29/05/2026
ХИЙМЭЛ ОЮУНЫ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА ✔
✅Гранд Эмбер групп ХХК, Нийслэлийн 29 дүгээр сургууль болон Мэдээллийн Технологийн Үндэсний Парк хамтран, дохионы хэлээр харилцдаг 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан “Хиймэл оюуны анхан шатны сургалт”-ыг нэг сарын хугацаанд амжилттай зохион байгууллаа.
💡Сургалтын хүрээнд сурагчид “Хиймэл оюун ухаан гэж юу вэ?” гэсэн үндсэн ойлголтоос эхлэн хиймэл оюуныг хэрхэн зөв ашиглах, промпт бичих, вэбсайт бүтээх, мөн өөрсдийн хийсэн бүтээлээ онлайн орчинд байршуулах зэрэг мэдлэг, ур чадварыг дадлагаар эзэмшсэн юм.
📌Тус сургалт нь сурагчдад хиймэл оюуны талаарх суурь ойлголт өгөхөөс гадна технологийг бүтээлчээр ашиглах, өөрийн санаагаа цахим орчинд хэрэгжүүлэх боломжийг нээж өгснөөрөө онцлог байлаа.
✅Энэхүү сургалтыг хамтран зохион байгуулсан Гранд Эмбер групп ХХК, Нийслэлийн 29 дүгээр сургууль болон идэвхтэй оролцсон нийт сурагч, багш нартаа талархал илэрхийлье.
#мэдээллийнтехнологийнүндэснийпарк #ХиймэлОюун #ДохионыХэл #ХүртээмжтэйБоловсрол #ЦахимУрЧадвар