Хурд Рапид хороолол - Компьютер засвар

Хурд Рапид хороолол - Компьютер засвар Хурд Рапид хорооллын оршин суугчдад компьютер форматын үйлчилгээ үзүүлэх зорилготой тус хуудсыг ажиллуулж байна

20/06/2021

КОМПЬЮТЕР ЧИНЬ ГАЦААД БАЙНА УУ

1.Хэрэглэгдэхгүй програмыг хаа
Зарим програмууд нь Background-д ачаалагдсан үедээ системийн санах ойг эзлэн компьтерт үргэлж ажиллаж байдаг. Background програм гэдэг нь компьютер асахад системтэй хамт ачаалагддаг програмуудыг хэлнэ. Интернэтийн хамгаалалтын програм болон вирусны програм нь системд үргэлж ачаалагдаж байх зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ нь компьютерийг вирус болон хакеруудаас үргэлж хамгаалдаг. Харин хаа нэг ашигладаг програмуудыг авч хаях хэрэгтэй.
Яаж: Background програмууд байрлах баруун гар талын доод булан дахь таскбарыг шалга. Танд яг одоо хэрэггүй байгаа програм дээр маузны баруун товчийг даран Exit командыг хийж хаагаарай. Startup директорыг шалга. Yүнийг шалгахын тулд Start/All Programs/Startup гэж орно. Танд хэрэггүй програмуудыг зайлуул.
2.Uninstall програмууд
Энэ нь таны хард дикснээс хэрэгцээгүй програмыг устгадаг. Яаж: Start/Control Panel/Add or Remoүe Programs замаар орж танд хэрэгцээгүй болсон програмын нэрийг сонгож Add/Remoүe товчийг дарна. Мөн хэрэгцээгүй болсон нэмэлт төхөөрөмжүүдийн програмыг дээрхи аргаар устгах хэрэгтэй.
3.Download болон хамгийн сүүлийн үеийн драйверийг ашигла
Ялангуяа график картуудад зориулсан сүүлийн үеийн драйвер их байдаг. Ихэнх төхөөрөмжүүд нь үйлдвэрээс ирэхдээ драйвертайгаа хамт ирдэг. Эсвэл тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн вэб сайт руу орж download хийж болдог.
4.Defragment хийх
Таны хард дикс дээрхи файлыг дахин зохион байгуулж хадгалдаг. Ингэснээр мэдээллийг хялбар илүү хурдан олж авч чаддаг. Хард дискэнд байрлаж байгаа өгөгдлийг устгасны дараа тухайн байрлалд санах ойн зай үүсдэг. Ийм зай ихтэй байх тусмаа компьютерийн хурд тодорхой хэмжээгээр багасдаг. Defragment хийснээр эдгээр сул зайнуудыг шахаж эмх цэгцтэй болгодог.
Яаж: Start/Accessories/System Tools/Disk Defragmenter замаар орж дискээ сонгоод OK товчийг дарна. Yүнийг сард нэг удаа хийвэл тохиромжтой.
5.Компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг шалга
Компьютерт дагалдах хэрэгсэл болон нэмэлт хэрэгсэлүүдийг шинээр суурилуулдаг. Эдгээр суурилуулалт зөв болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Яаж: Start/Control Panel/System замаар орж Deүice Manager таб товчин дээр дарна. Таны компьютерт холбогдсон төхөөрөмжүүд харагдах болно. Yүнд тухайн төхөөрөмжийн маркд тохироогүй програм суулгагдсан бол алдааны тэмдэг байна. Ийм тохиолдолд дахин инстолл хийгээрэй. Жишээ нь Laserjet 5L принтерт Laserjet 6L принтерын инсталл хэдий таардаг боловч энэ нь системийн хувьд зөрчилдөөн их үүсгэдэг.
6. Yйлдлийн системийг дахин инсталл хийх
Таны компьютер дахин дахин алдаа гарч саатаж байвал дахин үйлдлийн системийг суулгаж компьютерээ цэвэрлэх хэрэгтэй.
Яаж: Хард дискэн дээрхи мэдээллээ гадаад санах ой болох CD эсвэл өөр хард дискэн дээр хуул. Дараа нь хард дискээ форматлаад дахин үйлдлийн системээ суулга. Төгсгөлд нь өмнө нь байсан мэдээллээ буцааж компьютер луугаа хуул.
7. Интернэтийн бүртгэлээ устга
Зарим хэрэглэгчид интернэтийн олон сайтуудад бүртгүүлэн компьютерийн тодорхой хэмжээг тэдгээр сайтуудын хэрэгцээгүй зүйлээр дүүргэдэг. Энэ нь таны компьютерт олон асуудлуудыг үүсгэхээс гадна хурданд нөлөөлдөг. Ийм учраас эдгээрийг устгах хэрэгтэй.
Яаж: Regcleaner (http://www.xn--j16-prd.org/) эсвэл RegҮac (http://www.xn--regac-yif.com/) гэх мэт бүртгэлийг цэвэрлэдэг хэрэгсэлүүдийг ажилуулах хэрэгтэй.

