GeoNet GPS Mongolia /Албан ёсны хуудас/

GeoNet GPS Mongolia /Албан ёсны хуудас/ Аялагчдын үнэнч нөхөр GeoNet GPS Mongolia

01/06/2026

Geonet gps идэвхижүүлэлт хэвийн боллоо. Тэди төв 3 давхар 19т

01/06/2026
Наадмын хямдрал зарлалаа.Аялалын найдвартай хөтөч 2017 оны шинэчлэгдсэн газрын зурагтай, Интернэт хэрэггүй, Сүлжээнд хам...
04/07/2017

Наадмын хямдрал зарлалаа.

Аялалын найдвартай хөтөч 2017 оны шинэчлэгдсэн газрын зурагтай, Интернэт хэрэггүй, Сүлжээнд хамааралгүй ажиллана. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосыг дарна уу.

TEDY төвийн 2 давхарт 4-р повьлион. Утас 99082299

ЭНД ДАРНА УУ

АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАРМонгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байд...
21/11/2016

АЛТАЙ ТАВАН БОГД - МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦОГЦОЛБОРТ ГАЗАР

Монгол Алтайн нурууны баруун захад хойноосоо урагш сунамал байдалтайгаар, Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй километр үргэлжилдэг. Монгол Алтайн нурууны уулархаг их мужид өндөр уулсаар хүрээлэгдэн Хотон, Хурган, Даян, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай сав оршино. Монгол Алтайн нуруунд Монгол орны мөсөн голуудын 96 хувь нь оршдог. Монголын хамгийн том мөсөн гол болох Потанины мөсөн гол нь Цагаан голын эх хавиас 20 километр үргэлжлэн орших бөгөөд нийт талбай нь 24 хавтгай дөрвөлжин километр. Монгол Алтайн нурууны хамгийн нам цэг нь 1800 метрт орших Хурган нуур юм. Уулын хар хүрэн хөрс, нуга намгийн хөрс зонхилохоос гадна хад асгатай. Алтайн нурууны таван их оргилыг нэрлэвэл, Хүйтэн оргил 4374 метр, Найрамдал оргил 4082 метр, Малчин оргил 4037 метр, Бүргэд уул 4068 метр, Өлгий оргил 4050 метр юм.

Хад чулуун дээр нь сүг зургууд, элдэв тамга тэмдэг, үсэг зурлага элбэг байдаг. Эдгээр нь 2500-3000 жилийн өмнөх түүх соёлын өв юм. Алтайн нурууны буган хөшөө нь Хангайн нурууны буган хөшөөнөөс ялгарах зүйл байдаг ба тэр нь бугын оронд адууг зурсан байдаг. Мөн адил сэлэм зурсан байх бөгөөд хөшөөний нүүрэн талын дээд өнцөгт том нар, жижиг сар, заримдаа нарыг харвасан сум сийлсэн байдаг. Тус цогцолбор газарт эртний болон Хүннү, Түрэг, Уйгар, Монголын эзэнт гүрний үед хамаарах цаг үе нь нарийн сайн тогтоогдоогүй булш бунхан их байдаг. Могойт, Онхотын хөндийд 30 гаруй хүн чулуутай булш бий. Хотон нуурын орчимд 2 хүн чулуутай, дүрс хэлбэр нь маш сонирхолтой булш бунхан байдаг бол Шар булаг, Ёлтын Харбайн салаа, Чихэртэй, Жаланаш, Сонгинотын орчимд хүн чулуу бүхий булшнууд байдаг. Казак, Тува үндэстний өлгий нутаг учраас тэдгээрийн ахуй амьдрал, зан заншил, амьдрах арга барилтай танилцуулах зорилгоор аяллын хөтөлбөрийг баяжуулах бүрэн боломжтой. Тус бүс нутагт уулын спортын аяллыг түлхүү хөгжүүлсээр ирсэн бөгөөд Хүйтэн оргилд анх 1956 онд Монголын уулчид мөрөө гаргаснаас хойш эдүгээ хүртэл 700 гаруй уулчид гарчээ.

Өндөр уулын мөнх цас, мөсөн гол, ян сарьдаг, уулын нуга, хээрийн экосистемийн онцлогийг төлөөлсөн үзэсгэлэнт байгальтай, аргаль янгир, марал буга зэрэг хөхтөн хойлог, тас, ёл зэрэг жигүүртний байршил нутаг бөгөөд уулын спорт, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой нутаг тул 1996 онд 636161 га талбайг улсын тусгай хамгаалалтанд авсан.

