Баатар Ганширэм

Баатар Ганширэм Өнөөдөр бол бэлэг �

🏆🔥 Хурдан хүлгийн шинж хэлбэр🔥🏆Хурдан хүлгийн сударт дурдсанаар хурдан морийг 49 шинж, 51 хэлбэр буюу нийт 360 шинжээр т...
01/10/2025

🏆🔥 Хурдан хүлгийн шинж хэлбэр🔥🏆

Хурдан хүлгийн сударт дурдсанаар хурдан морийг 49 шинж, 51 хэлбэр буюу нийт 360 шинжээр тодорхойлдог. Энэхүү сударт морьдыг дараах хэлбэрүүдээр шинждэг гэжээ.✅

🌕Гөрөөсөн, Барим, Тэхийн, Туулай, Мэлхий, Чонон, Хандгай, Тайган, Урант могой, Зараа, Харцага, Начин, Шонхор, Аргал угалз, Далуу бугын, Өвөөлжин болжмор, Гургуул, Элээ, Арслан, Хан бүргэд, Богширго, Хонин зэрэг хэлбэрүүд.

🎠Морины гадна шинж🎠

Хамрын нүх — Том байвал сайн.

Багалзуур — Гүрээний амсар мэт дээшээ ховилтой, хурцны багалзуур мэт байвал сайн.

Магнай — Дэлгэр, тэнэгэр байх.

Чих — Тас шувууны хутган өд мэт эсвэл мөөг мэт байвал сайн.

Хөмсөг — Хонхор, нүд нь хар улаан байх нь сайн.

> Хонины нүд мэт бол хатан, лам нарт өлзийтэй.
Харин оготнын нүд мэт бөлтгөр хар бол даага, шүдлэн насандаа сайн гэж үздэг.

🕹️Толгой, эрүү, хүзүүний шинж🕹️

Эрүү — Бөх хүний эрүү мэт зузаан мах ихтэй нь сайн, харин хэт өргөн бол хөлд муу.

Хүзүү — Нарийн бол сайн, тэгвэл аман хүзүүгээр өвгөрдөг.

🛢️Цээж, нуруу, биеийн бүтэц🛢️

Цээж — Арслангийн цээж мэт хүчирхэг бол сайн.

Сэрвээ — Хайнагийн сэрвээ мэт өндөр, шулуун байх.

Өвчүү — Бөх хүний хөх мах мэт зузаан бол сайн.

Зоо нуруу — Өмхий хүрэн мэт бага зэрэг бөгтгөр байвал сайн.

Сүвээ — Боос гүүний адил байвал сайн гэж үзнэ.

💎💫Гүйх шинж тэмдэг💫💎

Морь уралдааны өмнө дараах байдлаар авирлавал түрүүлэхийн тэмдэг хэмээн үздэг:

Уралдааны гурван хоногийн өмнө хэлээ шилбэлзүүлэн, хазаараа зажлах, хөлөө газар цавчих,
алсын уул ба барааг хараад чихээ хатгах нь гүйхийн бэлгэ.

Бүх үс нь гэдэргээ сөрвийгөөд өөд шатаж буй түймэр мэт болох нь түрүүлэн ирэхийн тэмдэг.

Хойд хоёр хөлний шөрмөс татсан мэт харагдвал түрүүлэхийн шинж.

🦷 ✴️Шүд, зан ааш, хөдөлгөөн✴️

Шүд нь алт мэт шарлах — сайн хүлэг.

Зан ааш — Хүн ба морийг хазах, хайрах;
унавал авах хайрах, зогсвол газар цавчих, тэмүүлэн дэвхрэх бол түрүүлэн гүйх шинж.

❇️ Хөл, туурай, сүүлний шинж❇️

Ташаа — Тас шувууны жигүүр мэт өргөн бол сайн.

Биеийн хэлбэр — Хойноос нь харахад бөхийж нисэх бүргэд мэт байвал сайн.

Гэдэс — Бумба мэт бөөрөнхий.

Хас мах — Дүүрэн, доогуур нь цар таваг багтам зайтай байх.

Дөрвөн хөл — Тэгш, шулуун; шилбэ бүдүүн байвал олон хөл хоёрт нийгэлтэй гэдэг.

Бэрэвхий — Нэгэн барим хөл сайн, урт нь муу.

Туурай — Хөмөрсөн тогоо мэт бол сайн; нимгэн бол муу; хайч мэт ирмэгтэй бол хурдтай гэдэг.

Сүүл — Сайн эрийн саадаг мэт; хялгас нь уран эмэгтэйн томсон шөрмөс адил бол сайн.

Борви — Мэргэн харваачийн эрхийн онч мэт;
хялгас гурван талтай, бүдүүн бол сайн.

Ясан сүүлний урт — Хурдалтанд сайн.

⭐️Ерөнхий дүгнэлт⭐️

Хоншоор урт бол уужим сэтгэлтэй, давилга багатай.
→ Хуягтай явахад тохиромжтой.

Цээж өндөр бол газрын урууд сайн,
цээж намхан бол газрын өөдөд сайн.

Цээж бөгс тэнцүү бол ууланд сайн.

Дөрвөн хөлийн шилбэ бүдүүн бол цочихгүй, уралдаанд тэсвэртэй сайн морь юм.

