08/07/2026
🌍 ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ 10 ПАСПОРТЫН 9 НЬ ЕВРОПЫНХ!
2026 оны Global Passport Index-ийн шинэчилсэн чансаагаар дэлхийн хамгийн хүчирхэг паспортуудын эхний 10-т багтсан улсын ес нь Европын орон байлаа.
🏆 Шилдэг 10 улс:
🥇 Швед
🥈 Швейцарь
🥉 Финланд
4️⃣ Герман
5️⃣ Нидерланд
5️⃣ Дани
7️⃣ Ирланд
8️⃣ Их Британи
9️⃣ Норвеги
🔟 Сингапур (Азийн цорын ганц улс)
🇲🇳 Харин Монгол Улсын паспорт энэ удаагийн чансаанд 118-р байрт жагсжээ.
Энэхүү индекс юуг үнэлдэг вэ?
Энэ чансаа нь зөвхөн визгүй зорчих боломжийг бус, дараах үндсэн үзүүлэлтүүдийг хамтатган тооцдог.
✈️ Дэлхий даяар зорчих эрх чөлөө
💰 Татвар, хөрөнгө оруулалтын орчин
🏥 Эрүүл мэнд, аюулгүй байдал
🌿 Амьдралын чанар, хүрээлэн буй орчин
Иймээс хүчирхэг паспорт гэдэг нь зөвхөн олон улсад зорчих боломж төдийгүй тухайн улсын иргэдийн амьдрах орчин, нийгмийн тогтолцоо, хөгжлийн түвшнийг илэрхийлдэг чухал үзүүлэлт болдог.
💬 Та аль улсын паспорттай болох боломж олдвол аль улсыг сонгох байсан бэ?
#Аялал #Паспорт
Copy