14/01/2020
Хүн болгон л хүсэх байхдаа, хамгийн гэгээн хүсэл юм болов уу?
эртээ орохоо марттал гадаа сайхан тоглохсон
Гэгээ тасарч орой болтол найзуудтайгаа тэнэхсэн
Айлын хашаанд бөөгнөрөөд кино ший ярихсан
Алив ээ гэртээ ороо гэж ээжээрээ нэг дуудуулахсан
Айлын хүүхэдтэй зодолдоод уйлж бас эвлэрэхсэн
Алимны үнэрийг тор нэвтэлж үнэрлээд санаа алдахсан
Ангийн охиныхоо гэрт хичээл нэг давтахымсан
Аавдаа нэг зодуулж насан туршдаа дурсахсан
Өвөл чихээ хөлдтөл гулгаж, цасаар байлдахсан
Өөрийнхөө сайн хүүхдийн нүүрийг нь цасаар нэг угаахсан
Хүйтэн төмрөнд хэлээ нааж сандарч нэг уйлахсан
Хүссэн бэлгийг минь өвлийн өвгөн авчирна гэж мөрөөдөхсөн
Аавыгаа халамцуухан ирэхэд нь үнсүүлж нэг эрхлэхсэн
Айлын хийсэн гоё хоолыг отож байгаад буудахсан
Ангийн багшийн заагуур модоор шавхуурдуулж хашрахсан
Алдаж эндэхээ мэдэхгүй тоглож наадах юмсан
Сайран хацарлаж тос түрхүүлээд дахиад гадаа гарахсан
Сайхан төрснийх нь төлөө дурлаж нэг үзэхиймсэн
Шидсэн хайрын захидалд нь хариу нэг бичихсэн
Шилжиж ирсэн хүүхдийг буланд шахаж уулзахсан
ЭНХРИЙ БАЛЧИР НАСАНДАА ЭРГЭЭД НЭГ ОЧИХСОН... 😍
ЭЭЖ ААВЫНХАА ЭНГЭРТ ЭРХЛЭЖ НЭГ НААДАХСАН😥