Хурдан хүлгийн шинжийг ийнхүү олон талаас нь шинжиж, гадаад хэлбэр, зан ааш, хөдөлгөөн, биеийн бүтэц, сүнслэг чанараар нь нягтлан үзэх нь Монгол түмний морь таних уламжлалт ухааны нэгэн илэрхийлэл билээ.👍🏻👍🏻👍🏻👍🏻👍🏻

Энэ нээрээ үнэн шүү.😊🙏Ухамсарт Энергийн төвшин чамаас доор хүн:- Чамайг сэжиглэнэ- Чамайг ажиглана- Чамайг үгүйсгэнэ- Ча...
27/08/2025

Энэ нээрээ үнэн шүү.😊🙏
Ухамсарт Энергийн төвшин чамаас доор хүн:
- Чамайг сэжиглэнэ
- Чамайг ажиглана
- Чамайг үгүйсгэнэ
- Чамайг шүүмжилнэ
- Чамд атаархана
- Чамайг дайрна

*Энергийн төвшин чамтай ижил хүн:
- Чамайг тооно
- Чамайг зөвшөөрнө
- Чамд хань болно
- Чамайг нандигнана

*Энергийн төвшин чамаас өндөр хүн:
- Чамайг ойлгоно
- Чамайг хамгаална
- Чамд туслана
- Чамайг бүтэмжтэй болгоно ерөөнө
- Чамд үнэн үг хэлнэ
- Шулуун зан гаргана
Тиймээс хэнтэй зам хэм нийлэх, хэнтэй хамт байх хэнд боломж олгох бол маш чухал юм шүү 🙏💕🙏👌❤️

Олон жилийн турш түүхий гахайн мах идсэний үр дүнд шимэгчээр халдварлаж. Түнхний хугарлаас үүдэн рентген зураг авахуулах...
10/05/2025

Олон жилийн турш түүхий гахайн мах идсэний үр дүнд шимэгчээр халдварлаж. Түнхний хугарлаас үүдэн рентген зураг авахуулахад санамсаргүй байдлаар илэрчээ.

Энэхүү туузан хорхой нь тус бүртээ уйланхай хэлбэрийн үүр үүсгэж зураг дээр цагаан будааны хэлбэртэй харагддаг байна. Шимэгчийн халдвар шууд эрүүл мэндэд нөлөөлөх нь бага ч турж эцэх, хэрвээ тархинд хүрвэл мэдрэлийн цистицеркоз үүсгэдэг бөгөөд энэ нь гэнэтийн таталт өгөх, амь насанд аюултай байдал үүсгэдэг.

Хэзээ ч битгий баталгаагүй түүхий мах ид. Махны гүний температурыг хэмж. Гүний температур нь 70 хэмээс дээш болсон мах л идээрэй 🤟 Copy

Бид өөрсдөө ч мэдэхгүй нэгнээ юу санасан 9 хүсэл нь биелэх болтугай гэж ерөөдөг.1. Хамгийн эхний хүсэл ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭ...
04/05/2025

Бид өөрсдөө ч мэдэхгүй нэгнээ юу санасан 9 хүсэл нь биелэх болтугай гэж ерөөдөг.

1. Хамгийн эхний хүсэл ЭРҮҮЛ ЭНХИЙН ХҮСЭЛ байдаг гэнэ.
Эхийн хэвлийд ураг бүрэлдэж эхлэхэд л энэ хүсэл эсэнд нь шингэдэг гэдэг. Эх "үр минь эрүүл төрөөсэй" гэж хүснэ. Ураг ч эд эсээрээ эрүүлийг хүсдэг гэдэг. Энэ хүсэл ураг болон бүрэлдэхээс эхлээд үхэх хүртэл үргэлжлэх хүсэл. Өвдөхгүй л бол эрүүл энхийн хүслийг ухамсарлахгуй байх нь олон. Харин өвчтэй хүн эрүүл болохын төлөө бүхнээ өгөхийг хүсэх тийм үнэтэй хүсэл.

2. ЭДИЙН ХҮСЭЛ. Эхийн хэвлийгээс төрөөд л эд эдлэх хэрэгцээтэй тулгарна.

Мөн л үхэн үхтэл үргэлжлэх хүсэл. Гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг, орох оронтой, унах унаатай байхыг хүсэх нь энэ хүсэл. Гэхдээ л өвчтэй бол орон байр, унах унаа, тансаг хоол, үнэтэй хувцас байгаад ч яалаа. Тэгэхээр эрүүл энхийн хүсэл дүүрч байж энэ хүсэл дүүрнэ. Үгүй бол эдтэй байгаад түүндээ ханаж баясах нь үгүй. Эрүүл энхийн хүсэл дээр эдийн хүсэл суурилна.

3. ТАНИН МЭДЭХҮЙН ХҮСЭЛ. Яагаад, яагаад гэж шулганан асуух тэр л үеэс танин мэдэхүйн хүсэл тархинд ассан байна.
Яагаад хоол идэх ёстой, яагаад дулаан хувцаслах ёстой, яагаад юм сурах ёстой юм, яавал эрүүл байх вэ, эдийг яаж бүтээх вэ гээд л өөрийн хүслээ өөрөө хангахад суралцана. Хорвоо ертөнц ямар юм, юу зөв, юу буруу гэж учир шалтгаанд суралцаж, ирээдүйдээ тэмүүлэх хүсэл эндээс эхтэй. Танин мэдэхүйд тэмүүлэхгүй, хүсэл үгүй бол ирээдүйн төсөөлөлгүй, төлөвлөгөөгүй, идэх уухаас хэтрэхгүй амьтан төдий л байна гэсэн үг. Эрүүл энхийн хүсэл, эдийн хүсэл дээр энэ хүсэл суурилна. Энэ 2 хүслээ хэнээс ч хамааралгүй дүүргэдэг болохын тулд танин мэдэх шаардлага тулгарна.
Энэ 3 хүсэл ХУВЬ ХҮНИЙ ХҮСЭЛ юм.
Арал дээр ганцаар орхигдсон ч энэ хүслээ хүн ганцаараа, өөрийн чадлаар гүйцэлдүүлж чадна. Өөрөө хүсэхгүй, хичээхгүй л бол бусад хумуус 1000 хүсээд тэр хүний өмнөөс нь өвдөхгүй байж, өлсөхгүй даарахгүй байж, эрдэм сурч барахгүй, чадахгүй, бутэхгүй. Тиймээс энэ бол ганц чиний л чадах асуудал гэдгийг нь сайтар ойлгох, ойлгуулах хэрэгтэй. Энэ хүслийг биелүүлэхийг өөр хүнээс нэхэх нь утгагүй зүйл, арчаагүйн шинж.
Эдгээр хүслээ дүүргэж дийлсэн хүнийг БИЕЭ ЗАССАН гэнэ.

