсийн хэрэглэгчтэй тулж ажилладаг орон сууцны конторуудад зориулсан программ хангамжийн бүтээгдэхүүн. Эрчим хүчийг эцсийн хэрэглэгчид өгч байгаа байгууллага, хэрэглэгч хоёрын хоорондын харилцаа, уялдаа холбоог сайжруулах зорилготой.
🔺Одоогийн байдлаар Duudy call, Duudy ERP, Duudy service гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөөд эхнээс нь хөгжүүлж байна. Үүнээс Duudy call системийн маань эхний хувилбар гараад хэдийнэ 11 конторын 40 мянга орчим айл өрхийн дуудлагыг хүлээн авч байна.
🔺Улаанбаатар хотын төвийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдардаг 314 мянган айл өрхөөс жилдээ 940 мянга орчим засвар үйлчилгээний дуудлага ирдэг. Нэг ёсондоо хэрэглэгчээсээ 3 дахин их дуудлага ирж байна.
🔺Тухайн иргэн аль орон сууцны конторт харьяалагддаг, аль дугаар руу ярих ёстой гэдгийг мэдэх шаардлага үүсээд байдаг. Нөгөө талаас компани ч өөрсдийгөө л таниулах гэж ажилладаг. Эсрэгээрээ иргэддээ ингэж хэмнэж болно, ингэж зөв ашигла гэдэг мэдээлэл өгвөл үр дүнтэй.
🔺Эрчим хүчний салбарт маш энгийнээр хийх боломжтой ажлыг хэн ч хийдэггүй. Тэгсэн хэр нь гаднаас хэнийг ч оруулдаггүй. Залуу үеэ хүлээн зөвшөөрдөггүй. Заавал олон жил болж байж хүлээн зөвшөөрөгдөх ёсгүй.
🔺Товчхондоо бол эрчим хүчний салбар өөрийгөө “том” гэж ойлгоод хэрэглэгчээ тоодоггүй, хэрэглэгчтэйгээ харьцдаггүй. Дандаа өөрийнхөө асуудлыг л ярьдаг, хэрэглэгчийн асуудлыг анхаардаггүй. Мөн эрчим хүчний дата өгөгдөл гэхээр төрийн нууц гээд суучихдаг. Боломжоороо нээлттэй өгөгдлөө ил байршуулж байж бизнес эрхлэгчид түүнийг нь харж, дүгнэж тооцоолоод аль чиглэлд яаж ажиллахаа шийддэг байх хэрэгтэй.
Ярилцлагыг https://esight.mn/more/56 уншаарай.