Zarlaa Online Goods

Zarlaa Online Goods "Дэлхийн технологийг гэрт тань хүргэнэ."

01/08/2026

Howo jolooch ajild avna holbogdoh dugaar uldeegerei

10/07/2026
18/06/2026

zairmagiig hashraana shuu dee

10/06/2026

Byanhoshuu , hutul, zuragt haviar hooson hashaa bvl avna
une zurgaa oruulaarai

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар б...
10/06/2026

Хэвлэл мэдээллийн хэрэгслийг ₮20 саяар торгуулсан гэх ХЭҮК-ын хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулахаар болжээ

“Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуяг "миний зургийг зөвшөөрөлгүй олон нийтэд нийтлэн тараасан" гэх гомдлыг Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-т энэ оны хоёрдугаар сард гаргажээ.

ХЭҮК тус гомдлыг хуулийн байгууллагад шилжүүлж, улмаар нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон асуудал гарсан. Тэгвэл өнөөдөр уг асуудлаар гаргасан гомдлыг хууль, журмын дагуу шалгах ажиллагаа явуулсан эсэхэд хийсэн дотоод хяналт, шалгалтын дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа.

ХЭҮК-ын Тамгын газрын дарга Т.Ихтамир "Олон нийтийн цахим сүлжээгээр энэ оны зургаадугаар сарын 9-ний өдөр ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь иргэн Ганхуягийн зураг хүний биометрик мэдээлэл болох тул мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр түүний зургийг зөв.мн сайт дээр нийтэлсэн гэх албан бичгийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн. Улмаар цагдаагийн байгууллагаас тус сайтыг Зөрчлийн тухай хуулиар 20 сая төгрөгөөр торгосон гэх мэдээлэл түгээгдсэн.

Н.Ганхуягаас ирүүлсэн гомдолд тухайн үед шалгах ажиллагаа явуулж, хяналт тавьж ажилласан ХЭҮК-ын хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга Ганзориг гомдол шалгах ажиллагааг явуулахдаа комиссын гишүүнээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу гүйцэтгээгүй. Холбогдох хууль журмыг зөрсөн болох нь тогтоогдож байна.

Тодруулбал Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд зааснаар гомдол мэдээлэл нь эрүү, зөрчлийн шинжтэй гэж үзвэл харьяаллын дагуу холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлэх нь комиссын гишүүний хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаардаг.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзориг нь ХЭҮК-ын гишүүн Нарантуяагаас гомдлыг хүний эрхийн зөрчил, хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн зөрчил эсэхэд дүн шинжилгээ хийж, танилцуулга хийх чиглэлийг энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр өгсөн. Энэ чиглэлийн дагуу гомдол шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулсан явц болон өгсөн чиглэл удирдамжийг зөрчин гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн нь хууль журмын заалтыг ноцтой зөрчсөн байна. Н.Ганхуягаас ирүүлсэн гомдлын мөрөөр холбогдох баримт мэдээллийг тал бүрээс нь бүрэн дүүрэн нягтлан хянаагүй.

Н.Ганхуяг гомдолдоо "Миний бие “Цемент шохой” ТӨХК-ийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын даргаар ажилладаг" гэж тодорхой бичсэн. Түүний албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д заасан нийтийн албан тушаалд хамаардаг.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн дарга С.Ганзоригт сахилгын шийтгэл ногдуулах саналыг ирүүлсэн. Хууль журамд заасны дагуу С.Ганзоригийн зөрчлийн шинж байдлыг харгалзан төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа явуулж байна. Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар мэдэгдэл өгсөн. Тайлбар авсны дараа тушаалаар албажуулна" гэв

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсжээПроку...
10/06/2026

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 32 хувиар өсжээ

Прокурорын байгууллагаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг тогтмол судалж, тодорхой арга хэмжээ авч байгаа талаар дараах мэдээллийг өглөө.

Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл, ял шийтгэлийн байдлыг сүүлийн 5 жилээр судалж Тагнуулын байгууллага, Хар тамхитай тэмцэх албатай хамтран энэ оны эхэнд “Хар тамхи, мансууралтай тэмцэх үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, зөвлөмж гаргасан байна.