4. ХАМТРАХЫН ХҮСЭЛ. Эхний 3 хүслээс улбаатай. Хамтарч хийж бүтээх, сурсан мэдсэнээ хуваалцах, чадахгүйгээ дэмнүүлэх, сэтгэл санаагаа хуваалцах анд нөхдийн хэрэгцээ үхэн үхтэл үргэлжилнэ.

Эхний 3 хүслээ дүүргээгүй хүнд энэ хүсэл биелэх нь юу л бол. Эдгээр хүслээ дүүргээгуй хүн үргэлж өвчин зовлон ярьж, бусдаас хоол унд нэхэж, тусламж хүсэж, дээрээс нь мэдэх чадах юм юу ч үгүй байх тул тэгсгээд л холддог нь үнэн. Дэм дэмэндээ гэж, бусдыг дэмнэх чадалтай байж байж л анд найзтай болно. Хүссэн хүсээгуй өөрт дутууг нөхөх, чадахгүйг дэмнэх хүнтэй л ойртож нөхөрлөдгөөс байнга л өөрөөс нь авч байдаг, огт өгдөггүй хүнтэй найзалдаггүй нь үнэн. Багаас нь хамтруулж сургадгаас өрсөлдүүлж сургадаггүй байсан нь энэ хүсэл дүүрэхийн эхлэл юм.

5. ХАНИЙН ХҮСЭЛ. Хамтрахын хүслээс урган гарна.
Олон сайхан найз нөхдөөсөө онцолж нэгтэй нь л амьдралыг хамтдаа туулах хүсэл юм. Хамтарч сураагүй хүн хань болж чадахгүй. Авахаасаа илүүг өгөх шаардлага ханийн хүслээ дүүргэхэд чухал. Аваа, өгөөг тэнцүүлж явдаг андын нөхөрлөлтэй адилгүй нь энэ. Нэг нь өгөөд л нөгөө нь аваад л байдаг бол айл болж чадахгүй, нэг нь давраад л нөгөө нь уучлаад л явдаг бол амьдрал утгагүй. Хоёр талаасаа адилхан өгч, үүндээ хариу нэхэхгүйгээр сэтгэл хангалуун байх нь гол нууц нь. Мэдээж өвчин тусч нэгнээ зовоох нь, идэх уухаа бэлдчих чадалгүй нь, эхнэр нөхөр, эжий аав байхад яахаа мэдэхгүй нь аз жаргалтай амьдралын саад болдог.

6. ҮРИЙН ХҮСЭЛ. Ханийн хүсэл биелж байж үрийн хүсэл биелнэ. Хань хүсээгуй хүн үр хүсэхгүй.
Сууя, гэрлэе гээгүй бол юу юугүй хүүхэдтэй болохоо болих хэрэгтэй. Тэгчихээд хөөрхий нялх үрийг "хүсээгүй хүүхэд" гэж цоллоод үрийн заяаг гомдоож, хүний тавиланг доройтуулах ямар хэрэг байна? Хэдий хүсээгүй ч эхийн сэтгэл зөөлөрдөг бол эрийн сэтгэл зөөлөрдөггүй. Учир нь тэр хүсээгүй. Үрийн хүсэл гэдэг нь зөвхөн хүн төрүүлэх төдий биш, үрээ хайрлаж халамжилж, сургаж хүмүүжүүлж, бусдад дэмтэй тустай, төрдөө хэмтэй түшигтэй хүнийг бий болгох хүсэл юм. Хүнээр хүн хийж чадсан хүн, хүүхдээ хүмүүжүүлж чадсан хүнд л дараа дараагийн хүсэл биелдэг. Араас уншимз.
Эдгээр 3 хүсэл нь ХАМТЫН ХҮСЭЛ юм. Ганц хүн хүсээд л бүтэхгүй, заавал хамтдаа хүсэх нэгэн байж байж л энэ хүсэл биелнэ. Нэг хүнтэй найзлахыг хүсэвч нөгөөх нь хүсэхгүй бол бүтэхгүй, нэг хүнийг хайрлавч нөгөөх нь хайрлахгүй бол бүтэхгүй, үртэй болохыг хүсэвч хань үгүй бол бүтэхгүй, тийм л хүсэл. Үрийн хүслийн тухайд нэг нь хүсээгүй ч хүүхэдтэй болоод байдаг ч хамтдаа өсгөж, хайрлаж энэрэхгүй байхаар үрийн хүсэл яаж дүүрэх билээ. Ээж ааваасаа хөтлөхийг хүссэн хичнээн үрийн хүсэл дүүрээгуй бол? Эндээс л гэр бүл бүрийн, хамт олон бүрийн, ний олны нийхэм хамтын сайн сайхан бий болдог. Эдгээр хүслээ дүүргэж барахгүй бол нийгэм даяараа асуудал, зовлонтой байх нь үнэн. Хэдий эрүүл саруул, өмсөх зүүхээр дутахгүй, эрдэм номд нэвтэрсэн ч анд нөхөдгүй, хань ижилгүй, үр хүүхэдгүй, өөрөөр хэлбэл санаа тавих хэн ч үгүй хувиа л хичээсэн хүмүүсээр дүүрэн бол нийгэм ямар байхыг төсөөлөөд үзнэ биз.
Өөрийн болоод өрөөл нэгний эдгээр 3 хүслийг дүүргэж дийлсэн хүнийг ГЭРЭЭ ЗАССАН гэнэ.

