MiniMom shop

MiniMom shop 🤱Ээж бүрийн туслах 👼
👶👧 Хүүхэд , гэр бүлд хэрэгтэй шилдэг бүтээгдэхүүн 👩‍🦱👶👱‍♂️

/Copy/Анужингн энэ постууд пин пост болгож хааяаа 1 уншихаар … Сүүлчийн өдөр мэтМаргааш амьдралын маань сүүлийн өдөр гэж...
15/09/2026

/Copy/

Анужингн энэ постууд пин пост болгож хааяаа 1 уншихаар …

Сүүлчийн өдөр мэт

Маргааш амьдралын маань сүүлийн өдөр гэж мэдвэл би юу хийх вэ гэж өөрөөсөө асуудаг болсоноос хойш хандлага маань өөр болсоныг анзаарлаа.

Амьдралыг дуусахгүй төгсөхгүй мэт авирлан, өөрийгөө бас бусдыг мөнх мэт андуурч явахад хүсэл өөр, хандлага өөр, хурд өөр. Харин ганц өдөр үлдсэн мэт амьдарч эхлэхэд бүх зүйл өөр. Ирээдүйд хий шаналахаасаа илүү чадах зүйлээ амжуулж, хайрлах ёстойгоо хайрлаж эхэлдэг. Шуналгүйгээр бүхнийг мэдэрч эхэлдэг шиг.

Өнөөдөр сүүлчийн өдөр гэж мэдвэл, та юу хийж, юу амжуулах байсан бэ, бодоод үзээрэй. Бидний үнэ цэнэ өгч, үхэлдэн тэмцэлддэг бүхэн лав орж ирэхгүй юм билээ.

14/09/2026

🍂🍂

12/09/2026

👶👣
Ээж бүрийн туслах- MiniMom shop

#ээжүүдийнзөвлөгөө #ээжбүрийнтуслах

11/09/2026

❌Үүнийг хүүхэдтэй ээжүүдрүүгээ заавал явуулаарай

🚫 5 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДЭД ПОПКОРН ӨГӨХГҮЙ

❌ Попкорн яагаад аюултай вэ?

Аспираци гэдэг нь хоол, шингэн зэрэг байх ёсгүй зүйл амьсгалын замаар уушгинд орохыг хэлнэ.

Энэ нь уушгинд гэмтэл учруулж, хүчилтөрөгчийн хангамжид нөлөөлж болдог.

🍿 Попкорн нь аспираци үүсгэх эрсдэлтэй хүнсний нэг.

Учир нь:
• Хэлбэр нь жигд бус
• Хатуу үр нь зажлахад хэцүү
• Хөнгөн учраас амьсгалын замаар уушгинд орох эрсдэлтэй

⚠️ Хүүхэд амархан зажилж, аюулгүй залгиж чадахгүй бусад хүнс ч эрсдэлтэй. Жишээ нь:

🥕 Түүхий лууван
🍎 Түүхий алим
🥔 Чипс, хатуу крекер
🍬 Хатуу чихэр
🌻 Үр, үр тарианы хатуу үр
🥜 Самар

🚨 Хэзээ эмчид хандах вэ?

Хүүхэд хөнгөн хахалтын дараа эсвэл хоол, шингэн хэрэглэсний дараа:

• Амьсгалахдаа илүү их хүч гаргах
• Амьсгалын тоо олшрох
• Тасралтгүй ханиалгах
• Амьсгалах үед исгэрэх/шүгэлдэх чимээ гарах

зэрэг амьсгалын хүндрэл илэрвэл эмчид үзүүлж, үнэлгээ хийлгээрэй.

🚑 Амьсгалын хүндрэл дунд болон хүнд хэлбэрийн шинжтэй байвал түргэн тусламж дуудаарай.

