31/03/2026
Э.БАТШУГАР:“ЦАХИМААР НЭН ТЭРГҮҮНД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ДОРНОГОВЬ АЙМГААС АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ 🇲🇳
Монгол Улсын Засгийн газрын 108 дугаар тогтоолоор баталсан “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хүрээнд төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй, иргэн төвтэй болгох зорилго бүхий үндэсний хөдөлгөөнийг Дорноговь аймгаас эхлүүллээ.
“Цахим Дорноговь” өдөрлөгийг ЦХИХХЯ, харьяа байгууллагууд болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран зохион байгуулж, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, төрийн цахим үйлчилгээ зэрэг сэдвүүдээр иргэдэд мэдлэг, ойлголт түгээж ажиллалаа.
💡 Бид:
✔️ Хиймэл оюун, дэвшилтэт технологийн хэрэглээг нэмэгдүүлэх
✔️ Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх
✔️ Төрийн цахим үйлчилгээг хүртээмжтэй болгох
✔️ Байгууллагын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэх
✔️ Шинэ үеийн технологийн чиг хандлагыг танилцуулах
✔️ Иргэдийн цахим орчны мэдлэг, хамгаалалтыг сайжруулахад анхаарч байна
📊 Үр дүнд нь:
• 1340 иргэн сургалтад хамрагдаж
• 10,000 гаруй оролцогч өдөрлөгт нэгдэн
• 1 сая гаруй хандалтыг цахим орчинд бий болголоо
🤝 Хүүхэд, залуус, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хугацаат цэргийн албан хаагчид, төрийн албан хаагчид зэрэг олон талын оролцоо энэ хөдөлгөөний хамгийн чухал үр дүн байлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар: “Цахим шилжилт бол зөвхөн технологийн шинэчлэл биш. Энэ нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, шуурхай, хүртээмжтэй болгох бодит өөрчлөлт юм. ‘Цахимаар нэн тэргүүнд’ хөдөлгөөнөөр дамжуулан бид энэхүү өөрчлөлтийг улс орон даяар хэрэгжүүлнэ” гэв.
👉 “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн цаашид улс орон даяар өрнөж, аймаг, орон нутаг бүрд хүрч, иргэн бүрд тэгш хүртээмжтэй, ухаалаг төрийн үйлчилгээг бий болгоход чиглэн хэрэгжинэ. 🇲🇳
Монгол Улсын Засгийн газар
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
E-Mongolia
E Mongolia Academy
Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park
Үндэсний Дата Төв УТҮГ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар
Цахимаар Нэн Тэргүүнд Digital First Mongolia
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ
Харилцаа холбооны зохицуулах хороо
Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар
mobicom
SKYtel
Unitel
TESO Group