7. ЭЗЭН ЭРХИЙН ХҮСЭЛ. Юу чадна, түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх, юу бүтээсэн, түүндээ эзэн болох хүсэл.
Энэ биедээ эзэн болохыг хүснэ, суу гэсэн газар сууж, яв гэсэн газар явахыг үл хүснэ. Эд хөрөнгөдөө эзэн байхыг, сурсан мэдсэндээ эзэн байхыг, хийсэн бүтээсэндээ эзэн байхыг, амласан амлалтандаа, өргөсөн тангарагтаа, өрх гэртээ эзэн байхыг хүснэ. Эзэн эрхийн хүслийг дүүргэхэд ХАРИУЦЛАГА чухал. Энэ биеэ хариуцаж чадахгүй бол бусдын үгээр явахаас яахав. Эд хөрөнгөө хариуцаж чадахгүй бол бусдын идэш болохоос яахав. Сурсан мэдсэн, хийсэн бүтээснээ хариуцаж түгээж байж эзэн эрхээ эдлэхээс хаяж гээгээд явбал булаах хүн гарч ирнэ. Андын харилцаандаа хариуцлага үгүй бол найз минь гэж дуудах эрх үгүй. Амраг ханиа хариуцаж чадахгүй бол алдахаас яахав. Үр хүүхдээ хариуцаж чадахгүй бол эжий аав гэгдэх эрхгүй гэхчилэн. Хариуцаж чадаж байж эзэн эрхийн хүслээ дүүргэнэ. Эзэн байна гэдэг өмчлөхийн нэр биш, харин хариуцаж, хамгаалж, оршоож чадаж байж л эзэн гэгдэнэ. 6 хүслээ дүүргэж бараагүй, хариуцаж оршоогоогүй хэнд ч эзэн эрх олгогдохгүй нь үнэн. Хэн хүлээн зөвшөөрч, хэн үнэлэх билээ.

8. ЭНХ АМГАЛАНГИЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн хань, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон хэн ч бусдыг бас ийм л болоосой гэж хүсэх хүсэл.
Нийтээрээ биеэ засаад гэрээ засчихвал атаархал хорсол, хулгай дээрэм, аллага хүчирхийлэл гарахгүй ЭНХ АМГАЛАН ноёлно. Энх амгаланг хуссэн хүмүүс нь өөрийн нутгаас дайжиж өөр сайхан газар очлоо гэхэд эзэн эрхийн хүсэл дундарна. Гадны хүн гэж үргэлж сортлогдож үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх нь сэтгэлийн амар амгаланг үгүй болгоно. Тиймээс л эзэн эрхээ хүлээн зөвшөөрүүлсэн тэр л газартаа энх амгаланг цогцлоохыг хүснэ. Энх амгалан үгүй бол бүтээсэн бүхэн, өөрөө ч хормын төдийд үгүй болох магадлал өндөр. Дашрамд хэлэхэд, биеийн зовлонгүй амьдралыг амар амьдрал, сэтгэлийн зовлонгүй амьдралыг амгалан амьдрал гэдэг байж. Монголчууд биеийн амраас илүү сэтгэлийн амгаланг хүсдэг байсан гэдэг.

9. МӨНХ ОРШИХУЙН ХҮСЭЛ. Эрүүл саруул, чинээлэг хангалуун, эрдэмтэй мэдлэгтэй, олонтой түмэнтэй, сайн ханьтай, сайхан үртэй, энэ бүхэндээ эзэн болсон, энх амгалан амьдралыг үрээс үрд мөнх үргэлжлүүлэх хүсэл юм.
Энэ бол Монголчуудын ертөнцийг үзэх үзэл, үзэл санааны үндэс юм. Амьдрал мөнх орших боломжтой гэж үзэж, мөнх оршоохын тулд яах ёстойгоо томъёолсон нь Тэнгэр үзэл юм. Чингис хаан Чанчун бумбыг залаад мөнхийн амьдралын тухай асуусан гэдэг. Өнөөх нь "мөнх амьдрал гэж үгүй" гэж хариулахад их бэлэг сэлт өгөөд буцаасан гэдэг. Мөнх амьдрахыг хүссэн тэнэгдүү хааныг эрдэм ухаанаараа дийлсэн мэргэн бумбын тухай домог байх. Мохос миний таамгаар, "би үхээд л амьдрал дуусна" гэх утгат хариулт нь "дэргэдээ шадарлуулах хүн биш аж" гэж бодуулсан ч юм бил үү? Амьдралын мөн чанарыг олж чадсан бол дэргэдээ үлдээч л гэх байсан байх. Нэг бодьгалын үхэх төрөх нь амьдралын нэгхэн хэсэг, амьдралын жам болохоос амьдрал бүхлээрээ биш юм. Амьдрал яг цаг хугацаа шиг төгсгөлтэй эсэх нь үл мэдэгдэнэ. 1 цаг эхлээд 60 минут яваад дуусахад цаг зогсдоггүй шиг 1 хүн төрөөд 60 жил наслаад одоход амьдрал зогсолгүй үргэлжилдэг нь үнэн. Өөрийгөө бодвол амьдрал 1 л өдөр дуусна, харин бүхнийг бодвол амьдрал хэзээ дуусах нь үл мэдэгдэнэ. Эндээс хүссэн хүсээгүй амьдрал мөнхөд үргэлжилнэ, тэнд өөрсдийнх нь үр удам амьдарч байх тул мөнхөд түвшин сайхан байгаасаа гэж хүснэ.
Энэ 3 хүсэл төртэй байж биелэх ТӨРИЙН ХҮСЭЛ юм.
Иргэд нь эзэн эрхтэй, энх амгалан амьдралтай, энэ нь мөнхөд үргэлжлэх эсэх нь төрийн бодлогоос хамаарна. Төр үгүй бол энэ хүсэл биелэхгүй. Эзэн эрхийг төр л баталгаажуулдаг. Энэ миний байшин гээд нэг хүн ирэхэд "үгүй шүү, эзэн нь би шүү" гээд төрийн гэрчилсэн гэрчилгээг үзүүлсэн нь л эзэн нь болно. Оюуны өмчөө батлуулж, шинэ нээлтээ бүртгүүлж, эхнэр нөхрөө, үр хүүхдээ ч батлуулна, гэрчлүүлнэ. Эзэн эрхийг төр батлахад шударга ёс яригдана.
Энх амгаланг төр тогтоодог. Зөвийг тэтгэн түгээж, бурууг цаазлан хорьж байж энх амгалан тогтоно. Зөв бурууг төр тогтоосон цагт нийтийн зөрчил үгүй болдог. Төр түүнийг тогтоогоогүй цагт хүн бүрийн зөв буруу зөрчилдөж, энх амгалан үгүй болдог.
Төр өөрөө хүнийг бодвол мөнх орших чадамжтай тул мөнх оршихуйг төр л хариуцдаг. Тиймээс л хүн ард төрөө дээдлэн, төрөө мөнхөд оршоон байж сүүлийн 3 хүслийг дүүргэхийг эрмэлздэг.
Хүн бүрийн эдгээр 3 хүслийг хангаж чадсан хүнийг ТӨРӨӨ ЗАССАН гэж үзнэ.
Хамгийн эхний хүсэл төрөхөөс өмнө эхэлсэн бол хамгийн сүүлийн хүсэл үхсэний дараа ч үргэлжилнэ.

