Army.mn

Army.mn Монгол ЭХ ОРОН минь мандан бадартугай.

🇲🇳 УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭБатлан хамгаалах...
29/09/2026

🇲🇳 УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЛЭЭ

Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, осол, зөрчил үүсгэж болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлж бууруулах, хүний эрх, дотоод хяналтын орчныг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний бүх анги, салбарт иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж дууслаа.

Энэ удаагийн үнэлгээ нь зөвхөн дүрмийн бус харилцаа, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа бий эсэхийг шалгасан ажил биш бөгөөд “Аюулгүй орчин”, “Аюулгүй тогтолцоо”, “Аюулгүй харилцаа” гэсэн үндсэн зорилтын хүрээнд барилга байгууламж, цахилгаан болон инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн болон цэргийн албаны аюулгүй байдал, эрүүл мэнд, дотоод хяналт, хүний нөөц, сэтгэл зүй, хүний эрх, дүрмийн бус харилцаа, гомдол мэдээлэх тогтолцоо зэрэг өргөн хүрээг хамруулсан юм.

Үнэлгээний эхний шатанд илэрсэн эрсдэлүүдээс нийт 232 эрсдэлийн түвшинг бууруулж, зарим асуудлыг тухайн анги, салбарын түвшинд шуурхай шийдвэрлэлээ.
Харин барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, техник тоног төхөөрөмжтэй холбоотой зарим асуудлыг төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан үе шаттай шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

✅ ХЯНАЛТ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮДИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд хариуцлагын тогтолцоо, дотоод хяналт, технологийн шийдэл, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, хүний нөөц, сэтгэл зүйн үнэлгээ, хөндлөнгийн хяналтын хэрэгжилтийг мөн шалгалаа.
Камерын хяналтын тогтолцоог нэгтгэн тооцоход нийт анги, салбаруудын 80 хувь нь хангалттай, 20 орчим хувьд нь нэмэлтээр камерын хэрэгцээ байгааг тогтоолоо.
Камер байрлуулах боломжгүй, хүний хувийн орон зайтай холбоотой хэсгүүдэд яаралтай мэдээлэл дамжуулах технологийн шийдэл нэвтрүүлэхээр “онцгой товчлуур”-ыг 76 цэгт туршиж байна.
Мөн зарим ангид гар утасны Emergency SOS, олон хэрэглэгчид зэрэг мэдээлэл хүргэх ухаалаг систем зэрэг технологийн шийдлийг туршилтаар ашиглаж эхэлжээ.

✅ АНГИ САЛБАРУУДЫН ДОТООДДОО ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР НИЙТ 300 ГАРУЙ ДУТАГДАЛ ИЛЭРСНЭЭС 60 ОРЧИМ ХУВИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ АРИЛГАЖ АЖИЛЛАЖЭЭ

Зэвсэгт хүчний анги салбарууд дотоод хяналтын хүрээнд 48 төлөвлөгөөт, 23 төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж, нийт анги салбарын хэмжээнд 300 гаруй дутагдал илрүүлсэн байна. Үүнээс 60 хувийг нь газар дээр нь арилгуулсан бол үлдсэн 40 хувьд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд дахин хяналт тавихаар ажиллаж байна.

✅ 3500 ГАРУЙ АЛБА ХААГЧИЙГ ХҮНИЙ ЭРХИЙН СУДАЛГААНД ХАМРУУЛЛАА

Иж бүрэн үнэлгээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбарын 3500 гаруй алба хаагчийг хүний эрхийн судалгаанд хамруулсан. Судалгаагаар хүний эрхийн талаарх ерөнхий ойлголт, тодорхой дотоод хяналтын механизм бүрдсэн хэдий ч удирдлага-алба хаагчийн харилцааны талаар гомдол мэдээлэх суваг, нууцлал, хараат бус шийдвэрлэлт зэрэг чиглэлд цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг тогтоолоо.
Иймд гомдол, мэдээллийг нууцлалтай, найдвартай хүлээн авах суваг, гомдол гаргагчийг хариу дарамтаас хамгаалах механизм, хүний эрх, харилцааны сургалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

✅ ЭРСДЭЛИЙГ ИЛРҮҮЛЭЭД ОРХИХГҮЙ, ДАХИН ҮНЭЛНЭ
Иж бүрэн үнэлгээний дараагийн шатанд илэрсэн эрсдэл бүрт хугацаатай арга хэмжээ авч, эрсдэлийн түвшин бодитоор буурсан эсэхийг дахин үнэлэх, анги, салбарын түвшинд шийдвэрлэх боломжгүй асуудлыг төсөв, хөрөнгө оруулалт, удирдлагын шийдвэртэй уялдуулан үе шаттай шийдвэрлэхээр ажиллаж байна.
Батлан хамгаалах салбарын зорилго нь осол, зөрчил гарсны дараа арга хэмжээ авдаг хэлбэрээс эрсдэлийг урьдчилан илрүүлж, бууруулж, дахин хянадаг тогтолцоонд шилжих юм.