8. Өгөгдлийг сэргээх
Компьютер дээр хийсэн таны файл огт ажиллахгүй эвдэрсэн байх тохиолдолд та буцааж файл болон өгөгдлөө сэргээж болно.
Яаж: Roxio GoBack шиг програмаар таныг ажиллаж байхад хард дискний ямар зам өөрчлөгдсөн болон эвдэрсэн байгааг шалгаж болно.
9.Таны компьютер буюу систем халаад байна уу?
Таны компьютерын санах ой буюу RAM тийм ч сайн биш байна уу? Yнэхээр тийм бол компьютераа хөргөх хэрэгтэй.
Яаж: Системийн болон компьютерийн дулааныг Hmonitor (www.hmonitor.com)-аар шалга. Санах ойд буюу RAM-д асуудал үүсч байгаа бол memtest86–аар RAM-аа шалгаад таны системд тохирохгүй бол солих шаардлагатай. (www.memtest86.com)
10.Програмуудын инсталлыг дахин татаж авч сэргээх
Ихэнх тохиолдолд компьютер нь програмын эвдрэл болон элэгдэлээс болж гацах, удах гэх мэт асуудалууд үүсдэг. Yүнээс гадна Background дахь програмууд нь ажиллахгүй байдаг.
Яаж: Ямар учир шалтаанаар таны компьютер ажиллахгүй байгааг таньж мэдэх. Yүний тулд програмыг үйлдвэрлэгч компаний вэб сайтруу орж хамгийн сүүлийн үеийн хувилбарыг татаж авах эсвэл програмын ажиллах горимыг олж ав.
11. Тогтмол ажиллагаа
Компьютерийнхаа вирусыг үргэлж шалгаж байх хэрэгтэй. Хэрвээ танд Anti Үirus програм байгаа бол тогтмол цагт автоматаар шалгаж байх тохиргоон дээр нь тааруулаарай.
Яаж: Anti Үirus програмыг олж ав. Эсвэл www.trendmicro.com , www.symantec.com вэб сайтуудаар орж вирус байгаа эсэхийг шалгаж болно. Эдгээр вирусны эсрэг програмууд нь вирус компьютерийн санах ой руу нэвтрэхээс өмнө илрүүлж зогсоодог.
12. Хакераас хамгаалах
Хакер нь онлайн горимд байгаа ямар нэгэн хамгаалалтгүй компьютерийг хайн олж түүний програмыг эвдлэх зорилготой байдаг. Yүнээс хамгаалахын тулд Firewall програмыг ашиглах хэрэгтэй.
Яаж: Ихэнх Anti Үirus програмтай хамт Firewall програм нь дагалдаж ирдэг. Мөн үнэгүй авч ашиглахад зориулсан www.zonealarm.com сайт байдаг шүү.
13. Хард дискээ эмчил
Устгагдсан програмын зарим хэрэглэгдэхгүй кодууд хард диск дээр үлдсэн байдаг. Шинэ програмуудтай зөрчилдөж, системийг удаашруулдаг тул эдгээрийг авч хаяж цэвэрлэх хэрэгтэй.
Яаж: Registry Healer зэрэг утилитутыг ашигла. www.zoneutils.com/regheal вэб сайтаас олж болно.
14. Дэлгэц дээрхийг хаа
Интернэтээр аялж байх үед чинь ямар нэгэн бүтээгдэхүүний реклам сурталчилгаа, казинод тоглохыг урьсан болон порно сайтууд өмнө нээгдэж гарч ирэх үе байнга тохиолддог билээ. Ийм учраас эдгээр хэрэгцээгүй сайтуудыг сонирхож үзэлгүйгээр шууд хааж байхыг зөвлөж байна.
15. Хувилж авах /Back up/
Вирус болон хакердалтанд өртсөн үед ашиглах зориулалтаар чухал өгөгдлүүдээ хувилж авах хэрэгтэй.