Эцэг өвгүд минь эдгээр хүслийн зүй тогтлыг таниж мэдэн, олж авснаа хойч үедээ үргэлж сануулах гэж цацлын 9 нүдээр билэгдэн, юу санасан 9 цагаан хүсэл нь дүүрэн байх болтухай гэж ерөөл өргөн үлдээжээ.

Энэ хүртэл уншсан бүх хүмүүст баярлалаа. Та бүхний ЮУ САНАСАН 9 ЦАГААН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛТУГАЙ 🙏🙏🙏

Аав хүний жинхэнэ нөлөөлөл зөвхөн хэлсэн сайхан үг, сургаал биш, харин өдөр тутамдаа үзүүлж буй үлгэр дууриал, зан үйл, ...
04/05/2025

Аав хүний жинхэнэ нөлөөлөл зөвхөн хэлсэн сайхан үг, сургаал биш, харин өдөр тутамдаа үзүүлж буй үлгэр дууриал, зан үйл, амьдралынх нь бодит байдал дээр гардаг.🥰

Өөрөөр хэлбэл:

Аав хүн хүүхдэдээ зөв амьдрах тухай мянган сайхан үг хэлж болно. Гэхдээ тэр үгсийг дагуулах хүч нь өөрийнх нь амьдрал дээр хэрэгжүүлж буй үйлдэл, зан чанар дээрээс л үнэхээр харагддаг.

Хүүхэд аавынхаа юу ярьсныг биш, харин юу хийж байгаа, ямар хүн болохыг өдөр бүр харж өсдөг. Тиймээс үнэнч зан, шударга байдал, хөдөлмөрч чанар зэрэг нь шууд аавын амьдралын хэв маягаас хүүхдэд уламжлагддаг.

Үйлдэл нь үгнээс хүчтэй. Хүүхэд аавыгаа хараад "ийм хүн болох юмсан" гэж хүсдэг нь хамгийн гүн гүнзгий нөлөө байдаг.

26/04/2025

Гэртээ байнга тариурын зүү байлга. Энэ нь цус харвалтын үед аврах үнэхээр гайхалтай, уламжлалт бус арга юм. Үүнийг дуустал уншаад , дараа нь цааш нь бусдад дамжуулаарай. Үүнийг мэдэж авснаар хэзээ нэгэн цагт та хэн нэгэнд туслах өдөр ирэх ч юм билүү. Хэн нэгний амьдрал танаас шалтгаалахыг үгүй гэхгүй.

Би анхны тусламж үзүүлэх энэ аргыг өмнө нь мэддэггүй байсан маань тун харамсалтай. Цус харвах үед тархины судаснууд аажмаар тэсэрнэ. Цус харвалт болсон тохиолдолд, тайван байх хэрэгтэй. Хохирогч хаана ч байсан хамаагүй , түүнийг хөдөлгөж болохгүй. Яагаад гэвэл хөдөлгөх л юм бол судасны тэсрэлт болно. Түүнийг дахин унахааргүй тохитой суулгаад дараа нь цусыг нь ханах хэрэгтэй.. Хэрэв гэрт тань тариур байвал зүүгээр нь, байхгүй бол оёдлын зүү , эсвэл тээглүүр зүү ч хэрэглэж болно.

Ажиллах дараалал:
1. Зүүгээ гал дээр барьж ариутгана
2. Ямар нэг тусгай цэгүүд хайхгүй, хурууны хумснаас мм зайтай хатгана
3. Цус гартал нь хатгана
4. Цус шүүрч эхлэхгүй бол цоолсон хурууг өөрийн хуруунуудаар шахаж цус гаргана.
5. Бүх 10 хуруунаас цус гарсны дараа хүнээ ухаан ортол хүлээх хэрэгтэй.
6. Хэрвээ хохирогчийн ам мурийсан байвал чихийг нь улайтал нь татаарай
7. Дараа нь чихний дэлбээ бүрээс хоёр дусал цус гарахаар хоёр удаа зүүгээрээ хатгах.

Хэдэн минутын дараа сэргэх ёстой. Хохирогчид ямар нэгэн хэвийн бус шинж тэмдэг илэрсэн бол түүнийг хэвийн байдалд ортол хүлээгээд дараа нь эмнэлэгт хүргэнэ. Хэрвээ эхлээд яарч түргэн тусламжаар эмнэлэг рүү хүргэх юм бол замдаа машинд сэгсрэгдэн тархины судасны тэсрэлт болж бүр хүндрэх болно. Тэр алхаж явж чадаж байвал аврагдлаа гэсэн үг юм.