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж ...
29/09/2026

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна

29/09/2026

үнэн

🔴Хорт хавдраа ялан дийлсэн 5 хүн ялалтын хонхыг дуугаргалаа Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт 28 ортой хавдрын төвийг нээс...
28/09/2026

🔴Хорт хавдраа ялан дийлсэн 5 хүн ялалтын хонхыг дуугаргалаа

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт 28 ортой хавдрын төвийг нээсэн. Төвийн хөнгөвчлөх хими эмчилгээний тасагт хорт хавдар өвчнийг ялан дийлж эдгэрсэн үе үеийн ялагч нарт зориулан ялалтын хонх байршуулсан. Уг хонхыг хавдрыг ялан дийлсэн даван туулагчид дуугаргадаг уламжлалтай болсон.

Өмнө нь 3 хүн хонхыг дуугаргаж байсан бол өнөөдөр дахин 5 хүн хонхыг дуугаргалаа. Энэхүү хонх нь бусад хорт хавдартай иргэдэд урам зориг өгөх, уг өвчнийг эрт илрүүлж чадвал эдгэрдэг өвчин гэдгийг иргэдэд ойлгуулдаг давуу талтай юм.

Тэтгэвэрт хэдэн онд төрсөн хүмүүс хэзээ гарах вэ ажилласан жилийн болзол ямар байх вэ гээд хүмүүсийн асуугаад байгаад зо...
28/09/2026

Тэтгэвэрт хэдэн онд төрсөн хүмүүс хэзээ гарах вэ ажилласан жилийн болзол ямар байх вэ гээд хүмүүсийн асуугаад байгаад зориулав. Ахин дахин сайн уншаарай 👌 амжилт

👮 Гал атгаж цэрэг төрдөггүйГан ширээж цэрэг болдоггүйЭх оронтой хүн бүхэнЭлгэн хайраараа ЦЭРЭГ болдог юм... 🔥🔥🔥
27/09/2026

👮 Гал атгаж цэрэг төрдөггүй
Ган ширээж цэрэг болдоггүй
Эх оронтой хүн бүхэн
Элгэн хайраараа ЦЭРЭГ болдог юм... 🔥🔥🔥

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ИНДРЭЭС МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН ГАВЬЯАГ ОНЦОЛЛОО         Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хү...
23/09/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НҮБ-ЫН ИНДРЭЭС МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙН ГАВЬЯАГ ОНЦОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар үг хэллээ.
Энэ үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оруулж хувь нэмрийг онцлон зарласан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн халуун цэгүүдэд 23 мянга гаруй цэрэг, цагдаагийн албан хаагчаа илгээн, НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд идэвхтэй оролцуулж, дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэргийг бодитоор дэмжиж ирлээ.
Өнөөдөр ч гэсэн манай энхийг сахиулагчид Хаити Улсад үүрэг гүйцэтгэж “Гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх хүчин” олон улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.
Манай улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоог 15 хувьд хүргэсэн цөөн орны нэг боллоо.
2006 онд анхны эмэгтэй энхийг сахиулагчаа Баруун Сахар дахь ажиллагаанд илгээснээс хойших 20 жилийн хугацаанд монгол эмэгтэйчүүдийн эр зориг, тэсвэр тэвчээр, ур ухаан даян дэлхийн энхийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.
Тиймээс манай улс “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” сэдэвт олон улсын хоёр дахь удаагийн бага хурлыг 2027 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна” хэмээн онцоллоо.

22/09/2026

Юу үнэн, энэ үнэн…

✍ Энэ бол 2007 онд "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч  Б.Эрдэнэболдын өмс...
22/09/2026

✍ Энэ бол 2007 онд "Иракийн эрх чөлөө" ажиллагаанд Монгол Улсаас үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Б.Эрдэнэболдын өмсөж байсан дуулга.

Ажиллагааны үеэр тэр харуулд гарч байж.
Гэтэл ямар нэгэн зүйл доош унах шиг болж, тонгойх тэр агшинд мэргэн буучийн сум түүний сум нэвтэрдэггүй дуулгын гол хэсэгт оносноор амьд үлджээ.
✅ Мэргэн бууч түүний амин газар хараалсан боловч, цамцных суларсан товч унаж, товчоо авахаар тонгойсон мөчид буудаж, дуулгын хэсэгт оносноор амьд үлдсэн байна. Тэр үeд өмсөж байсан цамцыг найз нь үүрэг гүйцэтгэхээр явахад нь өгсөн аж. Найзынх нь өгсөн цамцны нэг товч суларсан байсныг бөхөлж оёогүй байсан нь түүний амийг аварчээ. Ус уухын заяа гэж🙏🙏🙏

✅ Найз нөхөрлөл, хүн чанар, нэгэн алтан агшинд хүний амийг аварсан түүхийг өгүүлэх энэхүү дуулга өнөөдөр Монгол цэргийн музейд нандигнан хадгалагдаж байна.

🇲🇳 Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Хар уулын энгэрт өндрөөрөө 15 давхар барилгатай тэнцэхүйц хэмжээний төрийн их СОЁМБО б...
22/09/2026

🇲🇳 Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Хар уулын энгэрт өндрөөрөө 15 давхар барилгатай тэнцэхүйц хэмжээний төрийн их СОЁМБО бий.

Үүнийг манай Зэвсэгт хүчний 331-р салбар ангийн цэргийн алба хаагчид 2022 онд бүтээн байгуулжээ.

#СагсайСум
#ТөрийнСоёмбо

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Army.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share