29/07/2026
PIX.mn бол эвэнтийн зураг авалт хийж, түүнийгээ олон нийтэд хүргэдэг вэб платформ юм. Одоо PIX-д тодорхой шалгуур хангасан зурагчин бүрд нээлттэй боллоо.
Та PIX-д бүртгүүлснээр хувийн болон нийтийн эвэнтэд оролцож зураг авах, орлого олох боломжтой. Бүх зурагчин адил тэгш нөхцөлөөр эхэлнэ.
Эвэнтийн оролцогчдод чанартай зураг хүргэх үүднээс дараах үндсэн шалгууртай:
20-аас дээш настай байх.
Full-frame сенсортой толигүй (mirrorless) камертай байх (Sony A7 цуврал, Canon R цуврал гэх мэт). Толигүй камерын фокус авах хурд, нарийвчлал маш өндөр байдаг.
Дурангын f хамгийн ихдээ f2.8 буюу түүнээс бага байх (том өрцтэй байх) (24-70mm f2.8, 70-200mm f2.8, 50mm f1.2/f1.4/f1.8, 85mm f1.2/f1.4/f1.8 гэх мэт). Камернаас гадна том өрцтэй сайн чанарын дуран зургийн чанарт хамгийн их нөлөөлдөг.
Зураг авч байсан туршлага, мэдлэгтэй байх.
Хамгийн гол нь зураг авах дуртай, сэтгэлтэй байх.
Бүртгүүлэх холбоос https://app.pix.mn/apply