20/11/2016

Бүх төрлийн ухаалаг гар утсанд суулгах боломжтой

АЛТАЙН НУРУУНЫ ТЭГШ ӨНДӨРЛӨГ БУЮУ ҮХЭГАлтайн нурууны Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаж дамнасан уулсын тэгш ши...
19/11/2016

АЛТАЙН НУРУУНЫ ТЭГШ ӨНДӨРЛӨГ БУЮУ ҮХЭГ

Алтайн нурууны Монгол, Хятад, Казахстан, Оросын хил залгаж дамнасан уулсын тэгш шилийг нийтэд нь “Үхэг” хэмээдэг. Орос хэлэнд “Укок” болон хувирчээ. Үхэгийн ноён оргил нь Монголын нутагт байх 4374м өндөр Хүйтэн оргил юм. Үргэлжлээд Белуха уул байх агаад энэ нь Алтайн БНУ-ын нутагт хамаарна. Үхэгийн баруун төгсгөлийг Өмнөд Алтай, Таван богд, Соёны нуруу эзэлдэг бол хойд хэсгийг Өмнөд Чуй нуруу тусгаарладаг. 1864 онд Орос, Манжийн хилийг тогтоох Чугучакийн гэрээнд Үхэгийн тухай дурджээ.

Оросын эрдэмтэн И.Ф.Бобковын удирдсан судалгааны экспедици 1860 онд Үхэгийн тэгш шилд ирсэн бөгөөд Чингистай тосгоноос Ак-Алахи голыг өгсөн энд иржээ. Газарзүй болон ургамал, хөрс, эрдсийн судалгаа хийсэн. 1878 онд М.В.Певцовын баг ирж 200 гаруй ургамлын төрөл, 100 гаруй төрлийн эрдэс, уулын чулуулаг цуглуулаад буцжээ. 1888 оны үед П.К.Козловын судалгааны багийнхан ирж Үхэгээс Ховд хүртэлх уулсын тэгш өндөрлөгийг судалжээ. Дараа нь В.В.Резниченкогийн экспедици мөстлөгийн судалгаа хийж геологийн тогтоцын хувьд харьцангуй том дөрвөөс доошгүй мөстлөг Алтайд болсныг олж тогтоожээ. Мөн үргэлжлүүлээд Резниченкогийн хөвгүүд болох ах дүү Тронов нар Алтайн өмнөд хэсгийн мөстлөгийг судалж “Алтайн уулсын бүхий л мөстлөгийн төв нь Таван богд уулсын зангилаа мөн” хэмээн тодорхойлжээ. 1905 оноос эхлэн Томскийн их сургуулийн профессор В.В.Сапожниковын баг судалгаа хийж Алтай таван богдын 5 оргил тус бүрд өөрсдийн харснаар нэр өгч байжээ. Мөн Потанины нээсэн мөсөн голыг ч Сапожников нээжээ.
1950-1960 онд Алтай Саяны уулсын системтэй судалгаанууд хийгдэж эртний болон одоогийн мөстлөгийн байдлыг судалсан ажлаар Е.В.Девяткин, Н.А.Ефимцев, Ю.П.Селиверстов, И.С.Чумаков, Е.Ф.Лунгерсгаузен, М.Г.Гросвальд, З.А.Титова, Л.Н.Ивановский, М.В.Тронов, В.С.Ревякин, В.П.Галахов, В.П.Голещихин нарын судалгааны бүтээлүүд гарч, Томскийн Технологийн Их Сургуулийн геологи-геоморфологийн салбарын П.П.Пилипенко, Д.В.Богданов, А.А.Иностранцев, В.А.Обручев, М.А.Усов, В.А.Хахлов, А.И.Родыгин нарын олон алдартай эрдэмтэдийг төрүүлжээ. Эдгээр эрдэмтэдийн судалгаан дээр тулгуурлан Баруун Сибирийн геологичид Алтайн том хэмжэний зураг гаргажээ.
1980-аад оноос Алтайн Улсын Их Сургуулийн профессор В.С.Ревякин, В.В.Рудской нар Алтайн нуруу, Үхэгийн судалгааг удирдан хийсэн бол 1990 оноос хойш Санкт-Петербургийн Их Сургуулийн профессор Ю.П.Селиверстовын удирдлагаар Зүүн өмнөд Алтай болон Тувагийн баруун өмнөд хэсгийн Алтайг судалж иржээ. Эдгээр судалгааны ихэнхийг Оросын Газарзүйн Нийгэмлэг ивээн тэтгэж, Нийгэмлэгийн Дэд ерөнхийлөгч профессор К.В.Чистяков өөрөө олон жилийн турш удирдаж байгаа нь Алтайн нурууны мөстлөгийн судалгаанд Оросын эрдэмтэд ямар их ач холбогдол өгч байгаагийн тод жишээ юм.

