01/02/2020
Залхууралгүй уншина уу!!!
Эрхэм хүндэт Gamer-ууддаа энэ оройн мэндийг хүргье
Манай Team Arena Gaming Center нь дүүрэгээс Coronvirus-ийн тархалттай холбогдуулан 3-дугаар сарын 2-ыг хүртэл үйл ажиллагаагаа зогсоох шаардлага ирснээс хойш огт ажиллахгүй зөвхөн дотоод цэвэрлэгээ ариутгалын үйл ажиллагаа л явагдсан байгаа. Гэтэл цагдаагийн газраас нэг бус удаа ажиллаж байна гэсэн дуудлага өглөө гээд ирж шалгаж өдөр тухай бүрийг нь камер нэг нэгэнгүй нягт шүүсэн ч ямар нэг зөрчил илрээгүй билээ. Тийм учраас худал мэдээлэл түгээж хүмүүст хүндрэл учруулахгүй байхыг хүсье!
Үүнээс гадна гадуур цахим тоглоомын газар өдөр шөнөгүй хайгаад яваа хүмүүст анхааруулж хэлэхэд:
Өвчин гэдэг тоглоом биш шүү! Ялан гуяа амьсгалын замын халдварт өвчин маш аюултай амьтан хүртэл халдвар тээх боломжтой ба гудамжинд зөрсөн хэн нэгэн нь л хажууд чинь ханиалгах төдийд халдварлах аюул үргэлж байдаг Одоогийн байдлаар Монгол улсад албан ёсоор илрээгүй гэсэн тайлбар байгаа ч Монголын бүх хүн шинжилгээнд хамрагдсан дүн баримт биш шүү дээ!
Энэхүү өвчний шинж тэмдэг илрээгүй байлаа гээд хэн нэгэн өвчтэй биш гэдэгийг бүрэн нотлох боломжгүй
Өвчин бүр ил далд үе байдаг учраас энэхүү хүний амьдралтай холбоотой асуудалд илүү нухацтай хандаасай гэж хүсч байна. Хэн нэгэн нь л халдвар авсан тохиолдолд таны найз нөхөд гэр бүл болон таны найз нөхдийн гэр бүл гээд маш олон хүний амь амьдрал томоохон аюул заналд өртөж байгаа юм. Хэдий шинжлэх ухаан хөгжиж маш хурдан олон арга хэмжээ улс болгонд авч Вирусын халдвартай хүнийг илрүүлэх төхөөрөмж бүтээсэн ч гэсэн одоогоор энэ өвчнийг бүрэн анагаах эм гараагүй судлагааны хэлбэрт л явж байгаа учраас иймэрхүү зүйлсийг илүү чухалчилж болгоомжтой байх нь зөв билээ. Үүнээс гадна манай Монгол улсад одоогоор E-Sport-ийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй зарим хүмүүс бүгдийг нь компьютер тоглоомонд донтчихсон хүмүүс гэж харж ярих (Доорхи зурагийг харна уу) нь маш элбэг байдаг. Ийм учраас иймэрхүү зүйлсээс болж буруу болгоныг цахим тоглоомын газрууд үүрэх учир эргээд бүгд дор бүрнээ эрүүл мэнд гэр бүлээ бодон аль болох гэрээсээ гарахгүйгээр хориг арилах хүртэл болгоомжилцгооно уу