Манайх Хурд Рапид Харш хорооллын оршин суугчдадаа хамгийн хямд Компьютер форматлах үйлчилгээг санал болгож байна.Үнэ ерд...
24/05/2021

Манайх Хурд Рапид Харш хорооллын оршин суугчдадаа хамгийн хямд Компьютер форматлах үйлчилгээг санал болгож байна.
Үнэ ердөө 10.000 төгрөг
Олон жилийн дадлага туршлагатай IT инженер таны компьютерийг чанартай түргэн шуурхай засна, форматлана.

Office 2007 Office 2010 Office 2013 Office2016, Adobe master collectionCS6, CC. Autodesk 3DS Max Design 2014 Vray, 3D Max 2017 Vray, Autocad 2016, CorelDRAW X5, X6, X7, Sketchup 2014 Vray, FineReader 11, 12, SPSS 20, ArcGis - гэх мэт мэргэжлийн програмууд суулгана.

Вэб хуудасны талаар товчхонВэб хуудас нь интернетэд байрлуулсан янз бүрийн мэдээлэл (текст, зураг, дуу хөгжим, кино г.м)...
24/05/2021

Вэб хуудасны талаар товчхон
Вэб хуудас нь интернетэд байрлуулсан янз бүрийн мэдээлэл (текст, зураг, дуу хөгжим, кино г.м) агуулсан нэг баримт буюу хуудас юм. Вэб хуудас нь ".htm" эсвэл ".html" гэсэн файлын өргөтгөлтэй файл юм. Тэдгээр нь "hyper text mark-up language" (холбоос бичиг, форматтай хэл гэсэн утгатай) буюу "html" гэж нэрлэгдэх кодуудыг агуулна. Энэ кодууд нь Internet Explorer, Netscape, FireFox гэх мэт интернет, хэрэглэгчийг холбодог програм (Вэб браузер) дээр гоёмсог сайхан хуудсууд болон харагддаг.

Вэб хуудас хийхэд зориулагдсан FrontPage, CuteHTML, Flash, Dreamweaver, Adobe Golife, Hotdog, Netscape Composer г.м програмууд байдаг.

Вэб браузер (Вэб хөтөч) гэдэг нь интернет болон дотоод сүлжээний орчинд вэб хуудсан дахь текст, зураг, дуу, дүрс болон бусад мэдээлэлийг үзүүлэхэд хэрэглэгддэг програм хангамж юм. Вэб хуудсан дахь текст болон зураг нь өөртөө бусад вэб хуудас уруу дамжих зориулалт бүхий гипергогцоог (hyperlink) агуулах боломжтой. Ингэснээр богино хугацаанд олон олон вэб хуудас руу хандах боломжийг олгодог.

/1991 онд Tim Berners-Lee анханы вэб браузерыг хөгжүүлсэнээр түүний түүх бичигдэж эхэлжээ./

Вэб браузер нь вэб хуудасуудыг хүлээн авах зориулалт бүхий HTTP (Hypertext Transfer Protocol) протокол ашиглан Вэб сервертэй холбогддог. Мөн HTTP-г ашигласанаар Вэб браузераас Вэб сервер лүү мэдээллийг илгээх боломжоор хангагдсан байдаг. Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдсэж буй HTTP протокол бол HTTP/1.1 юм. Энэ протокол RFC 2616-аар бүрэн тодорхойлогдсон байдаг байна. HTTP/1.1-д өөрийн стандарт шаардлагууд байдаг боловч Internet Explorer бүхэлд нь дэмжээгүй байдаг. Гэвч одоогоор гарч ирж байгаа бусад ихэнх Вэб браузерууд дэмждэг болж байна.

