Topica

Topica Мэдээллийн технологи, автоматжуулалтын шилдэг шийдэл, тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ

Бид харилцагч таны хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр тулгуурлан, чадварлаг мэргэжилтнүүдийнхээ тусламжтайгаар хүргэнэ.

🚨 АНХААРMikroTik RouterOS-ийн аюулгүй байдлын чухал шинэчлэлт гарлааMikroTik компани RouterOS-д илэрсэн аюулгүй байдлын ...
18/09/2026

🚨 АНХААР

MikroTik RouterOS-ийн аюулгүй байдлын чухал шинэчлэлт гарлаа

MikroTik компани RouterOS-д илэрсэн аюулгүй байдлын эмзэг байдлыг зассан шинэ хувилбаруудыг бүх update сувгаар гаргалаа.

Эмзэг байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчдэд системээ шинэчлэх хугацаа олгох үүднээс одоогоор нийтлээгүй байна.

🔐 Засвар орсон хувилбарууд:

• RouterOS 7.25 beta 3
• RouterOS 7.24.2
• RouterOS 7.23.4
• RouterOS 6.49.21
• Мөн эдгээрээс шинэ хувилбарууд

🏠 Өрхийн хэрэглэгчдийн хувьд

Анхдагч (default) тохиргоотой энгийн гэрийн төхөөрөмжүүдэд уг асуудал нь шууд өндөр эрсдэл үүсгэхгүй гэж MikroTik мэдээлсэн. Гэсэн хэдий ч бүх хэрэглэгчдэд RouterOS-оо аль болох хурдан шинэчлэхийг зөвлөж байна.

✅ Ямар арга хэмжээ авах вэ?

1️⃣ RouterOS-ийн Check for updates хэсэг рүү орж шинэчлэлт байгаа эсэхийг шалгах.

2️⃣ Дээрх засвар орсон хувилбар эсвэл түүнээс шинэ хувилбар руу upgrade хийх.

3️⃣ Шинэчлэлтийн дараа Log хэсгээ шалгах.

4️⃣ Хэрэв Log хэсэгт төхөөрөмж “Flagged” болсон тухай critical мэдээлэл гарвал MikroTik-ийн Flagged Status зааврын дагуу арга хэмжээ авах.

5️⃣ Flagged биш байсан ч төхөөрөмжийн тохиргоог шалгах:

Танихгүй user
Танихгүй script
Танихгүй configuration
Өөрийн байгууллага/сүлжээнд хамааралгүй тохиргоо

⚠️ Анхаарах зүйл: “Flagged” төлөв нь төхөөрөмжийн тохиргоог автоматаар устгахгүй. Тиймээс Flagged болсон эсэхээс үл хамааран configuration-оо гараар шалгах нь зүйтэй.

🔎 Товчхондоо:
RouterOS-ийн аюулгүй байдлын засвар гарсан тул MikroTik төхөөрөмжүүдээ шинэчлэхийг зөвлөж байна. Ялангуяа байгууллагын сүлжээ, сервер болон алсын хандалттай төхөөрөмжүүдийн хувьд шинэчлэлтийг хойшлуулахгүй байх нь зүйтэй.

RouterOS-оо шинэчилж, тохиргоогоо шалгаарай. 🔐

🔐 БОДИТ КИБЕР КЭЙС  #8Камерын цаг 22:14, серверийн цаг 22:26...Нэг байгууллагын серверээс ажлын бус цагаар хэд хэдэн чух...
15/09/2026

🔐 БОДИТ КИБЕР КЭЙС #8

Камерын цаг 22:14, серверийн цаг 22:26...

Нэг байгууллагын серверээс ажлын бус цагаар хэд хэдэн чухал файл устжээ.

Шалгалтаар:
📹 CCTV — 22:14
🚪 Access Control — 22:18
💻 Server — 22:26
🗑️ File deleted — 22:31

Гэтэл систем бүр өөр өөр цаг зааж байв.

❓ Яагаад?

