10/09/2026
Apple 2026.09.09-нд шинэ iPhone-уудаа танилцууллаа. Энэ удаагийн арга хэмжээ нилээд том өөрчлөлттэй болсон буюу iPhone-ийн анхны эвхэгддэг загвар гарав. Шинэ A20 Pro чип нь 6 цөмт CPU болон 7 цөмт GPU-тэй. GPU-ийн хурд өмнөх үеэс 40 хувь хүртэл хурдан болсон. Дараагийн үеийн Neural Engine болон тусгай зориулалтын AI хурдасгууртай тул төхөөрөмж дээрх Apple Intelligence болон Siri AI системүүд илүү хурдан ажиллана. Хүнд ачаалалтай тоглоом эсвэл видео боловсруулах үед шингэн хөргөлтийн систем нь төхөөрөмжийн халалтыг үр дүнтэй бууруулна. Гадаа нарны дор 3,000 nits хүртэлх дээд зэргийн гэрэлтүүлэг үзүүлнэ.
1. iPhone 18 Pro / 18 Pro Max - Гол шинэчлэлүүд:
* Шинэ A20 Pro чип
* 2 нм процессорт суурилсан шинэ үеийн чип
* 48MP үндсэн камер дээр Variable Aperture буюу диафрагмыг механикаар өөрчлөх боломж
* Камерын шинэ Pro Controls
* Dynamic Island илүү жижиг болсон
* Шинэ үеийн V***r Chamber хөргөлт
* Батерей мэдэгдэхүйц томорсон
* Илүү хурдан утастай цэнэглэлт
* Siri AI болон Apple Intelligence-ийн шинэ боломжууд
* Шинэ өнгө: Burgundy, Glacier, Silver, Black.
📸 Камерын хамгийн сонирхолтой шинэчлэл
Энэ удаа Apple зөвхөн мегапиксел нэмээгүй. 48MP Fusion Main камер нь Variable Aperture-тэй болсон. Өөрөөр хэлбэл гэрэл багатай үед илүү их гэрэл оруулах, тод гэрэлд талбайн гүнийг илүү сайн хянах боломжтой болж байна. Мөн зураг авах үед мэргэжлийн тохиргоо хийх боломж нэмэгдсэн. Сүүдэр болон бага гэрэлтэй орчинд гэрэл авалтыг 60 хувь хүртэл нэмэгдүүлдэг бөгөөд талбайн гүнийг (depth of field) автоматаар тохируулна.
Гараар удирдах Pro тохиргоонууд: Камерын апп дотроос өрц, хөшигний хурд (shutter speed), цагаан өнгөний тэнцвэр (white balance) зэргийг мэргэжлийн түвшинд гараар тохируулах боломжтой болсон.
Apple Reference Image & Аутентификаци: Зургийн эх хэлбэрийг криптограф системээр баталгаажуулж, хиймэл интеллектийн эвлүүлэг мөн эсэхийг ялгах баталгаажуулалтыг нэвтрүүлсэн.
Видео бичлэг: 4K Dolby Vision, Time-lapse болон 60fps Кино шинж чанартай эффектийг бичсэний дараа ч засах боломжтой.
🔋 Батерей
iPhone 18 Pro Max дээр Apple батерейны хамгийн том өсөлт хийсэн гэж мэдэгдэв. Мөн Apple-ийн мэдээллээр 5 минут утастай цэнэглэхэд ойролцоогоор 7 цаг видео тоглуулах хэмжээний цэнэг авах боломжтой.
2. Хамгийн том шинэчлэлт — iPhone Duo
а. Загвар ба Дэлгэц
Гадна дэлгэц: 5.4 инч Super Retina XDR дэлгэцтэй.
Дотор дэлгэц: Дэлгэхэд 7.6 инч том хэмжээтэй дэлгэц болж хувирах ба гялбааг багасгах, нугалаа үл мэдэгдэх тусгай nano-texture гадаргуутай.
Корпус: 5-р зэрэглэлийн титан хүрээтэй, Ceramic Shield 2 хамгаалалттай.
б. Хүчин чадал ба Чипсет
A20 Pro чипсет: 2-нанометрийн технологиор үйлдвэрлэгдсэн, уур болон шингэн хөргөлтийн системтэй (v***r chamber).
Apple Pencil дэмжлэг: Apple Pencil (USB-C) ашиглан дэлгэц дээр зурах, тэмдэглэл хөтлөх боломжтой.
Биометр: Асаах/түгжих товчлуур дээр нэгтгэсэн Touch ID хурууны хээ мэдрэгчтэй.
в. Камер
Үндсэн камер: 48MP Fusion (26mm) болон 48MP Ultra Wide (13mm) гэсэн хоёр линзтэй.
Дэлгэцэн доорх камер: Дотор дэлгэцийн Face Time камер нь дэлгэцийн хавтан доор далд байрлана.
Duo Preview: Арын камераар зураг авах үед гадна дэлгэц дээр кадраа харах боломжтой.
Өнгөний сонголт: Star White, Night Sky.
Худалдаанд гарах: Урьдчилсан захиалга 10 сарын 16-нд эхэлж, 10 сарын 23-наас худалдаалагдаж эхэлнэ.
3. Siri бүрэн шинэчлэгдлээ
* Таны өмнөх мэдээлэл, контектийг ойлгох
* Messages, Photos, Mail зэрэг доторх мэдээллийг ашиглах
* Дэлгэц дээр юу байгааг дүгнэх
* Тухайн мэдээлэл дээр үндэслээд үйлдэл хийх
* Илүү энгийн яриагаар асуултад хариулах боломжтой болж байна.
Siri AI нь iOS 27-той хамт 9-р сарын 14-нөөс Beta хэлбэрээр гарна. Англи хэл эхэлж дэмжигдэх бөгөөд франц, япон, солонгос, португал, испани хэлний дэмжлэг 10-р сард нэмэгдэнэ.
4. Apple Watch Series 12 / Ultra 4
* Эрүүл мэндийн шинэ мэдрэгчүүд
* Sleep Tracking сайжирсан
* Дуу/орчны мэдээлэл боловсруулах боломж
Apple Watch Ultra 4
* 45 цаг хүртэл Max Extended Workout tracking
* Батерей сайжирсан
* Үнэ: $ 799-оос.
5. Шинэчлэгдсэн AirPods 5
* Active Noise Cancellation сайжирсан
* Дууны чанар сайжирсан
* Adaptive Sound
* Real-time translation
* Утасгүй цэнэглэлт
Хэзээнээс...
* 9-р сарын 12 — урьдчилсан захиалга
* 9-р сарын 18 — iPhone 18 Pro / Pro Max худалдаанд
* 10-р сарын 23 — iPhone Duo худалдаанд
* 9-р сарын 14 — iOS 27