Вэб сервер (Web server)

Вэб сервер нь Интернэтэд Вэб сайтуудыг хадгалж байдаг өндөр хүчин чадал бүхий тусгай компьютер юм. Вэб серверийг асар олон лангуугаа бусдад түрээслүүлж байдаг үзэсгэлэн худалдааны байшинтай адилтгаж болно. Тэндээс нэг лангуу түрээслэн авч өөрийнхөө Вэб сайтыг байрлуулахын тулд hosting charge буюу түрээсийн төлбөрийг төлөх хэрэгтэй болно. Нэгэнт ингэж тавьсан хуудсыг дэлхийн аль ч булангаас Интернэтэээр дамжуулан үзэх боломжтой. Харин байшингийн эзнийг "host" гэж нэрлэнэ. Ингээд өдөр бүр сая сая ийм Вэб серверүүд хэдэн арван сая хэрэглэгчийн Вэб браузерын хүссэн Вэб хуудсыг дамжуулж байдаг асар том сүлжээг бид Интернэт хэмээн нэрлэдэг.

- Static HTML page (Статик хуудас)
- Dynamic HTML page (Динамик хуудас)
- Directory-listing page

Статик хуудас (Static HTML Page)

Статик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтэнд зориулж урьдчилан бэлтгэсэн HTML хуудас (Вэб хуудас) юм. Вэб сервер энэхүү хуудсыг ямар нэгэн тусгай үйлдэл хийлгүйгээр шууд хэрэглэгч рүү явуулдаг. Харин хуудсыг үзэх хэрэглэгчийн хүсэлт нь URL хаяг, эсвэл URL хаяг руу заасан холболт байж болно. Жишээлбэл, http://www.company.com/home.htm хаяг нь сервер рүү илгээгдэж сервер нь хариу (HTML хуудас) буцаана.

Динамик хуудас (Dynamic HTML page)

Динамик хуудас нь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу үүсгэгддэг. Хэрэглэгч Вэб браузер дээр text box, menu, check box зэргийг бөглөж, сонголт хийгээд тухайн Form дээрх товчлуур дээр дарснаар мэдээлэл сервер рүү илгээгддэг. Уг мэдээллийг сервер хүлээн авч өгөгдлийн санд хадгалах буюу script, application зэргээр боловсруулалт хийгээд үр дүнг нь HTML хуудсаар хэрэглэгч рүү илгээдэг.

Вирус үүдийн ангилал"Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд имэйлээр тардаг вирусыг ийнхvv нэрлэдэг. Жишээ нь: Монголд тухай...
24/05/2021

Вирус үүдийн ангилал

"Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд имэйлээр тардаг вирусыг ийнхvv нэрлэдэг. Жишээ нь: Монголд тухайн vедээ хамгийн єргєн тархсан Happy99 (w32.Ska) вирус нь имэйл илгээсэн хvн рvv Happy99 гэсэн хавсаргасан файл бvхий имэйлийг эргээд илгээдэг.

"Mass-Mailer" гэсэн vгийн товчлол бєгєєд олон хvнд нэг захиаг зэрэг тараадаг вирусыг ингэж нэрлэдэг. Жишээ нь: Melissa вирус нь таны имэйлийн программ дахь хаягын жагсаалтанд байгаа бvх хаяг руу вирустэй захиаг тараадаг.

Bug
Программ хангамж дахь программын алдааг хэлнэ. Жишээ нь : Тєрєл бvрийн browser программууд болох Internet Explorer, Netscape Navigator, Firefox дээр нууцлалын бэрхшээл гардгаас гадна 1999 оны сvvлчээр Y2К буюу 2000 оны он тооллын асуудал гарсан билээ.

Hoax
Hoax нь вирус биш юм. Ихэвчлэн нэг хvнээс анхлан илгээж олон хvн дамжин нэг нэг рvvгээ явуулсан уг захианд хуурамч вирусын талаар бичсэн байдаг. Захиа нь хэнд ч vнэмшигдэхээр байдаг бєгєєд vvнээс vvдэн хvмvvс зарим нэг хэрэгтэй файлаа устгах, мєн бусад танил нєхєд рvvгээ уг вирус халдчих вий гэж анхааруулах vvднээс уг захиаг явуулдаг. Дараах шинж тэмдгvvдээр нь hoax-г таньж болдог:
- Хавсаргасан файл байдаггvйгээр нь
- Хор хєнєєл ихтэй шинэ вирус гарсныг анхааруулснаар нь
- Бусад таньдаг найз нєхєд рvvгээ уг захиаг явуулахыг хvссэнээр нь
- FBI, мэдээллийн агентлагууд, программ хангамжийн компаниудаас анхааруулсан захианы ишлэлээс нь
Хэрвээ та дээрх шинж тэмдгvvд илэрсэн захиа авбал уг захиаг єєр хvнд илгээхгvйгээр дор нь устгаарай. Hoax-н жишээнvvдээс дурдахад Klingerman Virus болон SULFNBK Hoax нар юм. "Klingerman Virus" hoax -н гол утга нь вирус танд электрон шуудангаар бус ердийн шуудангаар хvрэх бєгєєд "A Gift For You From The Klingerman Foundation" гэсэн vгнvvдийг тодоор бичсэн дугтуйг задалбал таны компьютер бус бие тань вирусээр халдварлана гэж анхааруулсан байдаг. Харин SULFNBK Hoax нь захиандаа 2001 оны 6-р сарын 1-нд компьютерээ ашиглахгvй байхыг анхааруулаад хэрвээ асаасан бол вирус идэвхижин хатуу дискэн дээрх бvх директор, файлуудыг арилгах тул vvнээс ємнє C:\Windows\Command директор дахь SULFNBK.EXE файлыг устгавал ямар ч аюулгvй болно гэсэн байдаг.