Сервер, CCTV, firewall, access control зэрэг төхөөрөмжүүд нэг ижил цагийн эх үүсвэртэй синхрончлогдоогүй байжээ. Заримынх нь цаг гараар тохируулагдсан, зарим нь өөр эх үүсвэрээс цаг авч, бүр нэг төхөөрөмжийн timezone хүртэл буруу байв.

Үүний улмаас:
▪️ Хэн эхэлж оффист орсон бэ?
▪️ Хэн системд нэвтэрсэн бэ?
▪️ Файлыг хаанаас, хэзээ устгасан бэ?
гэсэн асуултад log-уудыг шууд тулган тогтооход хүндрэлтэй болсон.

⏱️ 5–15 минутын зөрүү ч кибер инцидентийн үед маш чухал.

ISO/IEC 27001:2022-ийн A.8.17 – Clock Synchronization хяналт нь мэдээллийн системүүдийг зөвшөөрөгдсөн цагийн эх үүсвэртэй синхрончлохыг шаарддаг.

Энэ нь зүгээр л: “Компьютерийн цаг зөв явж байна уу?” гэсэн асуудал биш!
Харин осол гарсан үед: ХЭН → ХЭЗЭЭ → ХААНААС → ЮУ ХИЙСЭН гэдгийг нотлох үндэс юм.😊

🎯 Сургамж:
ДИЖИТАЛ МӨР БАЙХ НЬ ХАНГАЛТГҮЙ.
ТЭР МӨРҮҮД ХООРОНДОО ЗӨВ ХОЛБОГДДОГ БАЙХ ЁСТОЙ.

#КиберАюулгүйБайдал #БодитКиберКэйс

🚨 ШИНЭ БАРАА ИРЛЭЭ 🚨📡 MikroTik брэндийн байгууллагын хэрэглээнд зориулсан өндөр чадлын роутерүүд дахин ирлээ.🔹 Бэлэн бай...
14/09/2026

🚨 ШИНЭ БАРАА ИРЛЭЭ 🚨

📡 MikroTik брэндийн байгууллагын хэрэглээнд зориулсан өндөр чадлын роутерүүд дахин ирлээ.

🔹 Бэлэн байгаа загварууд
• RB5009UG+S+IN - 1,004,700₮
• RB1100AHx4 - 1,507,900₮
• CCR2004-16G-2S+ - 2,128,600₮
• CCR2116-12G-4S+ - 4,546,100₮

⚡️ Оффис, бизнес, дата төв болон өндөр ачааллын сүлжээний орчинд тогтвортой ажиллагаа, өндөр хурд, найдвартай шийдэл болох MikroTik брэнд.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7555-4488

14/09/2026

⚡ Тог баригчаа Топикагаас!!

Тог тасарна гэж санаа зовсоор байх уу?
🔋 Тог баригчтай байхад гэнэтийн цахилгаан тасалдал танд асуудал болохгүй🤩

Ажил, гэр, бизнесийнхээ хэрэгцээнд тохирсон найдвартай эрчим хүчний шийдлээ Топика-гаас сонгоорой.

📞 Дэлгэрэнгүй мэдээллийг: 7555-4488

#ТогБаригч #ЦахилгаанТасралт #ЭрчимХүчнийШийдэл #НайдвартайЦахилгаан #ГэнэтийнТасалт #ЭрчимХүч #Топика

🎮 БОДИТ КИБЕР КЭЙС  #7  “Үнэгүй тоглоом” ямар үнэтэй алдаа болсон бэ?11 настай хүүхэд гэр бүлийн компьютер дээрээс “Үнэг...
08/09/2026

🎮 БОДИТ КИБЕР КЭЙС #7

“Үнэгүй тоглоом” ямар үнэтэй алдаа болсон бэ?

11 настай хүүхэд гэр бүлийн компьютер дээрээс “Үнэгүй тоглоомын файл” татаж суулгажээ.