Дээрх зөвлөмжид хар тамхи, мансууралтай тэмцэх талаар Олон Улсын гэрээ конвенц, эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээ, шүүхийн практик, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдал, прокурор, мөрдөх байгууллага хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг агуулгыг тусгаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Нэгдүгээр тойрог зам төслийн тендерт оролцсон хоёр компани нь баталгаа байршуулаагүй байжээНийслэл хотод барих авто заму...
10/06/2026

Нэгдүгээр тойрог зам төслийн тендерт оролцсон хоёр компани нь баталгаа байршуулаагүй байжээ

Нийслэл хотод барих авто замуудын төслийн явцыг Нийслэлийн Нэгдсэн Төслийн Газраас өнөөдөр танилцуулав.

Нэгдүгээр тойрог зам төслийг 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулсан.

“Нэгдүгээр тойрог зам” барих төслийн инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор батлуулсан. Тус зам нь нийт 24.79 км урттай бөгөөд хотын урд болон хойд бүсийг холбох юм. Газарзүйн онцлогоос шалтгаалан гүүр, туннелийн хосолсон шийдэлтэй байхаар төлөвлөсөн.

Мөн туслах зам, нийтийн тээврийн тусгай эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий орчин үеийн авто замын сүлжээг байгуулахаар төлөвлөж байна.

Төслийн зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 23-нд дахин зарласан бөгөөд 5 дугаар сарын сарын 20-нд нээх байсан боловч оролцсон хоёр компани нь баталгаа байршуулаагүйн улмаас үнэлгээний хороо тендерийг нээхээс татгалзжээ.

“Хоёрдугаар тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийн гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна. Энэхүү төсөл нь 21.32 км урттай бөгөөд хотын баруун болон зүүн захын бүсүүдийг Нэгдүгээр тойрог замтай шууд холбох трасстай. Тодруулбал тус төслийн баруун трасс нь 22-ын товчооноос эхэлж Тахилт, Найрамдал, Нарангийн гудамжны төгсгөл, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дайран Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдоно. Төслийн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төслийг БНХАУ-ын Гуандун мужийн "Зам, тээврийн төлөвлөлт, зураг төслийн хүрээлэн групп" ХХК боловсруулжээ.

“Олон түвшний уулзвар” төслийг нийслэлийн 18 байршилд төлөвлөсөн.

Тус олон түвшний уулзвар төслийн техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг, төсөв боловсруулах ажлыг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ гүйцэтгэж байгаа бөгөөд захиалагчийн хяналт тавих ажлыг “Нийслэлийн Замын хөгжлийн газар” хариуцан ажиллалаа.

Сонгинохайрхан дүүрэг, Моносын уулзвар, Хан-Уул дүүрэг, Механик инженер, тээврийн сургуулийн уулзвар, Баянзүрх дүүрэг, Офицер уулзвар, Наадамчдын зам, явган гүүр болон Баянзүрх дүүрэг, 42 хороо, Нарт хотхоноос зүүн талын гүүр гэсэн таван байршил дахь техник, эдийн засгийн үндэслэл болон ажлын зураг төслийг боловсруулж баталсан. Тус таван байршилд инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажил хийгдэж холбогдох түгээгч, хангагч байгууллагуудтай зөвшилцөж дууссан бөгөөд Зам тээврийн хөгжлийн төвөөр магадлуулах ажил хийгдэж байна.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Моносын уулзварын трасст өртсөн дулааны шугам, уурын шугамын зөөж шилжүүлэх ажлын нарийвчилсан зургийг зөвшилцөөд байна гэж танилцууллаа.

2003-2012 ontoi bongo frontier zarnatolgoi ni unadag ovol halaagchtai 30min zalgaad asuudalgui asdag hiih yumgui motor h...
21/05/2026

2003-2012 ontoi bongo frontier zarna
tolgoi ni unadag ovol halaagchtai 30min zalgaad asuudalgui asdag hiih yumgui
motor hrop buh yum ooriihoo orj irsneeree
Une:7.5say hilbogdoh utas:88337981

22/03/2026

15 tai porteriin 6 nuhtei tomor obud 1 shirhegiig avi une dugaaraa uldeegeerei

Address

Baga Toiruu 7/1, 1st Khoroo, Chingeltei District, Ulaanbaatar, Mongolia, 14201
Ulaanbaatar
15000

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 09:00 - 22:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Zarlaa Online Goods posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share