Хүний амь аврахын тулд цус ханах энэ аргыг амьдралд турших боломж надад таарсан учраас 100 % үр дүнтэй гэдгийг батлан хэлэх байна......онд ангидаа байж байтал өөр нэг багш сандран гүйж ирээд: хурдлаарай, манай удирдагч тархинд нь цус харвачихлаа!" гэж хэллээ. Би тэр даруй гурван давхар луу гүйлээ. Манай удирдагч ноён .... харахад царай нь цайж, үг яриа нь ойлгомжгүй бас ам нь муруйсан - харвалтын бүх шинж тэмдэг илэрсэн байлаа. Би тэр даруй нэгийг нь тариур авахуулахаар эмийн сан руу гүйлгэж, дараа нь ноён .... бүх 10 хурууг хатгалаа. Хэдэн минутын дараа бүх 10 хуруунаас вандуйн үр шиг дусал цус гарсны дараа ноён .... царайны өнгө засарч нүд нь тогтож ирэв. Гэвч ам нь мурий хэвээр байлаа. Тиймээс би цусаар дүүргэхийн тулд түүний чихийг зулгаав. Чих нь улаан болонгуут би хоёр чихний омгийг цоолж хоёр хоёр дусал цус гаргав. Аль аль чихнээс тус бүр хоёр дусал цус гарсны дараа гайхамшигт явдал болж, 3-5 минутын дотор амны хэлбэр эргэн хэвдээ орж, яриа нь оновчтой болсон юм. Бид түүнийг хэсэг амрааж, аяга халуун цай уулгаад шатаар буулган эмнэлэг рүү явууллаа. Тэр тэнд нэг л шөнө хэвтээд, маргааш өдөр нь эмнэлгээс гарсан. Бүх зүйл амжилттай болж дараа нь ямар ч хүндрэл гарсангүй!

Харвалт өгсөн өвчтөнүүд ихэвчлэн эмнэлэг орох замд тархины хялгасан судасны задаргаа болж дахин хэзээ ч эдгэрдэггүй. Тиймээс цус харвалт нас баралтын хоёр дахь гол шалтгаан болж байна. Аз таарч амьд үлдэгсэд насан турш хэвтэрт байх болдог. Ийм аймшигтай зүйл хэний ч амьдралд тохиолдох ёсгүй. Бид бүгд энэ цус ханах аргыг мэдэж, нэн даруй тусалж чадвал өвчтөн богино хугацаанд 100% эргэн хэвийн болох болно.

МөнхийнЗУЛ

Аймар таардын бэ 😱😱😱Гайхалтай зүгээр л уншаад үз дээ 🤗🤗🤗1-р сарын 1-9 ~ Нохой1-р сарын 10-24 ~ Хулгана1-р сарын 25-31 ~ ...
24/11/2024

Аймар таардын бэ 😱😱😱Гайхалтай зүгээр л уншаад үз дээ 🤗🤗🤗
1-р сарын 1-9 ~ Нохой
1-р сарын 10-24 ~ Хулгана
1-р сарын 25-31 ~ Арслан
2-р сарын 1-5 ~ Муур
2-р сарын 6-14 ~ Тагтаа
2-р сарын 15-21 ~ Яст мэлхий
2-р сарын 22-28 ~ Ирвэс
3-р сарын 1-12 ~ Сармагчин
3-р сарын 13-15 ~ Арслан
3-р сарын 16-23 ~ Хулгана
3-р сарын 24-31 ~ Муур
4-р сарын 1-3 ~ Нохой
4-р сарын 4-14 ~ Ирвэс
4-р сарын 15-26 ~ Хулгана
4-р сарын 27-30 ~ Яст мэлхий
5-р сарын 1-13 ~ Сармагчин
5-р сарын 14-21 ~ Тагтаа
5-р сарын 22-31 ~ Арслан
6-р сарын 1-3 ~ Хулгана
6-р сарын 4-14 ~ Яст мэлхий
6-р сарын 15-20 ~ Нохой
6-р сарын 21-24 ~ Сармагчин
6-р сарын 25-30 ~ Муур
7-р сарын 1-9 ~ Хулгана
7-р сарын 10-15 ~ Нохой
7-р сарын 16-26 ~ Тагтаа
7-р сарын 27-31 ~ Муур
8-р сарын 1-15 ~ Сармагчин
8-р сарын 16-25 ~ Хулгана
8-р сарын 26-31 ~ Яст мэлхий
9-р сарын 1-14 ~ Тагтаа
9-р сарын 15-27 ~ Муур
9-р сарын 28-30 ~ Нохой
10-р сарын 1-15 ~ Сармагчин
10-р сарын 16-27 ~ Яст мэлхий
10-р сарын 28-31 ~ Ирвэс
11-р сарын 1-16 ~ Арслан
11-р сарын 17-30 ~ Муур
12-р сарын 1-16 ~ Нохой
12-р сарын 17-25 ~ Сармагчин
12-р сарын 26-31~ Тагтаа