Гэвч уг файл нь тоглоом биш, харин браузерт хадгалагдсан нэвтрэх нэр, нууц үг болон картын мэдээллийг хулгайлах зориулалттай хортой программ байв.

Үүний дараа:
🔴 Банкны картаас танихгүй төлбөрүүд гарсан
🔴 Facebook болон Gmail бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтэрсэн
🔴 Хувийн мэдээлэл, бүртгэлүүд эрсдэлд орсон

🛡️ Хэрхэн шийдсэн бэ?

✅ Картаа түр хаалгаж, нууц үгүүдийг цэвэр төхөөрөмжөөс сольсон
✅ Бүх бүртгэлийн идэвхтэй сешнүүдийг салгаж, 2 шатлалт баталгаажуулалт (2FA) идэвхжүүлсэн
✅ Компьютероос хортой программыг устгасан
✅ Хүүхдэд Administrator эрхгүй тусдаа хэрэглэгч үүсгэсэн
✅ Хадгалсан төлбөрийн мэдээллүүдийг устгасан

👨‍👩‍👧 Эцэг эхчүүдэд өгөх 5 санамж

🔐 Хүүхдэд админ эрхгүй тусдаа хэрэглэгч ашиглуул
🎮 Тоглоом, программыг зөвхөн албан ёсны эх сурвалжаас тат
💳 Хүүхдийн төхөөрөмж дээр банкны болон төлбөрийн мэдээлэл хадгалахгүй байх
🔑 Чухал бүртгэлүүддээ 2FA ашиглах
👀 Хүүхдэд цахим аюулгүй байдлын талаар тогтмол зааж, хяналт тавих

💡 Гол сургамж:
Хүүхэд буруу файл татаж болно. Харин тэр алдаа гэр бүлийн бүх мэдээлэлд хүрэх эсэхийг аюулгүй байдлын тохиргоо шийддэг.

#КиберАюулгүйБайдал

07/09/2026

📶 Танай байгууллагын Wi-Fi зарим хэсэгтээ муу барьдаг уу?

Олон хүн зэрэг холбогдоход хурд буурч, сүлжээ тасалдаад байна уу?
Тэгвэл Reyee Access Point-ээр Wi-Fi сүлжээгээ илүү хүчирхэг, тогтвортой болгоорой. 🚀

✅ Wi-Fi-ийн хамрах хүрээг нэмэгдүүлнэ
✅ Олон хэрэглэгчтэй үед тогтвортой ажиллана
✅ Олон Access Point-ийг нэг сүлжээнд холбож, төвлөрсөн байдлаар удирдана
✅ Том оффис, байгууллага болон олон талбайд тохиромжтой

💡 Илүү өргөн хүрээ. Илүү тогтвортой сүлжээ. Илүү ухаалаг удирдлага.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7555-4488

🚨 БОДИТ КИБЕР КЕЙС №6🔗 "Танай байгууллагыг хакердаагүй... харин нийлүүлэгчийг чинь ашиглажээ!"📖 Юу болсон бэ?Нэгэн байгу...
01/09/2026

🚨 БОДИТ КИБЕР КЕЙС №6

🔗 "Танай байгууллагыг хакердаагүй... харин нийлүүлэгчийг чинь ашиглажээ!"

📖 Юу болсон бэ?

Нэгэн байгууллага сервер, сүлжээний засвар үйлчилгээгээ гаднын IT үйлчилгээний компаниар гүйцэтгүүлдэг байв. IT инженерүүд шаардлагатай үед зайнаас холбогдох эрхтэй байсан бөгөөд энэ нь өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг болжээ.

Гэтэл нэг өдөр... IT үйлчилгээний компанийн инженерийн нэвтрэх нэр, нууц үг халдагчийн гарт оржээ.

Халдагч тухайн итгэмжлэгдсэн эрхийг ашиглан харилцагч байгууллагын дотоод системд ямар ч саадгүй нэвтэрсэн байна.

⚠️ Хамгийн аюултай нь...

