19/07/2022
Программ хангамж, дижитал маркетинг бизнест ямар нөлөө үзүүлдэг вэ?
- Мэдээж үйлчлүүлэгчдэд анхны сэтгэгдэл чухал бөгөөд вэбсайт нь таны бизнесийн нүүр царай болох юм. Ойлгомжтой бөгөөд гоёмсог вэбсайттай байх нь олны дундаас онцгойрох томоохон давуу тал болж өгнө.
- Үйлчлүүлэгчдийн 79% нь таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээн дээр хүмүүсийн өгсөн сэтгэгдлийг уншин түүндээ итгэдэг байна. Иймээс танд онлайн орчинд бизнесээ бүрэн хянаж, удирдах боломжийг олгодог.
- Та хүмүүс рүү мэйл явуулах, чат болон дуудлагаар тэдэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлага тулгардаг. Вэбсайттай байснаар энэ бүгдийг та хялбараар хянаж болох ба таны цагийг ихээр хэмнэх болно.
- Онлайнаар үйлчлүүлдэг хэрэглэгчдийн дундах судалгаагаар тэдний 56% нь аливаа бизнес, компани нь вэбсайтгүй байх нь тэдэнд итгэх итгэлийг нь бууруулдаг болох нь тогтоогджээ. Сайн вэбсайттай байх нь сошиал орчинд хэрэглэгчдийг татах гол хэрэгсэл болохоос гадна өрсөлдөгч компаниудаасаа ялгарах, өөрөөр хэлбэл маш том нэр төрийн баталгаа болж байгаа юм.
- Нийт үйлчлүүлэгчдийн 81% нь худалдан авах шийдвэр гаргахаасаа өмнө тухайн газрын онлайнаар үзүүлэх үйлчилгээг судалж үздэг байна. Хэрэв таны бизнест зориулагдсан вэбсайт байхгүй бол энэ зах зээлийн хувийг эзлэх боломж байхгүй гэсэн үг. Мэдээж таны вэбсайт 24/7 ажиллаж байх учраас ямар ч нөхцөлд дээр дурьдсанчлан таны оролцоогүйгээр бизнесийг тань авч явж, борлуулалтыг тань өсгөсөөр байна гэсэн үг.
Манай байгууллагийн чадварлаг хамт олон нь энэ бүгдийг шийдэн таны бизнест төгс тохирсон вэбсайтийг гаргаж өгөхөд бэлэн байна.