TEO Монголын анхны хосолсон Блокчэйн сүлжээ.

Орчлон ертөнцийн зүй тогтлын нууц 369 тоонд оршдог болохыг ХХ зууны хамгийн агуу зохион бүтээгч, механик цахилгааны инженер Никола Тесла нээсэн билээ . Энэхүү тоог Грек цагаан толгойн үсгүүдэд хөрвүүлэн ТЕО хэмээх нэр мэндэлсэн юм. Хүн төрөлхтөнд тулгамдсан асуудлуудыг шийдэхэд энэхүү ТЕО Блокчэйн экосистем туслах болно.

Өвлийг өнтэй давж, урин цагаа угтахаар “Сүрээр дарагч” хэмээгч гал 🐎 МОРИН жил айлчлан ирлээ. Монгол түмэн минь хотол ол...
17/02/2026

Өвлийг өнтэй давж, урин цагаа угтахаар “Сүрээр дарагч” хэмээгч гал 🐎 МОРИН жил айлчлан ирлээ.
Монгол түмэн минь хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй! 🇲🇳

Ripple компани АНУ-ын Калифорнийн их сургууль, Беркли (UC Berkeley)-тэй хамтран University Digital Asset Xcelerator (UDA...
21/01/2026

Ripple компани АНУ-ын Калифорнийн их сургууль, Беркли (UC Berkeley)-тэй хамтран University Digital Asset Xcelerator (UDAX) нэртэй шинэ хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Тус санаачилга нь их сургуулийн орчинд хийгдэж буй блокчейн судалгааг бодит зах зээлийн хэрэглээ болгох, ялангуяа XRP Ledger (XRPL) дээр суурилсан шийдлүүдийг хөгжүүлэхэд чиглэж байна.

UDAX нь Ripple-ийн хэрэгжүүлж буй University Blockchain Research Initiative (UBRI) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд академик гаралтай стартапуудад техникийн зөвлөгөө, менторшип, санхүүжилт татах сувгууд, мөн бодит зах зээлд нэвтрэх шууд дэмжлэг үзүүлэхээр зорьж байна.

Анхны туршилтын (pilot) хөтөлбөр 2025 оны сүүлээр хэрэгжиж, нийт есөн стартап өөрсдийн блокчейн шийдлүүдийг зах зээлд нийцэх эсэхийг туршсан байна. Туршилтын үр дүнгээр оролцсон төслүүдийн бүтээгдэхүүний бэлэн байдал дунджаар 67 хувиар өсөж, мөн санхүүжилт татах итгэл 92 хувиар нэмэгдсэн нь онцлох үзүүлэлт байлаа.

Тухайлбал, WaveTip төсөл өөрийн шийдлээ XRPL mainnet рүү амжилттай шилжүүлсэн бол X-Card төсөл нь 1.5 сая ам.долларын бараа материалын түншлэл байгуулахад хүрсэн байна.

Ripple болон UC Berkeley нь 2026 онд UDAX хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд тэлж, институцийн түвшний XRP ашиглалтыг эрчимжүүлэх, академик судалгаанаас үүссэн блокчейн инновацыг бодит эдийн засагт нэвтрүүлэх зорилт тавьж байгаагаа мэдэгдлээ.

15/01/2026

Дэлхийн хаанаас ч certify үйлчилгээг ашиглан өөрийн диплом, сертификатыг үнэгүй татаж авах боломжтой боллоо. Та цаг хугацаа, байршлаас үл хамааран интернетэд холбогдсон л бол дипломын мэдээллээ хурдан, найдвартай шалгах, баталгаажуулах болон татаж авах боломжтой.

#диплом

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when TEO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share