Kewiko

Kewiko Тэгш хэрэглээ
Тэгш боломж

Кевико компани нь хувь хэрэглэгч, албан байгууллагад хязгааргүй дататай өндөр хурдны интернетийг утасгүй сүлжээ (Wi-Fi) болон шилэн кабелиар нийлүүлж үйлчилгээ үзүүлдэг компани юм.
Эрхэм зорилго
Шинэ технологид суурилсан дэд бүтэц, интернетээр эрин үетэйгээ цуг хөгжих боломжийг айл өрх, албан байгууллага нэг бүрт олгоно.
Үнэт үйлс
-Тогтвортой хэрэглэгч
-Туршлагатай баг
-Чадварлаг ажилтан
-Чанартай бүтээнбайгуулалт

Kewiko компанийн уулын спортын тамирчин Б. Цэдэвдорж Алтай Таван Богдын сүрлэг нуруунд орших Бүргэд, Наран, Цагаан сувар...
19/06/2026

Kewiko компанийн уулын спортын тамирчин Б. Цэдэвдорж Алтай Таван Богдын сүрлэг нуруунд орших Бүргэд, Наран, Цагаан суварга, Хүйтэн оргилуудыг амжилттай эзэлж, 22 хоногийн хугацаанд нийт 11 оргилд амжилттай гарч, энэхүү дурсамж дүүрэн аяллаа өндөрлүүллээ.👏

Энэхүү бахдам амжилтад тань чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын уулын спортын замналд тань улам өндөр оргилуудыг эзэлж, шинэ шинэ амжилтын эзэн болж, Монголын уулын спортыг олон улсад өндөрт өргөж явахыг хүсэн ерөөе. Таны цаашдын аялал бүр аюулгүй, амжилт бүтээлээр дүүрэн байж, оргил бүхэн таны хүсэл мөрөөдөлд хүрэх шинэ алхам байг. Амжилт хүсье! 💚

Kewiko компанийн уулын спортын тамирчин Б. Цэдэвдорж ээлжит сорилтоо амжилттай даван гарлаа.Тэрээр энэ удаа Хархираа уул...
16/06/2026

Kewiko компанийн уулын спортын тамирчин Б. Цэдэвдорж ээлжит сорилтоо амжилттай даван гарлаа.

Тэрээр энэ удаа Хархираа уулсын Мөст оргилд асар их эрч хүч, зориг тэвчээр, сэтгэлийн хат, тууштай байдлаа бүрэн дайчилж амжилттай авирсан нь уулчин хүний хязгаараа даван туулах дотоод хүч, багийн эв нэгдлийг тод харуулсан онцгой аялал байв.

“Жаргалант” уулчдын клубийн “Алтан Ирвэс 2026” баг хамт олон энэхүү авиралтыг өндөр түвшний зохион байгуулалттайгаар амжилттай хэрэгжүүлж,

• Багийн ахлагч, хөтөч Б.Дэмбэрэл (СМ)
• Багийн зөвлөх, хөтөч С.Ганхүү (ОУХМ)

нарын мэргэжлийн удирдлага, туршлага дор аюулгүй бөгөөд амжилттай гүйцэтгэлээ💚

Та зардлаа нэмэхгүйгээр интернетийнхээ хурд, хүчийг нэмэгдүүлээрэй.✅ Хамгийн хурдан✅ Хамгийн найдвартай📞 9801-7778
15/06/2026

Та зардлаа нэмэхгүйгээр интернетийнхээ хурд, хүчийг нэмэгдүүлээрэй.
✅ Хамгийн хурдан
✅ Хамгийн найдвартай
📞 9801-7778

Kewiko компанийн уулын спортын тамирчин Б. Цэдэвдорж ээлжит оргилдоо амжилттай хүрлээ.Тэрээр энэ удаа Түргэний уулсын сү...
09/06/2026

Kewiko компанийн уулын спортын тамирчин Б. Цэдэвдорж ээлжит оргилдоо амжилттай хүрлээ.

Тэрээр энэ удаа Түргэний уулсын сүрлэг оргилууд болох Дэглий Цагаан болон Олимп оргилуудад амжилттай гарч, уулчин хүний эр зориг, тэсвэр хатуужил, тууштай байдлын тод жишээг харууллаа.

Өндөр оргил бүхэн шинэ сорилтыг дагуулдаг ч хүсэл тэмүүлэл, бэлтгэл сургуулилт, хичээл зүтгэлийн хүчээр тэрээр ээлжит зорилгоо биелүүлж, уулын спортын бахархам амжилтын түүхээ үргэлжлүүлсээр байна...💚

Kewiko компанийн уулчин Б. Цэдэвдорж өмнө нь Сутай хайрхан, Мөнххайрхан Сүхбаатар оргилуудад амжилттай гарч байсан бол э...
02/06/2026

Kewiko компанийн уулчин Б. Цэдэвдорж өмнө нь Сутай хайрхан, Мөнххайрхан Сүхбаатар оргилуудад амжилттай гарч байсан бол энэ удаад Цамбагарав уулын оргилд /ДДТД 4195 м/ амжилттай хүрч, уулын спорт дахь ээлжит амжилтаа нэмлээ.

Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны сүрлэг оргилуудын нэг бөгөөд Баян-Өлгий, Ховд аймгийн заагт оршдог. Далайн түвшнээс дээш 4195 метр өндөрт өргөгдсөн энэхүү мөнх цаст оргил нь үзэсгэлэнт мөстлөг, огцом хад асга, эрс тэс уур амьсгалаараа алдартай бөгөөд уулчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьдог томоохон оргилуудын нэг юм. Мөн “Алтан Ирвэс” цолны болзолд багтдаг тул уулын спортын хүрээнд онцгой ач холбогдолтойд тооцогддог.

Тус авиралтыг “Жаргалант” уулчдын клубийн “Алтан Ирвэс 2026” баг хамт олон амжилттай зохион байгуулж,

• Багийн ахлагч, хөтөч Б.Дэмбэрэл (СМ)
• Багийн зөвлөх, хөтөч С.Ганхүү (ОУХМ) нарын удирдлага, туршлагын дор амжилттай хэрэгжүүллээ.

Б. Цэдэвдорж уулчиндаа цаашдын олон оргил, өндөр амжилтыг хүсэн ерөөе! 💚

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🎈🎉❤️
01/06/2026

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🎈🎉❤️

6 сарын 1-ний өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан манай бүх салбар болон засварын төв амра...
29/05/2026

6 сарын 1-ний өдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан манай бүх салбар болон засварын төв амрах болно.

6 сарын 2-ноос хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Kewiko компанийн уулчин Б. Цэдэвдорж өмнө нь Сутай хайрханы оргилд амжилттай гарч байсан бол энэ удаад Мөнххайрхан Сүхба...
27/05/2026

Kewiko компанийн уулчин Б. Цэдэвдорж өмнө нь Сутай хайрханы оргилд амжилттай гарч байсан бол энэ удаад Мөнххайрхан Сүхбаатар /4362м/ оргилыг амжилттай эзэлж, уулын спорт дахь зорилго, тэсвэр хатуужил, тууштай байдлаа дахин нэг батлан харууллаа.

Мөнххайрхан уул нь Монгол Алтайн нурууны сүрлэг оргилуудын нэг бөгөөд мөнх цас, мөстлөг, огцом хад асга бүхий хүнд нөхцөлөөрөө уулчдын ур чадвар, бие бялдар, сэтгэлийн тэвчээрийг сорьдог алдартай хайрхан юм. Далайн түвшнээс дээш 4362 метр өндөрт өргөгдсөн энэхүү оргил нь “Алтан Ирвэс” цолны болзолд багтдаг онцгой ач холбогдолтой оргилуудын нэг билээ.

Тус авиралтыг “Жаргалант” уулчдын клубийн “Алтан Ирвэс 2026” баг хамт олон амжилттай зохион байгуулж,
Багийн ахлагч, хөтөч Б.Дэмбэрэл (СМ),
Багийн зөвлөх, хөтөч С.Ганхүү (ОУХМ) нарын удирдлага, туршлагын дор амжилттай хэрэгжүүлсээр байна.

Б. Цэдэвдорж уулчиндаа цаашдын олон оргил, шинэ аялал, өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Kewiko компанийн уулчин Б. Цэдэвдорж Сутай хайрханы оргилд амжилттай гарч, эр зориг, тэсвэр хатуужлын гайхамшигт амжилты...
25/05/2026

Kewiko компанийн уулчин Б. Цэдэвдорж Сутай хайрханы оргилд амжилттай гарч, эр зориг, тэсвэр хатуужлын гайхамшигт амжилтыг үзүүллээ. Энэхүү оргил өөд хийсэн аялал нь зөвхөн хувь хүний амжилт бус, спортын хүсэл тэмүүлэл, тууштай байдлын тод жишээ болж байна.

Сутай хайрхан нь Монгол Алтайн нуруунд орших сүрлэг хайрхан бөгөөд далайн түвшнээс дээш 4,000 гаруй метр өндөрт өргөгдсөн, мөнх цаст оргил юм. Огцом хад асга, мөстлөг бүхий хүнд нөхцөлтэй тул уулчдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьдог алдартай оргилуудын нэгт тооцогддог. Мөн “Алтан Ирвэс” цолд багтдаг хайрхдын нэг гэдгээрээ уулын спортынхон дунд онцгой ач холбогдолтой байдаг.

Б. Цэдэвдорж уулчиндаа цаашдын олон оргил, шинэ амжилтыг хүсэн ерөөе! 💚

Address

#2-r Khoroo, Chingeltei District
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97677777778

Alerts

Be the first to know and let us send you an email when Kewiko posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Kewiko:

Shortcuts

Share