01/08/2024
Эмнэлгийн байгууллагагууд маань үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах хамгийн шилдэг арга болох гарын бугуйвчийг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүлэн ажиллаж байна.
Уг гарын бугуйвч нь эмч, сувилагч үйлчилгээ үзүүлэхэд тухайн өвчтөн мөн эсэх, хэдэн настай, аль тасаг, ямар оноштой, эмийн харшилтай эсэхийг тодорхойлох юм.
Ингэснээр үйлчилгээний аюулгүй байдал, эмнэлгийн алдаа зөрчил гаргахаас сэргийлэх хэрэглэгчээ хамгаалсан тогтолцоог бүрдүүлэх юм.