25/12/2018
Анхны эвхэгддэг ухаалаг утас Samsung One UI Android 9 Pie үйлдлийн системтэйгээр хэрэглэгчдийн гар дээр очно
/SAMSUNG STORE MONGOLIA·MONDAY, NOVEMBER 12, 2018/
“Samsung хөгжүүлэгчийн чуулган 2018” арга хэмжээ 11-р сарын 7-ны өдөр Сан Франциско хотноо зохион байгуулагдаж, ойрын ирээдүйн шилдэг технологи, Infinity Flex Display буюу анхны эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утас Samsung One UI-ийг дэлхий нийтэд зарлалаа. Samsung One UI-ийн “зүрх” нь Андройд үйлдлийн системийн 9 pie хувилбар юм.
Нугалахад ердийн утас шиг, харин дэлгэхэд Pad шиг том дэлгэц дээр олон апп зэрэг ашиглаж, хамгийн чухал гэж үзсэн үйлдлүүд дээрээ анхаарлаа илүү төвлөрүүлэх боломжтой болох нь. Цоо шинэ үйлдлийн систем, цоо шинэ хэрэглэгчийн интерфэйс учраас мэдээж эхэндээ шинэ туршлага шаардах нь тодорхой. Чуулганы үеэр танилцуулсан эвхэгддэг утасны загвар нь жишээ бөгөөд эцсийн хувилбар хараахан биш аж.
Samsung хөгжүүлэгчид тайлбарлахдаа, энэхүү эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг утсанд программ хангамж, техник хангамжийн хамгийн шилдэг шийдлүүдийг ашигласан болохоор хэрэглэгч дэлгэц дээр юу харахыг хүснэ, түүнийгээ л харах боломжтой болж байгаа гэнэ. Энэ нь өмнө нь гар утасны технологид огт байгаагүй тохируулга юм байна.
Илүү байгалийн гэмээр бодит харилцааг мэдрүүлнэ. Юу гэхээр, утасны хэрэглүүрүүд, контентууд хэрэглэгчийн хурууны үзүүрт маш зөв байрладаг тул илүү хурдтай ашиглах боломжтой болсон.
Түүнчлэн, дэлгэцийн шөнийн горим нь сайжирч, харанхуй орчинд нүдэнд тав тухтай, тод, хялбар харагдах болсон.
Samsung One UI эвхэгддэг утас нь Android 9 Pie OS шинэчлэгдсэн үйлдлийн системтэйгээр тун удахгүй зах зээлд гарна. Харин 11 дүгээр сарын сүүлээр Galaxy S9 болон S9+ утаснууд Android Pie beta программтайгаар зарим орнуудад худалдаалагдах бол ирэх оны 1 дүгээр сард S9 duo ба Note 9 хувилбаруудад суугдаж, худалдаанд гарах нь ээ.