Сүүлийн 30 жилийн дотор А.С.Ревушкин, Н.В.Ревякина, В.В.Бутвиловский, Ю.П.Селиверстов, В.П.Галахов, В.Е.Арефьев, Р.М.Мухаметов, К.В.Чистяков, В.В.Рудской, Р.В.Камелин, А.Н.Рудой, З.В.Лысенкова, А.Г.Редькин, С.Г.Платанова нарын эрдэмтэд төрөн гарчээ.

Алтай Таван Богд бол бараг төв хэсэгт оршдог бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг учраас газарзүйн өөрчлөлт байнга явагдах магадлалтай байдаг байна. 1963-1991 онд Алтай, Соёны уулсад 3.5 магнитудаас дээш газар хөдлөлт 1485 удаа болсон байна.
Үхэг гэдэг нь монгол хэлэнд нүүдэл хийх үед нялх хүүхдийг агуулж тээх зориулалттай авдар мэт таггүй савыг хэлдэг байна. Бас нэгэн утга нь гал тогооны хэрэглэл хадгалах шүүгээ-г хэлдэг ажээ. Магадгүй энэхүү аливааг агуулах сав гэдэг утгаар нь Алтайн нурууны мөстлөгийн тэр их нөөц, ургамал эрдсийг агуулдаг учраас “Үхэг” гэж нэрлэсэн бололтой.

Stay Hungry , Stay Foolish
21/12/2014

Stay Hungry , Stay Foolish

Steve Jobs , Bill Gates хоёрийн ховор зураг . (y)
07/12/2014

Steve Jobs , Bill Gates хоёрийн ховор зураг . (y)

App Store дээрхи үнэгүй аппликейшн болон тоглоомуудын ард байдаг "Free" өөрчлөгдөж "Get" боллоо.Учир нь:Free гэсэн бүх а...
20/11/2014

App Store дээрхи үнэгүй аппликейшн болон тоглоомуудын ард байдаг "Free" өөрчлөгдөж "Get" боллоо.
Учир нь:
Free гэсэн бүх аппликейшн тоглоом нь бүгд үнэгүй байдаггүй бөгөөд энэ оны эхээр европын холбоо Apple болон Google-с өөрсдийн худалдаа хийх аргийг өөрчлөхийг асуужээ.
Учир нь Free гэсэн бүх аппууд үнэгүй биш зарим нь In-App Purchases буюу аппликейшн дотор худалдаж авах хэрэгтэй зүйл байдаг учир хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байхийг асуужээ.

Apple компаний хит бүтээгдэхүүн iPhone 6 зах зээлд гараад удаагүй байгаа ч түүнтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Өн...
28/10/2014

Apple компаний хит бүтээгдэхүүн iPhone 6 зах зээлд гараад удаагүй байгаа ч түүнтэй холбоотой дуулиан тасрахгүй байна. Өнгөрсөн Баасан гарагт Өмнөд Солонгост iPhone 6-ийн урьдчилсан захиалга авч эхэлжээ. Сонирхолтой нь Samsung-ийн эх оронд iPhone 6 мөн хит болж гол гурван оператор компаний захиалгийн нийлбэр дүн эхний цагийн дотор 100,000-ыг давж Samsung Galaxy Note 4-ийн 30,000 захиалгыг хол хаяжээ.KT Корпорацийн онлайн захиалга нэг минутанд 10,000, 30 минутанд 50,000 хүрсэн

Address

Ulaanbaatar
1

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when GeoNet GPS Mongolia /Албан ёсны хуудас/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share