22/09/2025
✨Чусокийн амралтын үеэр Солонгосын Засгийн газраас хэрэгжүүлэх аялал жуулчлалын урамшуулал, хөнгөлөлтүүд
📌 Тээврийн хөнгөлөлт
10/4–10/7: Бүх хотын хурдны авто замын төлбөрийг бүрэн тэглэнэ.
10/2–10/12: Хүн ам буурч буй бүс нутгийг дэмжих зорилгоор KTX, ITX зэрэг төмөр замын аяллын багцуудыг 50% хөнгөлнө.
10/4–10/8: Дотоодын нислэг ашиглаж буй олон хүүхэдтэй өрх болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нисэх буудлын авто зогсоол үнэгүй.
10/4–10/8: Улсын далайн боомтын зогсоол үнэгүй.
📌 Соёл, байгаль, аяллын газрууд үнэгүй нээлттэй
10/3–10/9: Улсын өв соёлын газрууд болон үндэсний ургамлын цэцэрлэг үнэгүй мөн нээлттэй.
10/5–10/8: Улсын хэмжээнд байрлах урлагийн музейг үнэгүй үзэх боломжтой.
10/6–10/9: 국립자연휴양림 амралтын газар үнэгүй. Гэр бүл, найз нөхөдтэйгөө амралтаа өнгөрөөхөд тохиромжтой.
📌 Орон нутгийн аялал ба хөнгөлөлттэй байрлах үйлчилгээ
31 тусгай гамшгийн бүс нутаг дахь зочид буудлуудад ашиглах боломжтой 150,000 ширхэг купон гаргана.
70,000 воноос дээш үнэтэй буудал → 50,000 вон хямдрал
70,000 воноос доош үнэтэй буудал → 30,000 вон хямдрал
9/16–11/30 хооронд “여행가는 가을 캠페인” кампанит ажил хэрэгжинэ.
Тээвэр, зочид буудал, аяллын бүтээгдэхүүнүүдийг 50% хүртэл хямдруулах бөгөөд нийт 630,000 хүн хамрагдах боломжтой.
📌 APEC + K-Culture арга хэмжээ
10-р сард Кёнжу хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болж байгаачлан, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ зохион байгуулагдана.
- K-POP оддын тоглолт (APEC Music Festa)
- Cross-Culture Festival (олон улсын соёлын харилцааг харуулах арга хэмжээ)
Чусокийн амралтаар эдгээрээс аль нэг нь танд хэрэг болно гэж найдаж байна~