Хэрэв Нохой гэж таарч байвал: Та маш шударга, зөөлөн хүн юм. Таны шударга байдалд хэн ч эргэлзэх ёсгүй юм байна. Ажил албандаа анхаарлаа хандуулаад ирэхээрээ та нэлээн чин үнэнч, шударга байдал гаргахыг эрмэлздэг юм байна. Та бол маш энгийн хүн. Та хэрүүл маргаан, зодоон цохионоос хол байдаг, даруу төлөв, бусдыг номхотгож чаддаг хүн юм. Ийм учир найзууд тань танд маш сайн ханддаг нь маргаангүй. Хувцас сонголтондоо мэдрэмжтэй ханддаг. Таны хувцасны шүүгээ сүүлийн үеийн загварлаг хувцаснуудаар шинэчлэгдээгүй бол та хямардаг юм байна. Та алдартай, бас таныг ойлгоход хялбар. Танд цөөн хэдэн таныг ойлгож чаддаг, маш хүнлэг найзууд байдаг юм байна. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 4 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Хулгана гэж таарч байвал: Та сахилгагүйтэж, дүрсгүйтэх дуртай хүн байна. Нүдэнд чинь тодрох дэггүй харц таныг бусдад маш эгдүүтэй, анхаарал татам харагдуулдаг байна. Тантай байхад хэзээ ч уйдахааргүй. Бусад хүмүүс таны хийх гэж буй зүйлд оролцож, тантай хамт байж эсвэл таныг өөрсөддөө урьж дуудах дуртай байдагт нь гайхах зүйлгүй. Гэхдээ та их эмзэг хүн учир хүний хэлснийг хүндээр хүлээж авдаг талтай. Бусад хүмүүс тантай харьцахдаа хэлэх үгээ бодож байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрэв хэн нэгэн таныг үгээр идэх, муу үг хаях эсвэл хуурах гэж оролдвол таны уур хилэнг хүртэх юм. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 3 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Арслан гэж таарч байвал: Та бол энх тайван, амар амгаланд дуртай хүн юм байна. Хэн нэгэнтэй муудалцах, гар зөрүүлэх үе гарвал та аль болох зайлсхийдэг. Их хөдөлгөөнтэй хүн, нэг газраа удаан хугацаагаар байх дургүй. Бусад хүмүүст нөлөөтэй, ойлгоход хялбар хүн юм байна. Төрөлхийн удирдагч зан тань таныг бусад хүмүүсээс ажлын сайн үр дүн гаргаж авахад нөлөөлдөг байна. Бусадтай харьцах харьцаа тань бусдад таалагддаг, үнэлэгддэг. Бусдаар хүндлүүлж, хайрлуулах, бусдад таалагдах дуртай бөгөөд хэн нэгэн танд бага зэргийн урам өгөхөд л та маш баясч догдолдог. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 5 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Муур гэж таарч байвал: Маш хайр хүргэм, эгдүүтэй, хөөрхөн, зарим үед ичимхий бөгөөд маш хурц ухаантай. Ихэнхи үед та чимээгүй байдлыг илүүд үздэг. Та маш олон төрлийн сонирхол, хоббитой бөгөөд тэднийгээ цаашид судалж, ихийг таньж мэдэхийг эрмэлздэг. Энгийн үед та маш дажгүй харагддаг боловч, шаардлагатай үед тэсрэх гэж буй галт уулыг ч санагдуулам зан гаргах нь олонтаа. Та маш загварлаг, бусад хүмүүс ч таныг загварлаг гэж хардаг. Ерөнхийдөө та маш нээлттэй, өөрөөрөө хүн боловч танихгүй хүмүүстэй тийм ч их юм ярьдаггүй. Тантай хамт байхдаа хүмүүс их тайван байдаг. Найзуудаа сонгохдоо та нэлээн шалгуур тавьдаг юм байна. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 2 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Яст мэлхий гэж таарч байвал: Та маш их зүрх сэтгэлтэй, бараг л төгс гэмээр хүн юм. Таны сайхан сэтгэл олон хүмүүсийн дунд байхад тань ч үргэлж мэдрэгддэг. Мөн амар амгалан байдалд их дуртай. Танд муу муухай зүйл хийсэн ч байсан, та төдийлэн өшөө авах, муу санахыг эрмэлздэггүй. Энэ байдалдаа ч та их дуртай. Хэн нэгнийг далдуур муулах дургүй. Хүмүүстэй харьцах харьцаа чинь бүгдэд таалагддаг. Та хүмүүсд хайр, энхрийлэл, сэтгэлийг түгээсээр л байдаг боловч хариу нэхэж хардаггүй юм байна. Та бол маш өглөгч хүн. Бүх зүйлийг маш гэгээлгээр хардаг байдлаараа та их өөдрөг хүн юм. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 10 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Тагтаа гэж таарч байвал: Та бол ХЯЛБАР БОЛОВЧ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛын бэлэг тэмдэг юм. Таны хүрээлэл сайхан ч байсан муухай ч байсан, танд энэ огтхон ч нөлөөлөлгүйгээр хаа явсан газраа баяр баясал бэлэглэж явдаг юм байна. Та найзууд дундаа ахлагч, лидер нь бөгөөд хэн нэгнийг хэрэгтэй үед нь аргадаж тайвшруулахдаа гарамгай. Та хуурамч байдал, хууран мэхлэлтийг жигшиж, энэ зүйлээс хол байхыг эрмэлздэг. Иймэрхүү зүйлс хэзээ ч тантай тааралддаггүй, тааралдсан ч та хол байдаг юм байна. Та ажил албандаа маш цэгцтэй, зохион байгуулалт сайтай ханддаг. Ямар нэг эмх цэгцгүй байдлыг та хэзээ ч гаргадаггүй. Хайр дурлалд умбахдаа хялбар байдагт энэ төрлийн хүмүүс анхаарах хэрэгтэй. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 8 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Ирвэс гэж таарч байвал: Та бол нууцлаг нэгэн. Та ямар ч хэцүү үед өөрийгөө хялбархаан гэгч нь аваад гарч, ямар ч хүнд асуудлыг хялбар шийддэг хүн юм. Заримдаа та хэцүү, төвөгтэй зан гаргаж, өөрийн хүрээллийнхэнтэйгээ хов жив ярих дуртай. Хэтэрхий ёсорхог, дэг жаягтай хүн юм байна. Бүх нөхцөл байдал, бүх зүйлсийг заримдаа боломжгүй гэдгийг нь мэдсэн хэрнээ л хүссэнээрээ байлгах дуртай. Үүнийхээ үр дүнд зарим нэг хүмүүсээс зайгаа барих тохиолдол ч бий. Гэсэн хэдий ч хэн нэгэн үнэхээр танаар дутаж буй үед та тэдэнд сэтгэлээсээ тусалж чаддаг нэгэн. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 12 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Сармагчин гэж таарч байвал: Маш тэвчээргүй, бухимдуу хүн юм. Ямар нэгэн зүйлийг аль болох бушуухан л дуусгачих гээд байдаг талтай. Гэвч дотроо та маш энгийн боловч олны анхаарлын төвд байх дуртай нэгэн юм байна. Энэ талаараа та бусдаас маш онцгой харагдаж чаддаг байна. Өөрийгөө ямар ч хамаагүй аргаар аюулгүй, эрүүл байлгаж чаддаг хүн юм. Ямар нэг тааламжгүй хов жив, асуудалд таны нэр оролцсон явж байх юм бол та цочролд орж ихээр хямардаг юм байна. Ийм учир та ямар нэгэн зүйл эхлүүлснээсээ авахуулаад л маш анхааралтай байдаг юм байна. Хэрэв ямар нэг таагүй зүйл совингоороо мэдрэх үед таны зургаа дахь мэдрэхүй тань таныг аюул осол, таагүй бүгдээс хамгаалдаг байна. Мөнгөнд дуртай зандаа анхаарах хэрэгтэй шүү!!! Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 7 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