За тэгээд алийг нь сонгох юм дээ 😅
11/09/2026

За тэгээд алийг нь сонгох юм дээ 😅

🚨 ХҮҮХЭД ХАХАХ ҮЕД ЭДГЭЭРИЙГ БҮҮ ХИЙ!Хүүхэд чинь хахаж эхлэхэд сандарч болно. Гэхдээ дараах үйлдлүүд нөхцөл байдлыг улам...
07/09/2026

🚨 ХҮҮХЭД ХАХАХ ҮЕД ЭДГЭЭРИЙГ БҮҮ ХИЙ!

Хүүхэд чинь хахаж эхлэхэд сандарч болно. Гэхдээ дараах үйлдлүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлж болдог:

❌ Ам руу нь сохроор хуруугаа хийж ухах
→ Бөглөрсөн зүйлийг улам гүн түлхэж болзошгүй.

❌ Хүүхдийг хөлнөөс нь барьж доош харуулан сэгсрэх
→ Энэ бол зөвлөмжит анхны тусламжийн арга биш.

❌ Ус уулгах, хоол идүүлэх
→ Амьсгалын замын бөглөрлийг арилгахгүй.

❌ Хүүхэд ханиалгаж, дуу гаргаж чадсаар байхад шууд нуруу руу нь хүчтэй цохих
→ Үр дүнтэй ханиалгаж байгаа бол ханиалгахыг нь дэмжиж, ажиглана.

⚠️ Харин хүүхэд амьсгалж, ханиалгаж, дуу гаргаж чадахгүй байвал хүнд хэлбэрийн хахалт байж болно.

👉 Ийм үед насанд нь тохирсон choking first aid-ийг нэн даруй хийх шаардлагатай.

📌 Энэ мэдээллийг хадгалаад, хүүхэдтэй ээжүүдтэйгээ хуваалцаарай 🤍

06/09/2026

Ээж ээ… 🤍

🌷 Хүүхдэд чинь төгс ээж хэрэггүй.
Харин аз жаргалтай, хайр дүүрэн ээж хэрэгтэй.

Тиймээс өнөөдөр…
5 минут ч гэсэн өөртөө зориул.
Цайгаа халуунаар нь уу.
Гүнзгий амьсгаа ав.
Өөрийгөө тэвэр.

Чи зүгээр нэг ээж биш.

Чи нэгэн бяцхан ертөнцийн
хамгийн дулаан гэр нь юм. 🤍

Өнөөдөр өөртөө ч бас хайр өгөөрэй, ээж ээ. 🌷

— MiniMom
Ээж бүрийн жижигхэн туслах 🤍

#ээжийнамьдрал #ээжүүдийнтуслах

06/09/2026

Хүүхдээ хахсан үед хийж болохгүй 3 зүйлийг хэлж өгье 🤙

05/09/2026

🦸🏻‍♀️ Ээжүүдийн Hack - 3

ЭЭЖ БҮРИЙН ТУСЛАХ -MiniMom shop

🫶 Хадгалаад аваарай

MomHacks #ЭэжийнЗөвлөгөө #ХүүхдийнЗөвлөгөө #ЭэжүүдийнЗөвлөгөө #ХүүхдийнАюулгүйБайдал #ЭэжийнТуршлага ToddlerTips

04/09/2026

Ээжүүдийн hack -2

Хүүхэд чинь ойрхон байгаа бүхнээ амандаа хийдэг үү? 😅

Тэгвэл энэ аргыг туршаад үзээрэй! Хүүхдийн амыг хүчээр ангайлгах гэж ноцолдох шаардлагагүй.

Хамрыг нь зөөлөн чимхэхэд ам нь аяндаа ангайна. 👃🏻👶🏻

Дараагын зөвлөгөө, мэдээллүүд авахыг хүсвэл 🤙 Follow дараарай 🤗

#ЭэжийнЗөвлөгөө #ХүүхдийнЗөвлөгөө #ЭэжүүдийнЗөвлөгөө #ХүүхдийнАюулгүйБайдал ЭэжийнТуршлага ToddlerTips

Address

Ulaanbaatar

Telephone

+97690003203

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MiniMom shop posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share