02/09/2026
🔐 ЗӨВЛӨГӨӨ | Цахим аккаунтаа хэрхэн илүү найдвартай хамгаалах вэ?
Бид өдөр бүр и-мэйл, сошиал сүлжээ, банкны аппликэйшн болон олон төрлийн онлайн үйлчилгээнд нэвтрэхдээ нууц үг ашигладаг. Гэвч нэг нууц үгийг олон бүртгэлд давтан ашиглах, хэт энгийн нууц үг сонгох нь таны хувийн мэдээлэл болон цахим бүртгэлийг эрсдэлд оруулж болзошгүй.
Таны нууц үг цахим орчны хамгаалалтын хамгийн эхний алхам байдаг.
✅ Урт, таахад хэцүү нууц үг ашиглах
✅ Нууц үгээ password manager-д хадгалах
✅ И-мэйл, банк, сошиал бүртгэлдээ MFA эсвэл Passkey идэвхжүүлэх
✅ Нууц үг болон баталгаажуулах кодоо бусдад өгөхгүй байх
⚠️ Хэрэв таны ашигладаг нэг үйлчилгээний мэдээлэл алдагдвал ижил нууц үг ашигласан бусад бүртгэлүүд ч эрсдэлд орох боломжтой.
Жижиг мэт санагдах эдгээр дадал таны хувийн мэдээлэл, цахим бүртгэлийг халдлагаас хамгаалахад чухал үүрэгтэй.
Мэдээллийн аюулгүй байдлаа өдөр тутмын зөв дадлаас эхлүүлээрэй. 🔒
📞 +976 7575-0700
📧 [email protected]
🌐 www.ict-mall.mn | www.vertexmon.com
📍 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, Самбуугийн гудамж, MN Tower, 17 давхар
#ЦахимАюулгүйБайдал