10/09/2025
Өнгөрсөн шөнө Apple компани энэ оны хамгийн том бүтээгдэхүүн танилцууллаа. Энэ үеэр анх удаа iPhone Air загварыг танилцуулсан нь бүх цаг үеийн хамгийн нимгэн iPhone болжээ. Мөн хэл хооронд шууд яриа орчуулдаг шинэ чихэвч танилцуулсан юм. 17 Pro нь A19 Pro чипийн тусламжтайгаар 16 Pro-гоос 40 хувиар илүү гүйцэтгэл үзүүлэх боломжтой болжээ.
Ceramic Shield 2 технологийн тусламжтай дэлгэцийн үл зурагдах байдал гурав дахин сайжирсан гэнэ. Арын шилд мөн адил Ceramic Shield ашигласнаар дөрөв дахин бат бөх болжээ. Нийт 8 төрлийн дуранг агуулсан гурамсан камерын хослол нь мэдээж Apple-ийн хамгийн хүчирхэг камерын бүрдэл. Уг арга хэмжээг бичихдээ iPhone 17 Pro-гийн камерыг ашигласан нь хүчин чадлыг бодитоор харуулав.
Pro хувилбар нь 6.3 инч, Pro Max хувилбар нь 6.7 инч дэлгэцтэй. Харин суурь багтаамж нь 256G бөгөөд 2TB хүртэлх нэмэх сонголттой. TechWoven Case хэмээх шинэ төрлийн кэйстэй болохын сацуу Air-ийн адилаар хүзүүний зүүлттэй болжээ.