...Одоо ид яригдаад байгаа Нарансэвстэйн боомтын асуудлаар өөрийгөө “Алтайн эзэн” гэж танилцуулсан онгод:“...Амсуур төди...
16/11/2024

...Одоо ид яригдаад байгаа Нарансэвстэйн боомтын асуудлаар өөрийгөө “Алтайн эзэн” гэж танилцуулсан онгод:
“...Амсуур төдий хүртэхэд арван түмэн үеийг элбэг тэжээх
Амсар дүүрэн эрдэнэсийг асгаж үрж галзуурлаа, тэд нар
Адаг сүүлдээ шунал нь хэтрээд Алтайг минь ухна гэнэ үү
Амнаас амаар дамжиж ирсэн алтан захиасыг зөрчинө гэнэ үү
Хаад дээдсийн сүнс шингэсэн Хан Алтайгаар оролдоно гэнэ үү
Хамаг Монголын сүлд нь болсон Харуул Алтайг сэглэнэ гэнэ үү
Хээтэй говийн минь хээлийг ховхолж хэрмэл тэнэмэлд зарна гэнэ үү
Хишигтэй ходоодны мухрыг тайрч хийтэй сэтгэлтэнд өгнө гэнэ үү
Өрөнд бариад өөдлөх үү та нар, өрөөлд өгөөд өгсөх үү та нар
Эрээн цаас шидэлцэнэ гэнэ үү, элч хэлч илгээнэ гэнэ үү
Эрлэг тамыг сэрээнэ гэнэ үү, эрээн дотроо гаргана гэнэ үү
Аргаар чаргаар авна гэнэ үү, амьтан хүнээр гүйлдэнэ гэнэ үү
Залбираад гуйсан ламын чинь заяач тэнгэр нь хаяна,
Залаад ирсэн бөөгийн чинь удмын тэнгэр нь хаяна
Орхимжтой ламыг чинь судартай нь хийсгэнэ,
Оргойтой бөөг чинь хэцтэй нь хэмхчинэ.
Төрийн нэр барилаа гээд ялаас та нар мултрахгүй
Түмнээс дээр гарлаа гээд ямбаны суудал чинь ивээхгүй
Хов зөөсөн халтар гөлөг хорин үеэрээ хараагдана
Хоршиж нийлсэн золбин нохсын хойчис үрс зовно
Чиглүүлж залсан чивэлтэн чимээгүй далд үлдэж чадахгүй
Зүглүүлж хумьсан зусарч нохос зүгээр гэмгүй хоцорч барахгүй
Амийг минь тасална гэвэл, алт эрдэнэсийг минь ухна гэвэл
Өрцийг минь зүснэ гэвэл, өргөн биеийг минь сэглэнэ гэвэл
Буруутай бүхэн нэхэлд орж бутарсан шороо болцгоооно
Үлдэх үртэс үгүй болцгоооно, үнэрлэх мөр үгүй болцгооно
Мэлтийх баялаггүй хувхайрч, мэндийн үггүй гөлөрч
Хойчийн буянаа гүвсэн хоосон монголчууд болгох гээ юу, тэд?
Мөнх Тэнгэрээс зарлигтай алтан босгоо сэтэлбэл
Мөшгөж гэсгээх хүч байдгийг харуулна, тэд нарт.
Тэнгэрийн гэсгээлд орох эсэхээ тэнсэцгээ гэж дуулга
Тийрэнд хөтлүүлсэн санаагаа орхицгоо гэж сонордуул
Үгийг минь дутуу дамжуулбал үйлийг нь чи үүрэлцээрэй
Хэлснээс минь гээж дамжуулбал хэрхэхийг өөрөө мэдээрэй
Их Алтай амьтайг, элсэн говь эзэнтэйг мэдрүүлнэ
Хан Алтай амьтайг, халуун говь эзэнтэйг харуулна
Үнэнийг худал болгогсод үртэс болдгийг үзүүлнэ
Үйл нь буруугаар эргэгсэд үнс болдгийг харуулна
Хэлээгүй биш хэллээв шүү, хээлэх эсэхээ өөрсдөө мэдтүгэй! (2022.05.27) гэж хэлж байжээ.
Урианхан Б.ГАЛААРИД. 2024.11.14.

14/11/2024

Хормойн явдал үрд
Хэрүүлийн бузар галд
Үхээрийн бузар зүүдэнд
Лусын хорлол арьсанд
Архины дэв агсанд
Гал бузарлаваас нүдэнд
Ус бузарлаваас лусад
Сэтгэл бузартваас хийморьд
Сүлд тэнэвээс мунхаг
Сүнс зайлбаас үхэлд
Заяа хазааваас үйлсгүй
Хар хэл ажил саатуулна
Цагаан хэл бие иднэ
Эцгээ гомдоовол хоосорно
Эхээ гомдоовол өвчилнө
Үрээ орхивол нас ахардана
Хүний эр булавал долоон жилийн зовлон
Үрийн нэхэлтэй эм насан туршийн зовлон
Цагаан сүүний гомдол үүрсэн эрийн зам төөрнө
Буянаа барвал хоосорч
Харамчаас өрөнд харалганаас зовлонд
Эм хуний нулимс нэхэл хатуутай
Эр хуний зүхэл үрд халгаатай
Эцгийн тэнэгт хүүгийн үйлс дордож
Эхийн тэнэгт охин үрийн заяа хазайна
Удмын хазгай үр үндэст
Залуугийн нүгэл өтөл цагт
Буртагтай хувцаснаас өвчин салахгүй
Буруу газар хоновол бузар салахгүй
Харамсаж өгсөн зүйл хэрэглэвэл гарзын үүд нээгдэнэ
Хайрласан сэтгэлрүү нь нулимвал хүний сайн холдож одно.

Улсын эмнэлгүүд ийм болжээ
11/11/2024

Улсын эмнэлгүүд ийм болжээ

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Баатар Ганширэм posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share