Joke
Таны компютерын дэлгэц дээр янз бvрийн хєгжилтэй vйлдлvvдийн харуулах аливаа нэгэн сєрєг нєлєє багатай программ юм. Жишээ нь: гэнэт дэлгэц амраах screen-saver ажиллах гэх мэт.

Trojan horse
Trojan horse гэсэн хэллэг нь эртний Трой (Troy) хотоос гаралтай бєгєєд Грекvvд заль зохион дотроо хєндий модон морьнууд хийж, улмаар єєрсдийн зэвсэглэсэн цэргvvдийг нуун эвлэрэхийн билиг тэмдэг болгон Tрой хот руу илгээснээр хотыг эзэлж авсан тvvхтэй. Яг vvн шиг Trojan horse вирус нь хvмvvст имэйлээр ирэхдээ ердийн тоглоом, зургын файл эсвэл screen saver зэрэг шиг харагдах авч уг файлыг ажиллуулвал таны компьютер дэхь файлуудыг устгах, Registry файлд єєрчлєлт оруулах мєн Backdoor программ суулган хакеруудад IRC ашиглан вирустсэн компьютер дээрх бvх зvйлийг хянах боломжийг олгодог. Trojan horse нь єєрийгєє имэйлээр тараадаггvйгээрээ Worm-оос ялгаатай байдаг.

Virus
Єєрєє єєрийгєє хуулбарладаг программ эсвэл код байх бєгєєд бусад тєрлийн программ, Boot sector, Partition sector болон maкротой документуудад халддагаас гадна тухайн программ, документ дээр єєрийгєє нэмж суулган хавсаргадаг. Ихэнх вирус нь єєрийгєє хуулбарладаг бєгєєд vvнээс олонх нь компьютерт эвдрэл гэмтлийг учруулдаг байна.

Worm
Єєрєє єєрийгєє хуулбарладаг программ. Жишээ нь: нэг диск драйвераас нєгєєд хуулах, имэйл болон бусад захиа илгээх механизмуудыг ашиглан єєрийнхєє хувийг илгээх г.м. Компютерын хэвийн ажиллагааг гэмтээх хор хєнєєлтэйгєєс гадна ихэвчлэн инээдмийн хєгжилтэй программ хэлбэрээр ирдэг.

Polymorphic viruses
Антивирусын программаар илрvvлэхгvйн тулд єєрийгєє олон тєрлєєр хувилж чаддаг вирусыг Polymorphic virus гэдэг. Зарим полиморфик вирус нь єєр тєрлийн багцлах программийг ашигладаг бєгєєд мєн єєр тєрлийн задлах программийг шаарддаг. Їvнээс шалтгаалан нэг вирус єєр єєр тєрлийн систем дээр эрс ялгаатай харагддаг байна. Полиморфик вирусvvдийн хамгийн дэвшилттэй вирус нь mutation-engine болон random-number generators буюу тохиолдлын тоо vvсгэгч ашиглан вирусын код, задлах зарчмаа єєрчилж чаддаг байна.

Memory-resident Virus
Вирустэй файлыг нээх эсвэл ямар нэг файлд халдсаны дараа санах ойд байрладаг вирусыг memory-resident вирус гэдэг. Харин non-memory-resident вирус нь зєвхєн вирусээр халдварласан файл, программ ажиллаж байх vед л идэвхитэй байдаг.

Sniffer
Сvлжээний ачааллыг хянадаг программ юм. Хакерууд энэ программийг ашиглан сvлжээгээр єгєгдєл дамжуулдаг.

