Mungun Boroo

Mungun Boroo Electronics Technology Games & Toys Electronics Technology & Games Store

Манай хаяг: Маршалын гүүрний баруун хойно River Garden Luxury Village (Номин.

NCD) River Tower 1-р давхарт
Утас: 7705-3355
Хуваарь: Өдөр бүр 11:00-20:00

4A Games болон Deep Silver компани саяхан болсон Sony-гийн "State of Play" арга хэмжээний үеэр "Metro 2039" тоглоомыг 20...
09/09/2026

4A Games болон Deep Silver компани саяхан болсон Sony-гийн "State of Play" арга хэмжээний үеэр "Metro 2039" тоглоомыг 2027 оны 2 сарын 4-нд PlayStation 5, Xbox Series X/S болон PC дээр гарахаар товлосныг зарлалаа.

Тоглоомын хөгжүүлэлтийн ажил 2019 онд "Metro Exodus" гарсны дараахан эхэлсэн бөгөөд нийт 7 орчим жил үргэлжилж байна. Дайны хүнд нөхцөл байдлыг туулсан хөгжүүлэгчид 4A Engine-ээ шинэчлэн, ray tracing технологи болон 60FPS зэргийг нэвтрүүлжээ.

Метро цувралын хувьд 2010 онд гарсан Metro 2033 нь 1.5 саяас дээш хувь, 2013 онд гарсан Metro: Last Light болон 2014 оны Redux нь нийт борлуулалтыг 5 саяд хүргэсэн бол 2019 оны Metro Exodus нь уг цувралын хамгийн том амжилт буюу 10 саяас дээш хувь борлогджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Францын Сержи-...
07/09/2026

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман нар Францын Сержи-Понтуаз (Cergy-Pontoise) бүсэд 6 тэрбум евро буюу орчим $7 тэрбум долларын өртөг бүхий "Dragon Ball Z" сэдэвт паркийг барихаар болсноо зарлалаа.

Энэхүү төслийг Саудын Арабын "Qiddiya" хөрөнгө оруулалтын сан санхүүжүүлж байгаа бөгөөд францад 22,000 орчим шинэ ажлын байр бий болгоно гэж тооцоолж байна. Саудын Арабын Эр-Рияд хотын гадна баригдаж буй эхний "Dragon Ball" паркийн нэгэн адил энэ цэцэрлэгт хүрээлэн нь аниме сонирхогчдыг татах томоохон цогцолбор болох юм.

Xbox-н 25 жилийн ойд зориулан Microsoft тусгай цуглуулгын консол, хэрэгслүүдээ танилцуулж, урьдчилсан захиалгыг нээлээ.Ц...
04/09/2026

Xbox-н 25 жилийн ойд зориулан Microsoft тусгай цуглуулгын консол, хэрэгслүүдээ танилцуулж, урьдчилсан захиалгыг нээлээ.

Цөөн тоогоор гарах $900 долларын үнэтэй энэхүү багцад анхны Xbox-г санагдуулах хагас тунгалаг ногоон өнгөтэй Xbox Series X, ижил өнгийн гар болон Halo: Campaign Evolved тоглоомын дижитал хувилбар багтжээ. Консол бүр дээр тусгай дахин давтагдашгүй дугаар болон Xbox 25 логог сийлсэн байна.

Урьдчилгаа захиалгын цонх нээгдээд аль хэдийн дүүрсэн ба консолууд 11 сарын 15-наас эхлэн хэрэглэгчдэд хүргэгдэнэ. Хэрэв та бүтэн багцыг авахыг хүсэхгүй байгаа бол $80 доллараар ногоон өнгийн тусгай гарыг нь авч болно.

CD Projekt Red студи The Witcher цувралын дараагийн анги болон хуучин бүтээлүүдийнхээ талаар томоохон мэдээллүүдийг хийл...
02/09/2026

CD Projekt Red студи The Witcher цувралын дараагийн анги болон хуучин бүтээлүүдийнхээ талаар томоохон мэдээллүүдийг хийлээ.

