16/05/2026
Та зөв сууж байгаа юу? Яг одоо шалгаад үзээрэй
Ихэнх жолооч нар суудлаа өөрт тухтай байдлаар тохируулдаг ч удаан хугацаагаар буруу сууж жолоо барих нь булчин, үе мөчний өвчин үүсгэх гол шалтгаан болохоос гадна аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг
• Суудлын налууг зөв тохируулснаар бүсэлхий болон нурууны нугаламд ирэх даралтыг жигд хуваарилж, нурууны суулт, үе мөчний өвчнөөс сэргийлнэ
• Толгойны түшлэгийг зөв өндөрт тааруулснаар хүзүүний булчин амрах нөхцөл бүрдэнэ
• Суудлаа рулэнд хэт ойртуулж суувал ослын үед airbag маш хүчтэй задарч хамгаалах бус гэмтээх эрсдэлтэй, Рульнээс цээж хүртэлх зай хамгийн багадаа 25-30 см байх ёстой
• Суудлын өндрийг зөв тааруулснаар замын харагдах орчин (урдах зам, толь) илүү тодорхой болж, сохор бүс багасна
• Хөл болон гар хэт сунасан эсвэл хэт нугаларсан биш байх нь гэнэтийн саад гарсан үед тоормос гишгэх, жолоогоо мушгих үйлдлийг хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй хийх боломжийг олгодог
• Мөн буруу суух нь биеийн булчинг байнгын ажиллуулж байдаг тул жолооч амархан ядарч, анхаарал төвлөрөл сулардаг
Зөв сууж хэвшсэнээр:
• Цусны эргэлт чөлөөтэй явагдаж, хөл гар чилэхгүй.
• Урт замыг ядралт багатай туулах боломж бүрдэнэ
• Хүзүүний булчин ачаалал бага авч, толгой өвдөхөөс сэргийлнэGADIX Auto Max MN Хямд ЗарГар Утас, Computer, Notebook Дагалдах Худалдаа