Дуудлагын цахилгаанчин / Duudlagiin tsahilgaanchin

Дуудлагын цахилгаанчин / Duudlagiin tsahilgaanchin Electronic

24/08/2024
02/08/2021

gazarduulgiin eserguutsel hemjij bna. 94400730

07/06/2021

Цахилгаан, цахилгаан тоног төхөөрөмжтэй эсвэл түүнтэй ойрхон ажиллахдаа урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тогтмол авч хэрэгжүүлэн өөрт, ажилчдадаа болон эр...

Хамгийн найдвартай, хамгийн баталгаатай, хамгийн хариуцлагатайгаар танай гэр, албан байгууллагын тань цахилгаан хангамжи...
01/06/2021

Хамгийн найдвартай, хамгийн баталгаатай, хамгийн хариуцлагатайгаар танай гэр, албан байгууллагын тань цахилгаан хангамжид бид ажиллах болно. Хөтөл цэцэг ХХК 📞94400730

 #ГАЗАРДУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТАНЫ АМЬ НАСЫГ ХАМГААЛНАЦахилгаан тоноглолын их бие, хийцийн металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгү...
18/06/2020

#ГАЗАРДУУЛАХ БАЙГУУЛАМЖ ТАНЫ АМЬ НАСЫГ ХАМГААЛНА
Цахилгаан тоноглолын их бие, хийцийн металл хэсгүүд хэвийн үед хүчдэлгүй байдаг боловч хэвийн бус горим үүсэх, алдаатай холболт, бороо, ус, чийг, цахилгаан тоног төхөөрөмжийн цахилгаан тусгаарлагч (хөндийрүүлэг) муудсанаас болж хүчдэлтэй болох тохиолдол цөөнгүй байдаг. Энэ үед хүмүүс цахилгаан тоноглолын их бие, металл хийцүүдэд хүрвэл цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюултай. Иймд цахилгаан гүйдлийн үйлчлэлээс хүн, амьтныг хамгаалахын тулд тоноглолын их бие, металл хэсгийг газартай холбосон цахилгаан хэлхээ буюу газардуулах байгууламжийг заавал хийх шаардлагатай байдаг. Энэ шаардлага нь бүх аж ахуйн нэгж байгууллагуудад болон дэлгүүр, цайны газар, баар ресторан, ТҮЦ, цэцэрлэг, сургууль, орон сууцны байрнаас цахилгаан тэжээлтэй үйлчилгээний газар, амины орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай объект, авто угаалгын газар, автомашины засвар, гагнуурын газар, угаалга хими цэвэрлэгээний газар, модны зах, төмрийн үйлдвэр, угсралт хийгдэж буй барилга, барилгын суурин кран, нефьтийн агуулах, шатахуун түгээх станцуудад бүгдэд нь хамаарна.

Энгийнээр тайлбарлавал 36Вольт болон түүнээс дээш бүх хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмжийг газардуулах ёстой бөгөөд энэ нь таны амь нас, эд хөрөнгө, барилга байгууламжийг хэт хүчдэлээс хамгаалах, цахилгаан хэрэгслүүдийн найдвартай хэвийн ажиллагааг хангах, аянгын хор уршгийг дээд зэргийн хэмжээгээр багасгах зориулалттай байгууламж юм гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Газардуулах байгууламжийн эсэргүүцэл нь хүний биеийн эсэргүүцлээс олон дахин бага байдаг бөгөөд аливаа цахилгаан гүйдэл нь хамгийн бага эсэргүүцэлтэй гүйдэл дамжуулагчаар гүйдэг учраас хүний биеэр биш газардуулгын эсэргүүцлийг дайрч гүйнэ гэсэн үг. Цахилгаан тоноглолын ашиглалтын үед газардуулах байгууламжийн эсэргүүцлийн хэмжээ ихсэх, хэлхээ тасрах зэрэг гэмтлүүд гарч болно. Жишээ нь: халуун ус, уур дамжуулах хоолой байрлуулсан газрын ойролцоох хөрс хатаж хуурайшсанаас, их хэмжээний гүйдэл дамжсанаас газардуулгын элементүүд халж холбоос (гагнаас) суларснаас, электродууд болон холбогч утас зэвэрснээс, газар шорооны ажлын үед газардуулах байгууламжийн холбоос, металл хийцүүдийг салгаснаас гэх мэт шалтгаанаар газардуулгын эсэргүүцэл эрс нэмэгддэг. Эдгээр тохиолдлуудад газардуулгын хамгаалах үйлчилгээ нь багассаар улмаар үгүй болдог тул хүн, амьтан цахилгаан гүйдлийн үйлчлэлд өртөх аюултай байдал бий болно. Цахилгаан гүйдлийн үйлчлэлийн улмаас үүсэх гэмтэл нь гүйдлийн хэмжээ, төрөл, гүйдэл үргэлжлэх хугацаа, гүйдэл дамжих зам, хүний биеийн цахилгаан эсэргүүцлээс хамаарна. Хүний биед биохими, биофизикийн нийлмэл процесс явагдаж байдаг тул шууд цахилгаан дамжуулагч болдог гэдгийг мартаж болохгүй.

Дуудлагын цахилгаанчин 24 цагийн дууллагаар үйлчилгээ үзүүлнэ. 94400730
17/06/2020

Дуудлагын цахилгаанчин 24 цагийн дууллагаар үйлчилгээ үзүүлнэ. 94400730

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дуудлагын цахилгаанчин / Duudlagiin tsahilgaanchin posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share