13/09/2023
Apple өнгөрөгч шөнө өөрсдийн шинэ
iPhone 15, iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max
Apple Watch Series 9
Apple Watch Ultra 2
iOS 17 бүтээгдэхүүнүүдээ тус тус танилцууллаа.
iPhone 15 Pro дээрх онцлох өөрчлөлтүүд
- Титан гадаргуутай болсон. Ингэснээр утас илүү хөнгөн болж байгаа. /4 өнгөний сонголт/
- Apple A17 чип. iPhone 14 Pro загвар дээр байдаг A16 чипээс 10 дахин хурдан, график процессор нь 20 хүртэлх хувь хурдан болж байгаа.
- iPhone 14 Pro загвар дээр өмнө нь байсан Dynamic Island энэ удаа iPhone 15 дээр нэвтэрч байна.
Камер: Telephoto камер нь 5х хүртэлх хүчээр татдаг болсноор 7 төрлийн зураг авахад тохиромжтой хэмээн сурталчилж байна.
Үндсэн 48 Mega Pixel-н камер нь зураг илүү өндөр нягтаршилтай авахаас гадна өнгө болон аливаа деталийн ялгаралтыг тодруулж өгч байгаа.
- Бидний мэддэг iPhone-н хажуу талд байдаг уламжлалт дуу нээдэг хаадаг товч хасагдаж шинээр 'Action Button' буюу дардаг шинэ товч гарч ирсэн. Энэ товчоор хэрэглэгч хүссэнээ тохируулж болохоор болж байгаа. Дуу нээх, хаах, гэрэл асаах, Focus горим /Sleep, Work/ гэх мэт.
- Мэдээж хүлээж байсны дагуу утасны оролт USB Type-C болсон. Үүгээр файл дамжуулах хурд 20 дахин сайжирсан.
- Бүтэн өдөр цэнэгээ барих баттэрэй санал болгож байна.
iPhone 15 Pro Max: 29 цаг тасралтгүй видео тоглуулна.
iPhone 15 Pro: 23 цаг тасралтгүй видео тоглуулна.
iOS 17 үйлдлийн систем энэ удаа Phone, Contact, Message цэснүүд дээрээ түлхүү ажиллаж сайжруулалт гаргалаа.
Бид нэг нэгэндээ Airdrop-р утасны дугаар шилжүүлэх боломжтой болсон. Нэг нэгэндээ зорьсон газраа хүрснээ илтгэх Alert явуулах боломж. Live Sticker буюу зурагнаас Sticker гаргах авах боломж, илүү амьд Conversation үүсгэх гээд энэ удаа хүмүүсийн хоорондын харилцааг илүү сайжруулсан бололтой.
Үнийн хувьд
iPhone 15 Pro: 999$
iPhone 15 Pro Max: 1199$-с эхэлж байна.