17/08/2026
Нэгдмэл зорилго, хамтын хүчин чармайлт томоохон үйл хэргийг бүтээдэг.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд олон нийт өргөн хүрээнд нэгдэн, өөрсдийн хувь нэмрээ оруулж байна.
🌍 Энэхүү дэлхийн хэмжээний хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК нь хурал зохион байгуулагдах бүх байршлыг шилэн кабель болон худаг, сувагчлалын байгууламжаар холбож, өндөр хурдны интернэт, харилцаа холбооны нэгдсэн сүлжээний дэд бүтцийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Түүнчлэн онцгой байдал, гамшгийн үеийн харилцаа холбоо, нөөц сүлжээ, кибер хамгаалалт, бүрэлдэхүүний харилцаа холбоо, холбооны суваг, хэрэгслийн бэлэн байдал, сүлжээний ачаалал болон кибер ослын эрсдэлийг хянах чиглэлээр ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээ авах, харилцаа холбооны тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлж байна.
КОП17-ыг Монгол Улсад амжилттай зохион байгуулах үйл хэрэгт мэргэжлийн ур чадвар, хариуцлага, шуурхай ажиллагаагаар хувь нэмрээ оруулан, бидэнтэй нэг зорилгын төлөө хүчээ нэгтгэн хамтран ажиллаж буй “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа КОП17-ын амжилтын салшгүй нэг хэсэг юм.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ
A shared purpose and collective effort make great endeavors possible.
Government and non-governmental organizations, international organizations, the private sector, media organizations, citizens, and the wider public are coming together and contributing to the preparations for hosting the 17th Session of the Conference of the Parties to the United Nations Convention to Combat Desertification (UNCCD COP17) in Mongolia.
🌍 As part of the preparations to successfully host this global conference in our country, Information Communication Network LLC is playing an important role in establishing an integrated high-speed internet and telecommunications network infrastructure by connecting all conference venues through fiber-optic cables, ducts, and telecommunications conduit infrastructure.
The company is also working to ensure communications readiness for emergencies and disasters, backup network availability, cyber protection, communications among operational teams, the readiness of communication channels and equipment, network load monitoring, and cyber incident risk monitoring. Through these efforts, it is helping to prevent potential risks, enable rapid response when required, and ensure the continuous and reliable operation of communications services.
We extend our sincere gratitude to the team of Information Communication Network LLC for contributing their professional expertise, responsibility, and rapid operational support, and for working together with us toward the shared goal of successfully organizing COP17 in Mongolia.
Your support, participation, and cooperation are an integral part of the success of COP17.
RESTORING LAND
RESTORING LIFE