04/08/2026
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 10-н жилийг төгссөн, энгийн нэг ажилчин гэр бүлээс гаралтай охин дэлхийн 4 их сургууль төгсөж, өнөөдөр Австрали улсад олон улсын компани удирдаад, маш амжилттай ажиллаж амьдраад явж байгаа гайхалтай түүхийг хуваалцаж байна. Түүний бичсэн энэ олон жил хэрхэн ажилладаг байсан талаарх сэтгэгдлээс хуваалцлаа:
“Odo anzarad bhd ene olon jil neg udur ch ajil hihgui, ajil bodohgui amidarch uzeegui yum bna. Hunii nutagt har bor ajlaas ehleed yamarch ajliig gololgui hiideg bsn. Yadarganas bolod untaj ch chadhgui, hool ch idej chadahgui boltoloo depression-d orod, tegsen hernee l ugluu bosood yuch bologui yum shg ajildaa yvdag bsn uyeruge ochod uuriiguu changa tevermer sanagddagdaa.
Hunii nutagt har bor ajlas ehleed company udirddag boltloo neg ch udur amraltgui ajillasan bn. 🤍
To every girl out there working her ass off, even when no one notices… don’t give up. One day, all those early mornings, late nights, and sacrifices will make sense.
Keep going. Your hard work will pay off “
Энэ түүх зөвхөн нэг хүний тухай биш. Өнөөдөр мөрөөдлийнхөө төлөө чимээгүйхэн хөдөлмөрлөж, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйнхээ төлөө тэмцэж яваа охид, бүсгүйчүүд, залуусын тухай.
Өнөөдөр чамайг хэн ч анзаарахгүй байгаа мэт санагдаж болно. Зарим өдөр бүх зүйл хүссэнээр болохгүй байгаа юм шиг мэдрэмж төрж болно. That’s OK. Энэ бүгд амжилтанд хүрэх аяллын нэг хэсэг.
Битгий бууж өг. Өөртөө хөрөнгө оруул. Суралц. Хэл сур. Ур чадвараа хөгжүүл.
Нэг өдөр чи өнөөдрийнхөө өөртөө “Бууж өгөөгүйд баярлалаа” гэж хэлэх болно.