Macbook, Таблет, дагалдах хэрэгсэл, цахилгаан бараа

  • Home
  • South Korea
  • Seoul
  • Macbook, Таблет, дагалдах хэрэгсэл, цахилгаан бараа

Macbook, Таблет, дагалдах хэрэгсэл, цахилгаан бараа Macbook, Таблет, дагалдах хэрэгсэл, цахилгааны барааны онлайн дэлгүүр

Намрын сүүлээр Мажан нуурын дүүжин гүүр(파주시 광탄면 기산로 313)Paju, Seoul Korea 🇰🇷
19/11/2022

Намрын сүүлээр Мажан нуурын дүүжин гүүр
(파주시 광탄면 기산로 313)
Paju, Seoul Korea 🇰🇷

🎄✨🎄Мёндунд(면동) Christmas & Шинэ жилийн уур амьсгал оржээ🎄✨🎄Seoul, Korea     #명동
18/11/2022

🎄✨🎄Мёндунд(면동) Christmas & Шинэ жилийн уур амьсгал оржээ🎄✨🎄
Seoul, Korea





#명동

🇲🇳 ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМДАА САЙХАН НААДААРАЙ! 🇲🇳           Би Монголоороо гоёдогХөх Азийн цээжин дээр ирж буцахы...
11/07/2022

🇲🇳 ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМДАА САЙХАН НААДААРАЙ! 🇲🇳

Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омгийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах биш дээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юм аа
Эх орон минь

Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог

Төрийн соёрхолт яруу найрагч Ш. Гүрбазар

Сөүл хотын шөнийн үзэсгэлэн 💜💜💜🌸Lotte World Tower, Seoul Sky123 давхар 555 метр Seoul, South Korea
20/06/2022

Сөүл хотын шөнийн үзэсгэлэн 💜💜💜🌸
Lotte World Tower, Seoul Sky
123 давхар 555 метр

Seoul, South Korea

🇰🇷  БНСУ ЯНЬЯН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААР ДАМЖИХ БҮЛЭГ ЖУУЛЧДЫГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХААР БОЛОВ⚡   БНСУ-ын Засгийн газр...
20/06/2022

🇰🇷 БНСУ ЯНЬЯН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛААР ДАМЖИХ БҮЛЭГ ЖУУЛЧДЫГ ВИЗГҮЙ ЗОРЧУУЛАХААР БОЛОВ

⚡ БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр Монгол, Вьетнам, Филиппин, Индонез зэрэг зарим улсын бүлэг жуулчид Солонгосын Ганвон мужийн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин 15 хүртэл хоног визгүй зорчих боломжтой боллоо.

🪄 Энэхүү шийдвэр нь 2022 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр байна.

👆 Дээрх шийдвэрт Монгол Улсын 5 буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдаж буйг анхаарна уу. 👇

1. Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
2. Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиакомпанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
3. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
4. Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
5. Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

‼️ Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн 5%-иас давсан даруйд уг шийдвэр цуцлагдах тул өндөр хариуцлагатай, ухамсартай аялахыг иргэд Та бүхнээс хүсье.

Эх сурвалж: БНСУ дахь МУ-ын ЭСЯ

Сакура буюу Интоорын цэцэг нь Prunus эсвэл Prunus subg төрлийн олон модны цэцэг юм. Энэхүү цэцгийг Японоор Сакура(sakura...
11/04/2022

Сакура буюу Интоорын цэцэг нь Prunus эсвэл Prunus subg төрлийн олон модны цэцэг юм. Энэхүү цэцгийг Японоор Сакура(sakura), Солонгосоор (벚꽃) Хятадаар (yinghua) гэж нэрлэдэг. Энэхүү гоёмсог цэцэгс нь Зүүн Азид, тэр дундаа Хятад, Солонгос, ялангуяа Япон улсад ихэвчлэн ургадаг. Сакура нь ерөнхийдөө гоёл чимэглэлийн интоорын модыг хэлдэг бөгөөд идэхэд зориулагдсан жимс ургуулдаг интоорын модтой андуурч болохгүй. Энэ нь Японы үндэсний цэцэг гэж тооцогддог. 🌸🌸

🌈 🆙 Илүү сайжруулсан Banpo(반포)  "Moonlight Rainbow Funtain" усан оргилуур өнөөдрөөс эхэлжээ!Гоёмсог LED гэрэлтүүлэгтэй у...
02/04/2022

🌈 🆙 Илүү сайжруулсан Banpo(반포) "Moonlight Rainbow Funtain" усан оргилуур өнөөдрөөс эхэлжээ!

Гоёмсог LED гэрэлтүүлэгтэй усан оргилуурын шоуг өдөр бүр 👉12:00, 19:30, 20:00, 20:30, 21:00 цагуудаас сонирхох боломжтой 😉

Хаяг: # 반포한강공원 # 반포대교 # 분수

Lotte World Tower-ийн шөнийн зураглалSeoul, South Korea
30/03/2022

Lotte World Tower-ийн шөнийн зураглал
Seoul, South Korea

Samsung S22 Ultra солонгосоос захиалгаар бөөнөөр болон ширхэгээр нийлүүлнэ. Монгол уруу агаарын каргогоор 5-7 хоногт очн...
15/03/2022

Samsung S22 Ultra солонгосоос захиалгаар бөөнөөр болон ширхэгээр нийлүүлнэ.
Монгол уруу агаарын каргогоор 5-7 хоногт очно.

Үзэсгэлэнтэй
16/02/2022

Үзэсгэлэнтэй

Address

Seoul

Telephone

+821074805599

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Macbook, Таблет, дагалдах хэрэгсэл, цахилгаан бараа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Macbook, Таблет, дагалдах хэрэгсэл, цахилгаан бараа:

Share