20/06/2026
🫶🏻
БИЕИЙН ЖИНГЭЭ ЗӨВ ХАСАХ 10 ЗАРЧИМ
1. Бүх төрлийн амттанаас татгалзах /Чихэр, сахар, чихэрлэг ундаа,�чихэрлэг сүүн ундаа/
2. Өөх тос, ялангуяа ханасан тосноос татгалзах. Тосонд шарсан, хайрсан,�тослог ихтэй хоол хүнс хэрэглэхгүй байх. /Өөхтэй мах, хиам, гахайн өөх,�өөх ихтэй загас, тарган тахианы мах, тосонд нөөшилсон мах, загас, тослог ихтэй сүү, тараг, бяслаг - тосны агууламж 2,0% - аас их, цөцгий,�цөцгийн тос, ургамлын тос, шар ба цагаан тос, хайлмаг/
3. Хоол, хүнсийг тогтмол цагаар, чанд хуваарилан хэрэглэх. Ердийн үед�хоногт 3-4 удаа хооллодог бол жин хасахын тулд 5-6 удаа хооллоно.
4. Жимс, ногоог хоногт 200 граммаас багагүй хэмжээгээр хэрэглэнэ!�Гэхдээ чихирлэг ихтэй жимсийг бага хэрэглэ: усан үзэм, гадил,�хасарваань гэх мэт/
5. Бүхэл үрийн гурил, эсвэл I зэргийн гурил хэрэглэнэ. Цагаан будааг�хэрэглэхээс зайлсхийж, хөц будаа, гурвалжин будаа, хар будаа хэрэглэх,
6. Өлсөж болохгүй. Хэт их өлссөний улмаас хооллох үедээ өмнө идэх�хэмжээнээс хэтрүүлэн иддэг.
7. Хоолоо идэхдээ яаралгүй, сайтар зажилж, удаан хооллоно.
8. Хангалттай хэмжээний шингэн хэрэглэнэ. Хоногт 1.5 - 2.0 литр�(хийжүүлсэн, чихэрлэг ундаа хэрэглэхгүй).
9. Архи, согтууруулах ундаанаас татгалзах /Архи, согтууруулах ундаанд�агуулагдах 1 г этилийн спирт задрахад 7.1 ккал илчлэг ялгарна. Архи 40% - 100 мл уухад 284 ккал иллэг, Шар айраг 5% - 500 мл - 177,5 ккал илчлэг, Дарс 12% - 100 мл - 85.2 ккал илчлэг ялгарна./
10. Оройн 19:00 цагаас хойш нүүрс ус өндөртэй хоол, хүнс хэрэглэхгүй байх.