08/06/2026
NRF APAC 2026 Expo-с анзаарагдсан зүйлс :
Marina Bay Sands-д 23,000 м² талбайд зохион байгуулагдаж, 300+ дэлхийн шилдэг retail technology компаниуд оролцсон Азийн хамгийн том retail technology арга хэмжээнүүдийн нэг байлаа.
NRF APAC 2026 Expo-г үзэхэд жижиглэн худалдааны салбар зөвхөн POS, касс, бараа бүртгэлээс давж, AI + Automation + Data + Smart Store төвтэй шинэ үе рүү хурдтай шилжиж байгаа нь маш тодорхой харагдлаа.
Энэ жилийн NRF APAC-ийн сэдэв нь “The Next Now” буюу ирээдүйн шийдлүүдийг хүлээх биш, өнөөдөр хэрэгжүүлэх тухай байлаа. Үзэсгэлэнд Oracle, SAP, Microsoft, Salesforce, NCR Voyix, Zebra, SUNMI, Hanshow, Vusion, Blue Yonder, Capillary, RELEX, Tiger Analytics зэрэг олон улсын retail technology компаниуд оролцсон нь салбарын чиг хандлагыг маш тод харуулж байна.
Өнөөдрийн retail tech-ийн гол трендүүд:
1. AI-powered Retail
AI нь зөвхөн чатбот биш болжээ. Борлуулалт таамаглах, барааны нөөц оновчлох, хэрэглэгчийн зан төлөв шинжлэх, үнэ санал болгох, бүтээгдэхүүн санал болгох, customer journey-г ойлгох зэрэг бүх түвшинд AI нэвтэрч байна. Tiger Analytics, SAS, RELEX, Blue Yonder, Rezolve AI, SymphonyAI зэрэг компаниуд энэ чиглэлийг хүчтэй харуулж байлаа.
2. Self-checkout & Frictionless Checkout
Касс дээр дугаарлах хугацааг багасгах, хүний оролцоог бууруулах, худалдан авалтыг хурдан болгох шийдлүүд эрчимтэй хөгжиж байна. AI self-checkout, computer vision checkout, kiosk, mobile POS зэрэг шийдлүүд retail-ийн зайлшгүй хэсэг болж байна. Neonode NRF APAC 2026 дээр AI-powered computer vision self-checkout шийдлээ танилцуулж, loss reduction, operational efficiency, real-time customer insights гэсэн чиглэлүүдийг онцолсон байна.
3. Smart Store Hardware
Zebra, SUNMI, Urovo, Posiflex, Elo, Toshiba Tec, BIXOLON зэрэг компаниудаас харахад retail hardware улам ухаалаг, Android-based, cloud-connected болж байна. POS terminal, barcode scanner, handheld device, kiosk, printer, customer display зэрэг төхөөрөмжүүд ERP/POS системтэй real-time холбогдох нь стандарт болжээ.
4. Electronic Shelf Label / Digital Price Tag
Hanshow, Vusion, ZKONG, SoluM зэрэг компаниудын шийдлээс харахад цаасан үнийн шошгоноос digital price tag руу шилжилт хүчтэй байна. Үнийг төвөөс real-time өөрчлөх, promotion удирдах, omnichannel price consistency хангах, ажилтны гар ажиллагааг бууруулах нь ESL-ийн гол үнэ цэн болж байна.
5. RFID & Real-time Inventory
Retail-ийн хамгийн том асуудал бол “систем дээр байгаа үлдэгдэл” ба “дэлгүүр дээр байгаа бодит үлдэгдэл” хоёрын зөрүү. RFID, barcode, handheld scanner, smart shelf, inventory intelligence шийдлүүд энэ асуудлыг шийдэхэд чиглэж байна. Zebra, Datalogic, Unitech, iRetailer Solutions RFID зэрэг компаниуд энэ чиглэлд чухал байр суурьтай байна.
6. Omnichannel Retail Platform
Өнөөдрийн хэрэглэгч дэлгүүр, e-commerce, marketplace, mobile app, social commerce, loyalty channel гээд олон сувгаар харилцаж байна. Тиймээс retail системүүд POS дангаараа биш, order management + inventory + loyalty + CRM + delivery + marketplace-ийг нэгтгэсэн omnichannel платформ болж байна. Oracle, SAP, Salesforce, Vinculum, ETP, Retail Pro, GK Software, Enactor зэрэг компаниуд энэ чиглэлийг төлөөлж байна.
7. Loyalty, CRM & Personalization
Capillary Technologies, Eagle Eye, Loyalty Marketing, Salesforce, Treasure Data зэрэг компаниудаас харахад retail-ийн өрсөлдөөн зөвхөн бараа, үнэ дээр биш, хэрэглэгчээ таних чадвар дээр төвлөрч байна. Loyalty point, coupon, membership, personalized offer, campaign automation, customer data platform зэрэг нь орчин үеийн retail-ийн үндсэн хэрэгцээ болжээ.
8. Retail Media & In-store Digital Experience
Дэлгүүр өөрөө media channel болж байна. Digital signage, smart display, in-store ads, personalized promotion, customer behavior tracking зэрэг шийдлүүд илүү идэвхтэй болж байна. Topsort, Broadsign, Grassfish, Moloco, Moving Walls зэрэг компаниуд retail media-ийн өсөлтийг харуулж байна.
9. Workforce & Store Operation Automation
WorkJam, Lark, Shopl, SOTI, 42Gears зэрэг компаниудаас харахад дэлгүүрийн ажилтны task management, shift, training, communication, device management зэрэг дотоод ажиллагааг автоматжуулах хэрэгцээ нэмэгдэж байна. Retail-ийн үр ашиг зөвхөн касс дээр биш, өдөр тутмын operation дээр шийдэгдэж байна.
10. Data-driven Retail Management
Retail-ийн ирээдүй бол data-driven management. Борлуулалт, нөөц, хэрэглэгч, үнэ, promotion, supply chain, ажилтны бүтээмж, дэлгүүрийн traffic зэрэг бүх өгөгдлийг нэгтгэж, шийдвэр гаргалтад ашиглах нь шинэ стандарт болж байна.
Миний хувьд NRF APAC 2026-с авсан хамгийн том дүгнэлт бол:
Retail business-ийн өрсөлдөөн цаашид “хэн олон салбартай вэ?” гэдгээр биш, “хэн илүү ухаалаг, хурдан, өгөгдөлд суурилсан, автоматжсан системтэй вэ?” гэдгээр хэмжигдэх болно.
Монголын retail салбар ч мөн адил дараагийн шат руу шилжих цаг болсон байна. POS систем, ERP, бараа материал, loyalty, AI analytics, self-checkout, ESL, smart store hardware зэрэг шийдлүүдийг тус тусад нь биш, нэг цогц retail technology ecosystem байдлаар харах шаардлагатай болжээ.
Retail-ийн ирээдүй аль хэдийн эхэлсэн байна. Одоо зөвхөн хэн түрүүлж хэрэгжүүлэх вэ гэдэг л үлдлээ.