The Witcher 4: CDPR-ийн хамтран гүйцэтгэх захирал Михал Новаковскийн мэдээлснээр студийн хамгийн амбицтай, томоохон төсөл болох The Witcher 4-ийг 2028 онд нээхээр зорин ажиллаж байгаа аж. Тоглоомыг чанартай гаргахын тулд хөгжүүлэгчдэд хангалттай хугацаа олгох хэрэгтэйг тэрээр онцолжээ.

The Witcher 3 Remastered: Шинэ ангийг хүлээх зуур фанатуудад зориулж The Witcher 3: Wild Hunt тоглоомын сайжруулсан Remastered хувилбарыг 9 сарын 29-нд гаргахаар боллоо. Тоглоомыг эзэмшдэг хэрэглэгчид болон Nintendo Switch-ээс Switch 2 рүү шилжиж буй тоглогчид үнэгүй upgrade боломжтой. График сайжрахаас гадна skill tree, тулааны систем болон хөдөлгөөний механик зэрэг шинэчлэгдэж байгаа юм. Мөн 2027 онд The Witcher 3-ын гурав дахь томоохон DLC болох Songs of the Past нээлтээ хийнэ.

Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг ээлжит танилцуулга арга хэмжээгээ 9 сарын 9-ний өдөр хийхээр албан ёсоо...
31/08/2026

Apple компани жил бүрийн намар зохион байгуулдаг ээлжит танилцуулга арга хэмжээгээ 9 сарын 9-ний өдөр хийхээр албан ёсоор товлож, урилгаа илгээлээ.

Surprise and Shine нэртэй уг арга хэмжээгээр iPhone 18 цуврал болон нугардаг дэлгэцтэй iPhone Ultra загвар анх удаа олон нийтэд танилцуулагдана гэж таамаглаж байна.

Энэхүү арга хэмжээ нь Tim Cook-н халааг авч, Apple-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар томилогдсон John Ternus-ийн удирдлага дор болох хамгийн анхны томоохон танилцуулга гэдгээрээ онцлог юм. Арга хэмжээний үеэр Siri AI систем болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийг танилцуулах төлөвтэй байна.

SEGA компани өөрийн алдарт хуучны тоглоомуудыг эргэн сэргээж байгаа бөгөөд тэдний нэг болох "Golden Axe" тоглоомоос сэдэ...
28/08/2026

SEGA компани өөрийн алдарт хуучны тоглоомуудыг эргэн сэргээж байгаа бөгөөд тэдний нэг болох "Golden Axe" тоглоомоос сэдэвлэсэн анимейшн цуврал ирэх 9 сарын 16-наас эхлэн Paramount+ платформоор нийт 10 ангитайгаар цацагдахаар боллоо.

Трейлерт тоглоомын хэв маягийг сануулсан хошин яриа, дүр сонгох дэлгэцийн teaser, босс тулааны тухай тоглоомчдод танил хошигнолууд олон багтжээ. Жишээ нь, Тирис дүр тулаанд орохынхоо өмнө "SEGA!" хэмээн орилж буй хөгжилтэй хэсэг гарсан байна.

Prime Video платформын томоохон төсөл болох God of War цувралын гол дүр Кратосын дүрийг залуусын сайн мэдэх Dave Bautist...
26/08/2026

Prime Video платформын томоохон төсөл болох God of War цувралын гол дүр Кратосын дүрийг залуусын сайн мэдэх Dave Bautista бүтээхээр болсныг албан ёсоор зарлалаа.

Анх Кратосын дүрд Ryan Hurst сонгогдон, зураг авалт эхлээд байсан ч тэрээр зураг авалтын үеэр хүнд бэртэл авч, мэс засал хийлгэх шаардлагатай болсноор хэдэн сарын турш ажиллах боломжгүй болжээ. Кино баг зураг авалтыг ирэх жил хүртэл хойшлуулахгүйн тулд гол дүрийн жүжигчнийг солих шийдвэр гаргасан билээ.

