08/05/2026
.Дээврийг өөрөө будах боломжтой ч эрсдэл нэлээд өндөртэй ажил. Ялангуяа өндөр, налуу, цаг агаарт ил байдаг болохоор дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй
⚠️ 1. Халтирч унах эрсдэл
Дээвэр налуу + будаг асгарвал улам халтиргаа ихэснэ
Нойтон, тоос шороо, мөс байвал бүр аюултай
Унах → хамгийн том эрсдэл (Тархинд гэмтэл авах хөл гар хугарах цаашлаад амь нас алдах)
Аюулгүйн бүс, олс хэрэглэхгүй бол эрсдэл нэмэгдэнэ
Шат буруу тавихад унах магадлалтай
(Болж өгвөл 2оороо ажилла).
🧱 2. Материал сонголт
Буруу будаг (жишээ нь: төмөр дээвэрт тохироогүй) дээвэр болон гадна орчинд зориулсан будаг бол гандалт маш бага явагддаг цавуулаг чанар өндөртэй байх хэрэгтэй энэ нь тогтоц удаан бүдгэрэх болон гандалт багатай байна гэсэн үг юм.
Чанаргүй будаг → 1–2 жилд өнгө алдах болон хууларч цоохортоно.Хүмүүс ОРОС болон барууны будаг сайн гэж бодох нь элбэг гэвч үнэндээ хаанах нь биш зориулалтых байх нь чухал
🪜 3. Тоног төхөөрөмж, аргачлал
Том талбайд зориулсан мотор болон даралтат шүршигч багаж хэрэглэснээр наалдах чадвар сайтай жигд алдаагүй будах боломжтой.
Хэдийгээр багс болон өнхөрүүш ашиглаж болох ч энэ нь тохиромжтой арга биш түрхэж будах явц нь тодорхой хэмжээний зузаанд хүрээд үлдсэн хэсэгийг хэрэгсэл өөртөө арчиж авдаг тул нэг дор жигд зузаан түрхэж болох боломж ховор байдаг энэ нь алаглах цоохортох, багс өнхөрүүшний үсний ором гарч халтардах зэрэгээр таагүй харагдуулдаг.
Жигд будна гэдэг амар биш туршлага хийх зүйл.