VBS
Visual Basic Script нь программийн хэл бєгєєд системийн vйлдлvvдийг хэрэглэгчийн оролцоогvйгээр гvйцэтгэх боломжийг олгодог. Жишээ нь системийг эхлvvлэх, унтраах г.м. VBS программийг HTML файлд ч хэрэглэж болдог. Ийм файлын єргєтгєл нь VBS байдаг.

Macro virus
Ямар нэгэн хэрэглээний программийн дотоод макро хэлийг ашиглан бичсэн код сигмент эсвэл программ байж болдог. Зарим макро єєрийгєє хуулбарладаг бол зарим нь документэд халдаж гэмтээдэг.

False Positive
Антивирусын программ санах ойд вирус байгааг мєн системийг болон файлыг гэмтээх вирус байна гэж буруу мэдэгдэхийг False Positive гэдэг. Vvнийг мєн false alarm гэж нэрлэдэг.

False Negative
Антивирусын программ вирусыг олж илрvvлж чадахгvй байгааг False Negative гэдэг.

Exe file
Exe нь executable гэдэг vгийн товчлол бєгєєд ажилладаг программ файл юм. Ийм файлыг сонгоод 2 дарах эсвэл файлын нэрийг командын мєрнєєс єгєхєд шууд ажилладаг. Executable файл нь batch буюу .bat єргєтгєлтэй файлаас болон тєрєл бvрийн скрипт файлуудаас дуудагдан ажиллаж болдог. Vvнийг мєн программ файл гэж нэрлэдэг. .com єргєтгєлтэй программ файлууд байдаг ч ихэнх нь .exe єргєтгєлтэй байдаг.

Технологийн учруулсан 10 хор хөнөөлКомпьютерийн програмд гарсан алдаанаас гацах бол юу ч биш. Тэдгээр алдаануудаас болж ...
24/05/2021

Технологийн учруулсан 10 хор хөнөөл
Компьютерийн програмд гарсан алдаанаас гацах бол юу ч биш. Тэдгээр алдаануудаас болж машин тэрэг эвдэрч, пуужин дэлбэрч, хүмүүс амь үрэгдэх тохиолдол гарч байжээ. 1945 онд Harrward Mark 2 компьютерийн корпусан дотор инженерүүд цагаан эрвээхэй олсон нь түүхэн дэх хамгийн анхны компьютерийн Bug-ээр бүртгэгдсэн байна. Инженерүүд тэмдэглэлдээ "Bug олсон” гэж бичсэнээс хойш компьютерийн алдааг Bug (Bug нь англиар шавж хорхой гэсэн утгатай) гэх болсон гэдэг. Тоон технологи бүхий төхөөрөмжүүд дэлгэрэх тусам Bug-ууд ч бидний амьдралд улам нэвтэрсээр байна. Ингээд хүн төрөлхтөнд хамгийн их хохирол учруулсан 10 bug-ийг танилцуулъя.

1962 оны 7-р сарын 28
Mariner сансрын хөлөг венера гариг руу аялахаар хөөрсөн ч антен хугарснаас газрын удирдлагын албатай холбоо алдагдаж, хөлөг онгоц өөрийн удирдлагын системд шилжсэн байна. Гэвч энэ системд бяцхан боловч ноцтой bug байжээ. Ингээд хөлөг өөр тийшээ нисэж, Атлантын далай дээр түүнийг дэлбэлж живүүлэхээс өөр аргагүйд хүрсэн байна. Хожим хийсэн шинжилгээгээр жолоодлогын системийг програмчилж байхдаа нэгэн томъёонд ганцхан тэмдэгт орхиж бичсэнийг олж тогтоожээ.

1982 он
Транссибирийн дамжуулах хоолойд гарсан аваар. Хийн дамжуулах хоолойнуудыг удирддаг Канадын програм хангамжид Тагнуулын төв газрын агентууд bug оруулжээ.
Үйлдвэрийн тагнуул хийж байсан Зөвлөлтийн тагнуулчид үүнийг мэдэлгүй програм хангамжийг хулгайлж Транссибирийн дамжуулах хоолойг удирдах системд нэвтрүүлжээ. Улмаар хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн том цөмийн бус дэлбэрэлт болсон байна.