Dave Bautista-г хөгжөөн дэмжигчид хэдийнэ Кратосын дүрд хамгийн сайн тохирох жүжигчдийн нэг хэмээн үзэж байсан бөгөөд энэ түүний хувьд баяртай мэдээ боллоо. Энэхүү цуврал нь аль хэдийн 2 season гарахаар батлагдсан бөгөөд шоураннер, зохиолч, гүйцэтгэх продюсероор Ronald D. Moore ажиллаж байна.

Netflix AMC сүлжээний алдартай зомбитой цуврал болох "The Walking Dead"-ийн цацах эрхиийг AMC+ сувагтай хамтран эзэмшихи...
24/08/2026

Netflix AMC сүлжээний алдартай зомбитой цуврал болох "The Walking Dead"-ийн цацах эрхиийг AMC+ сувагтай хамтран эзэмшихийн тулд $500 сая долларын гэрээ байгуулжээ.

Энэхүү хэлцлийн дагуу Netflix нь "The Walking Dead" цувралын үндсэн ангиудаас гадна сүүлийн үед гарсан spinoff цувралууд болох The Walking Dead: Dead City, The Walking Dead: Daryl Dixon, болон The Walking Dead: The Ones Who Live зэрэг бүтээлүүдийг платформдоо байршуулан үзэгчдэд хүргэх эрхтэй болж байна.

Amazon MGM Studios, Blur Studio болон Games Workshop компаниуд хамтран "Warhammer 40,000" sci-fi франчайзаас сэдэвлэсэн ...
21/08/2026

Amazon MGM Studios, Blur Studio болон Games Workshop компаниуд хамтран "Warhammer 40,000" sci-fi франчайзаас сэдэвлэсэн шинэ animated show дээр ажиллаж байгаагаа мэдээллээ.

Энэхүү төсөл нь Prime Video-ийн "Secret Level" антологи цувралын Warhammer 40K-д зориулсан ангиас сэдэвлэн салбарлан гарч байгаа аж. Тус ангийг найруулсан Dave Wilson уг шинэ цувралын найруулагчаар ажиллах бол "Secret Level"-ийг бүтээсэн Tim Miller болон жүжигчин Henry Cavill нар продюсероор оролцох юм.

Харин Henry Cavill-н хөгжүүлж буй ТВ цувралын хувьд ахиц гарч саяхан бичээчдийн баг бүрдэж зохиол бичих шат руугаа шилжсэн тухайгаа мэдэгдсэн байна.

Японы рок од болох Gackt өөрийн Instagram хуудсандаа Final Fantasy VII тоглоомын Genesis дүрийн cosplay зургийг Dirge of...
19/08/2026

Японы рок од болох Gackt өөрийн Instagram хуудсандаа Final Fantasy VII тоглоомын Genesis дүрийн cosplay зургийг Dirge of Cerberus-н "Redemption" дуутайгаа хамт нийтэлсэн нь Final Fantasy-ийн фенүүдын дунд Dirge of Cerberus тоглоомын remake хийгдэж байж магадгүй гэх сэжгийг өрнүүлээд байна.

Final Fantasy VII Revelation-ийн найруулагч Naoki Hamaguchi сүүлийн ярилцлагадаа гуравдахь анги нь зөвхөн үндсэн тоглоом бус FFVII-ийн салбар бүтээлүүд болох Advent Children кино, Dirge of Cerberus, Crisis Core зэрэг бүх түүхийг хооронд нь орхигдуулахгүйгээр зангидаж, нэгдмэл төгсгөлд хүргэхийг зорилго болгож байгаагаа илэрхийлсэн билээ.

Address

River Garden, River Tower, 1 давхарт
Ulaanbaatar
УТАС77053355

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 11:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

+97677053355

Alerts

Be the first to know and let us send you an email when Mungun Boroo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Mungun Boroo:

Shortcuts

Share