Энэ халдлагын үед:
❌ Танай ажилтан хуурамч линк дараагүй.
❌ Нууц үгээ хэнд ч алдаагүй.
❌ Байгууллагын дотоод системийг шууд хакердаагүй.

👉 Харин итгэмжлэгдсэн гуравдагч байгууллагын эрхээр дамжин танай сүлжээнд чимээгүй нэвтэрсэн.

🎯 Яагаад энэ халдлага амжилттай болсон бэ?

• Байнгын нээлттэй хандалт
Гаднын байгууллагад 24/7 зайнаас холбогдох эрх олгосон.

• Хэт өндөр эрх
Нэг эрхээр олон сервер, системд хандах боломжтой байсан.

• MFA ашиглаагүй
Нэмэлт баталгаажуулалт байхгүй байсан.

• Хяналтгүй нэвтрэлт
Хэн, хэзээ, ямар системд орсныг бүртгэдэггүй, мониторинг хийдэггүй байв.

📉 Ямар хохирол учирсан бэ?
📂 Байгууллагын нууц мэдээлэл алдагдсан
👥 Харилцагчдын өгөгдөл хуулбарлагдсан
🔒 Дотоод сүлжээгээр ransomware тархсан
🚪 Дараа дахин нэвтрэх "нууц хаалга" (Backdoor) үлдээсэн
⛔ Үйл ажиллагаа бүрэн доголдсон
✅ Хэрхэн хамгаалах вэ?

Гаднын IT байгууллагатай хамтрах нь эрсдэл биш.

Харин хяналтгүй эрх олгох нь эрсдэл юм.

✔ Just-In-Time Access
Зөвхөн шаардлагатай үед, тодорхой хугацаагаар эрх олгох.

✔ MFA ашиглах
Зайнаас холбогдох бүрд давхар баталгаажуулалт шаардах.

✔ Хамгийн бага эрхийн зарчим (Least Privilege)
Зөвхөн ажиллах шаардлагатай системд нь хандах эрх өгөх.

✔ Бүх үйлдлийг бүртгэх
Хэн, хэзээ, ямар системд орсныг лог болгон хадгалж, тогтмол хянах.

✔ Zero Trust / ZTNA хэрэгжүүлэх
"Итгэмжлэгдсэн түнш" байсан ч шууд итгэхгүй, үргэлж баталгаажуулах.

✔ Нийлүүлэгчийн аюулгүй байдлыг үнэлэх
IT үйлчилгээ үзүүлэгч болон програм хангамжийн нийлүүлэгчдээ тогтмол аудит, эрсдэлийн үнэлгээнд хамруулах.

🎯 ГОЛ СУРГАМЖ

Халдагчид заримдаа танай байгууллагыг биш...👉 танай хамгийн их итгэдэг түншийг онилдог.

📌 САНАЖ ЯВАХ ЗҮЙЛ

Итгэмжлэгдсэн нийлүүлэгч ≠ Хязгааргүй эрхтэй хэрэглэгч

🔐 Zero Trust-ийн хамгийн чухал зарчим бол:

"Шууд бүү итгэ. Үргэлж шалга."

🚨 ШИНЭ БАРАА ИРЛЭЭ 🚨1 корын гадна зориулалтын🌐 FTTH Drop Cable дахин ирлээ.📦 Бүтээгдэхүүний мэдээлэл• 1Core 657A2 станда...
31/08/2026

🚨 ШИНЭ БАРАА ИРЛЭЭ 🚨

1 корын гадна зориулалтын🌐 FTTH Drop Cable дахин ирлээ.

📦 Бүтээгдэхүүний мэдээлэл
• 1Core 657A2 стандарт
• LSZH бүрээс
• 1.0mm ган тросстой
• 1000м / дамар

💰 Үнэ
• 1м үнэ 210₮ буюу бүтэн дамраараа 210,000₮

Тус кабелийг зөвхөн бүтэн дамраар нь худалдахыг анхаарна уу.

📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 7555-4488

28/08/2026
🚨 БОДИТ КИБЕР КЕЙС №5💻 "Хуучин компьютерээ зарсан ч... мэдээллээ хамт өгчихжээ!"📖 Юу болсон бэ?Нэгэн байгууллага хуучин ...
27/08/2026

🚨 БОДИТ КИБЕР КЕЙС №5

💻 "Хуучин компьютерээ зарсан ч... мэдээллээ хамт өгчихжээ!"

📖 Юу болсон бэ?

Нэгэн байгууллага хуучин компьютеруудаа шинэчилж, ашиглалтаас гаргахаар болжээ.

Компьютер дээрх бүх файлаа устгаж, Recycle Bin-ээ хоослоод "Одоо асуудалгүй" гэж үзэн төхөөрөмжүүдээ зарсан байна.

Гэвч удалгүй нэг асуудал илэрчээ.
❗ Файл устгасан ч мэдээлэл бүрэн устгагдаагүй байв.
Хатуу дискнээс дараах мэдээллийг сэргээх боломжтой байсан байна.

📄 Гэрээ, албан бичиг
👥 Харилцагчдын мэдээлэл
💰 Санхүүгийн файлууд
📧 И-мэйл болон нэвтрэх мэдээллийн үлдэгдэл
🔑 Нууц үг агуулсан файлууд
⚠️ Алдаа нь юунд байсан бэ?

Байгууллага:
"Delete дарсан = Мэдээлэл бүрэн устсан" гэж ойлгожээ.

Гэтэл үнэндээ:
🗑️ Delete хийх
эсвэл
🗑️ Recycle Bin хоослох
нь мэдээллийг бүрэн устгасан гэсэн үг биш.

Зөв аргаар устгаагүй тохиолдолд мэдээллийг сэргээх боломж үлддэг.

📉 Ямар эрсдэл үүссэн бэ?
📂 Байгууллагын бизнесийн нууц ил болсон
👥 Харилцагчдын мэдээлэл алдагдсан
💳 Санхүүгийн баримт, тооцоо задарсан
🔑 Хадгалагдсан нэвтрэх мэдээллийг ашиглах эрсдэл үүссэн
📧 Хуучин и-мэйл, баримтаас байгууллагын талаар нэмэлт мэдээлэл цуглуулсан
🎯 Цуглуулсан мэдээллээр дараагийн халдлагыг төлөвлөх боломж бүрдсэн

✅ Хэрхэн аюулгүй болгох вэ?
1️⃣ Хэрэгтэй мэдээллээ эхлээд шилжүүлж, backup хийх
2️⃣ Байгууллагын бүх account болон нэвтрэх эрхээс гарах
3️⃣ Хадгалах төхөөрөмж дээрх мэдээллийг байгууллагын журам, стандартын дагуу аюулгүй устгах
4️⃣ Шаардлагатай бол HDD, SSD зэрэг хадгалах төхөөрөмжийг мэргэжлийн аргаар бүрэн устгах (Data Sanitization / Physical Destruction)
5️⃣ Төхөөрөмжийг зарах, шилжүүлэхийн өмнө мэдээлэл үлдээгүй эсэхийг дахин шалгах

🎯 ГОЛ СУРГАМЖ
Delete дарсан гэдэг нь...
❌ Мэдээлэл бүрэн устсан гэсэн үг биш.

👉 Төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөс өмнө мэдээллээ аюулгүй устгах нь мэдээллийн аюулгүй байдлын салшгүй хэсэг юм.

📌 САНАЖ ЯВАХ ЗҮЙЛ
💻 Компьютерээ зарж болно.
📂 Харин мэдээллээ хамт зарж болохгүй.

Address

Их дэлгүүрийн зүүн талд Топика ХХК/ий байр. 1 давхарт Network Shop сүлжээний тоног төхөөрөмжийн дэлгүүр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+97670125002

Alerts

Be the first to know and let us send you an email when Topica posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Topica:

Shortcuts

Share