1985-1987 он
Thereac-25 маркийн эмнэлгийн хурдасгагчаар туяаны шарлаганд орж байсан хүмүүс үхэлд хүргэх хэмжээний туяаны хордлого авчээ. Тус төхөөрөмжийн програм хангамжийг туршлагагүй залуу програмч бичсэн бөгөөд үүнээс болж 5 хүн нас барж, олон хүн гүн хордлогонд орсон байна.

1988 он
Berkley Unix системд гарсан алдаа. Дэлхийн хамгийн анхны компьютерийн өт (Моррисийн Worm) нь нэг өдрийн дотор 2000-6000 компьютерт халдаж мэдээллийг устгажээ. Berkley Unix системийн gets (оролт гаралтын тэмдэгтийн хязгаар) байгаагүйгээс болсон ажээ.

1988-1996 он
Kerberos маркын тохиолдлын тоон генератор нь олон жил мэдээлэл нууцлах системд хэрэглэгдэж байжээ. Хэдэн тэрбум тооноос тохиолдлын (санамсаргүй) тооггаргаж авч байна гэж бодож байсан боловч хэрэг дээрээ хамаагүй бага буюу сая орчим тооноос гаргадаг байжээ. Үүний үр дүнд Kerberos хамгаалттай компьютерийн системд төвөггүй нэвтэрч болохоор болсон байна.

1920 оны 1-р сарын 15
AT&T системийн утасны шугам сүлжээний саатал. Хот хоорондын коммутаторуудыг ажиллуулдаг шинэ програмд байсан алдаа нь тус коммутатор хажуугийнхаасаа тусгай сигнал авснаар дахин ачаалж байсан явдал юм. Хамгийн гайтай ньэнэхүү сигнал коммутаторыг дахин ачаалж байхад гардаг сигнал байсан байна. Нэг өдөр Нью-Йоркийн нэгэн коммутатор дахин ачааллахад гинжин холбоо үүсэж хажуугийн 114 коммутатор зогсолтгүй 6 секунд тутам дахин ачааллажээ. 60 мянган хүн 9 цагийн туршид хот хоорондын холбоогүй болсон байна.

1993 он
Өргөн дэлгэр реклам сурталчилгаа явуулсан Intel Pentium процессор хөвөгч таслалтай тоог буруу хувааж,0,006% хувийн алдаа гаргаж байжээ. Энэ ньөргөн хүрээний хэрэглэгчдийг хамраагүй ч гэсэн тус компаний нэр хүндэд маш муугаар нөлөөлсөн. Эхний үед Intel компани нь тооцоолон бодолтод ийм нарийвчлал хэрэгтэй гэдгээ баталсан хэрэглэгчдэд процессорыг сольж байсан боловч сүүлдээ хүссэн бүх хүмүүст солихоор болсон. Энэжижиг алдаа нь тус компанид 475 сая долларын хохирол учруулсан гэдэг.

1995-1996 он
Үхлийн пинг.IP багцыг боловсруулахад гарч болох алдааг хянахгүй байсан нь ямар ч үйлдлийн системийг эвдэх боломжтой байсан байна. Үүний тулд интернэтээр тусгай пинг пакет /”ping”/ явуулахад л хангалттай байжээ.

1996 оны 6-р сарын 4
Европын эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бүтсэн, Европын холбооны бахархал болсон Ariane-5 сансрын хөлөг хөөрснөөсөө хойш 40 секунд болоод дэлбэрчээ. Зөвхөн эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж л гэхэд 500 сая долларын үнэтэй байсан аж. Компьютерт гарсан алдаанаас болж процессор ажиллагаагүй болж, өөрийгөө устгах систем ажилласан байна. Энэ сүйрэл нь мөн л програмын алдааг хянах систем байгаагүйгээс болсон байна.

2000 оны 11-р сар
Панамын хорт хавдар судлалын үндэсний төвд АНУ-ын MultiData Systems International компанийн үйлдвэрлэсэн цацраг туяаны төхөөрөмж удирддаг програм хангамж нь туяаны хэмжээг буруу тооцоолж байсан явдал юм. Үүнээс болж 8 хүн нас барж, 20 хүн хордлого авсан байна. Програмын тооцоог дахин шалгах ёстой байсан эмч нар хүн амины хэргээр яллагджээ.

Address

Ulaanbaatar
976

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Хурд Рапид хороолол - Компьютер засвар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Хурд Рапид хороолол - Компьютер засвар:

Share