12/09/2026
БҮТЭЭГДЭХҮҮН ТУРШИЛТЫН ӨДӨР
Hikvision-ийн дэвшилтэт технологитой бодитоор танилцах нээлттэй өдөрлөг
Hikvision-ийн шинэ үеийн ColorVu 3.0 болон AcuSeek NVR технологийг бодитоор туршиж, бүтээгдэхүүний боломж, давуу талтай танилцах нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үеэр Hikvision-ийн төв оффисоос ирсэн мэргэшсэн инженерүүд бүтээгдэхүүн, технологийн талаар мэргэжлийн сургалт, танилцуулга хийж, оролцогчдын асуултад хариулан, бодит хэрэглээнд тохирох шийдлүүдийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.
Оролцогчид:
• ColorVu 3.0 – шөнийн өнгөт дүрсний шинэ үеийн технологийг бодитоор туршиж үзэх
• AcuSeek NVR – AI-д суурилсан ухаалаг хайлт, дүн шинжилгээний боломжуудтай танилцах
• Hikvision-ийн инженерүүдтэй уулзаж, мэргэжлийн зөвлөгөө авах
• Шинэ технологийн хэрэглээ, шийдлүүдийн талаар мэдээлэл авах боломжтой байлаа.
Хүрэлцэн ирж, технологийг зөвхөн сонсох бус, өөрийн нүдээр харж, өөрийн гараар туршсан нийт харилцагч, түншүүддээ баярлалаа.