29/08/2026
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе!
☀️ ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРГҮЙ, МОНГОЛДОО ҮЙЛДВЭРЛЭСЭН УХААЛАГ ХАЛААЛТЫН СИСТЕМ
Та гэрийнхээ халаалт болон халуун усны асуудлыг нэгмөсөн, хамгийн бага зардлаар шийдэхийг хүсэж байна уу? Бид Монгол инженерүүдийнхээ хөгжүүлж, дотооддоо үйлдвэрлэсэн Усан дулаан нөөцлүүртэй ухаалаг халаалтын системийг санал болгож байна.
Бүтээгдэхүүний үндсэн давуу талууд:
🌙 Шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 100% ашиглах технологи: Жил бүрийн 11-р сарын 1-нээс 4-р сарын 1-нийг хүртэлх шөнийн тарифын хөнгөлөлттэй хугацаанд (21:00-06:00 цаг) манай систем төвийн эрчим хүчнээс ажиллаж, усан дулаан нөөцлүүртээ үйлдвэрлэсэн дулаанаа бүрэн хадгална. Ингэснээр та өдрийн цагаар үнэгүй хуримтлуулсан дулаанаараа халаалтаа ажиллуулж, цахилгааны зардлаа ТЭГЛЭХ бүрэн боломжтой.
☀️ Нарны эрчим хүчний хослол: Өдрийн цагаар нарны панелаас шууд дулаан үйлдвэрлэж халаалтаа дэмждэг тул эрчим хүчний хэмнэлтийг дээд зэргээр хангана.
💧 2 үйлдэл 1 дор (Халаалт + Халуун ус): Гэрийн халаалтыг шийдэхээс гадна өрхийн хэрэглээний халуун усыг давхар шийдсэн цогц систем юм.
🔄 Үр ашиг нь хэзээ ч буурахгүй: Дулаанаа усанд нөөцөлдөг технологитой. Тиймээс 40-50 жил ашигласан ч дулаан нөөцлөх чадвар, үр ашиг нь муудна гэсэн ойлголт байхгүй.
📱 Алсын зайн удирдлага: Та дэлхийн хаанаас ч интернет ашиглан халаалтын системээ гар утаснаасаа бүрэн хянаж, удирдах боломжтой.
🛡 10 жилийн баталгаат хугацаа
Бид өөрсдийн бүтээгдэхүүний чанарт бүрэн итгэдэг бөгөөд хэрэглэгчдэдээ 10 жилийн баталгаат засварын хугацаа олгож байна. Энэ хугацаанд гарсан аливаа гэмтэл, саатлыг манай компани бүрэн хариуцаж ажиллах болно.
💰 Үнэ болон тооцооллын талаарх мэдээлэл:
Айл өрх, барилга байгууламж бүрийн хийц, хэмжээ болон дулаан алдагдал харилцан адилгүй байдаг тул манай системийн хувьд тогтмол нэг үнэ хэлэх боломжгүй байдаг.
📌 Бодит үнийн жишээ:
Жишээ нь: 1100 литр усан багтаамжтай, 15 ширхэг нарны панел бүхий энэхүү систем нь дулаан алдагдалгүй 370 м.кв байшинд тавихад бүрэн тохирсон бөгөөд тоног төхөөрөмжийн үнэ 18 сая төгрөг болсон. Үүнд угсралт, суурилуулалтын ажлын хөлс ороогүй бөгөөд тусдаа тооцогдоно.
Та манай системтэй холбогдож, яг өөрийн байшиндаа тохирсон үнийн санал авахыг хүсвэл доорх мэдээллээ бидэнд илгээнэ үү. Бид танайд зориулсан нарийвчилсан тооцоолол хийж хариу илгээх болно.
- Байшингийн м.кв болон хэмжээ
- Байшингийн дулаан алдагдал (эсвэл барилгын хийцийн мэдээлэл: хана, дээвэр, цонх г.м)
- Хаана, ямар байршилд суурилуулах
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 88092016