QA LAB LLC

QA LAB LLC Программ хангамжийн чанар баталгаажуулалт, тестийн үйлчилгээ үзүүлэгч

Анхаараарай📣 Ажлын зар👨‍💻👩‍💻Гүйцэтгэх үндсэн үүрэг:-Хөгжүүлэгдэж буй системүүд дээр чанарын тестүүдийг хийж, зах зээлд г...
13/01/2025

Анхаараарай📣

Ажлын зар👨‍💻👩‍💻

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
-Хөгжүүлэгдэж буй системүүд дээр чанарын тестүүдийг хийж, зах зээлд гаргахаас өмнө алдаа, асуудлуудыг илрүүлэх.
-Ирээдүйд гарч болох алдаа, асуудлыг хамгийн бага байлгах түвшинд тест кэйс боловсруулан, түүний дагуу тестийг гүйцэтгэх.
-Системийн ачаалал даах чадвар үнэлэх, гүйцэтгэлийн тестүүдийг хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага:
-Мэдээллийн технологи, программ хангамжийн инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан, эсвэл холбогдох чиглэлээр бакалавр зэрэгтэй байх.
-Программ хангамжийн тест хийх үндсэн зарчмууд, төрөл, аргуудыг эзэмшсэн байх (функциональ, автоматжуулсан, интеграци, ачаалал гэх мэт).
-Програмчлалын хэлний (Java, Python, JavaScript, C #, гэх мэт) тодорхой мэдлэгтэй.
-Өгөгдлийн бааз (SQL, NoSQL) болон API тест хийх чадвартай.
-Тестийн хэрэгсэл (Selenium, Appium, JMeter, Postman, гэх мэт) ашиглаж байсан бол давуу тал болно.
-Дүн шинжилгээ хийх чадварт суралцсан, логик сэтгэлгээтэй.
-Технологийн болон бизнесийн багтай харилцан ажиллах чадвартай.
-Тайлбарлах, бичиг баримт боловсруулах, тайлан гаргах чадвартай.
-Анхааралтай, нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай.
-Байгууллагын хэрэгцээ шаардлага, төсөл дээр тохируулан өөрийгөө хурдан сургаж, тасралтгүй суралцах, хөгжих эрмэлзэлтэй.
-Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний мэдлэгтэй байх.

Нэмэлт мэдээлэл:
-Танд сурах эрмэлзэл байхад л болно. Бид танд зааж өгнө.
-Ажлын уян хатан цагийн хуваарь, тав тухтай орчин таныг хүлээж байна.
-Салбартаа манлайлагч, мэргэжлийн чадварлаг хамт олны нэг болж хөгжлийг бүтээх боломж танд нээлттэй байна.

Холбоо барих утас: 8910-3801

CV илгээх: [email protected]

Address

Regency Residence 202
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when QA LAB LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share