30/07/2026
📡 Холбоочдын баярын мэнд хүргэе!
Эх орныхоо өнцөг булан бүрийг мэдээлэл, харилцаа холбоогоор холбон, хөгжил дэвшлийн гүүр болж ирсэн үе үеийн холбоочид, харилцаа холбооны салбарын нийт ажилтан, албан хаагч, ахмад буурлууд та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 105 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Та бүхний мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэл, үнэтэй хөдөлмөрийн үрээр улс орны хөгжил дэвшил, иргэдийн мэдээлэл солилцоо, дижитал шилжилтийн үндэс бат бөх тавигдсаар байна.
Цаашдын ажил үйлс нь өөдрөг бүтэмжээр дүүрэн байж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Холбоо бат, хөгжил мөнх байг!